Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хэрэглэгчдийн хамгийн итгэдэг сошиал медиагаар Линкедин тодорчээ

Шалгуур өндөртэй, мэргэжлийн орчин


Business Insider Intelligence саяхан 2018 оны Дижитал Итгэлцлийн Тайланг гаргасан байна. Үүнд хүмүүсийн хамгийн түгээмэл ашигладаг Facebook, Twitter, Snapchat, Instagram, LinkedIn, YouTube гэсэн зургаан сошиал медиа платформыг хамруулжээ. Ингэхдээ хэрэглэгчид дээрх платформуудын аюулгүй байдал, үйл ажиллагааны бодлого, хэрэглэгчийн туршлага, бусадтай хуваалцах, түгээх байдал, харилцан хамаарал зэрэгт үнэлгээ өгөх замаар Дижитал итгэлцлийг гаргаж ирсэн байна. 

Судалгаанд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй 1300 орчим хэрэглэгчийг хамруулжээ. Үр дүнгээс харахад хэрэглэгчдийн 54 хувь нь сошиал медиагаар түгээгдэж буй төлбөртэй зар сурталчилгаа, контенттой холбоотой аливаа шийдвэр гаргахад хуурамч мэдээ маш их нөлөөлж байна гэж хариулжээ. Түүнчлэн хэрэглэгчдийн хамгийн их итгэдэг сошиал медиагаар Линкедин тодорчээ. 

Линкединийг мэргэжлийн хүмүүстэй холбоо тогтоох орон зай гэж үздэг учраас хүмүүс илүү цензуртэй хандаж, хувийн мэдээллээ бага хуваалцдаг аж. Түүнчлэн Линкединд мэргэжилтэн, байгууллагууд гол төлөв контент, мэдээлэл нийтэлдэг тул хэрэглэгчдийн итгэлийг хүлээдэг байна. Мөн бусад сошиал медиатай харьцуулахад шалгуур өндөртэй байдаг зэрэг нь хэрэглэгчид Линкединд итгэл хүлээлгэх шалтгаан болжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.