Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хэрэв бид фэйсбүүк, инстаграм орохоо боливол жилд 200 ном унших боломжтой


Та бид онцын хэрэггүй зүйлд зарцуулж буй цагтаа ном уншиж хэвшвээс маш ихийг олж мэдэх боломжтой. Нэг жилд 200 ном уншина гэдэг бас л чанга сонсогдож байгаа биз? Гэхдээ энэ байж боломгүй зүйл биш. Цаг, заваа зөв зарцуулж чадваас хүн бүр үүнийг хийх боломжтой. Энэ тухай нийтлэлч Чарлс Чу “qz.com”-д зориулж бичсэн нийтлэлийг хүргэж байна.

Америкийн бизнесийн магнат, хөрөнгө оруулагч Варрен Баффетээс нэгэн сэтгүүлч амжилтынх нь нууцыг асуухад тэр ширээн дээрээ овоолсон ном руу заагаад “Би өдөрт 500 хуудас уншдаг. Мэдлэг ингэж л бий болдог. Мэдлэг бага багаар нэмэгддэг. Хүн болгон үүнийг хийж чадна. Гэхдээ яг хийхээр зорьсон нь цөөн байдаг” гэжээ.

Би энэ хариултыг хоёр жилийн өмнө уншаад нэг л итгэж өгөөгүй. 2014 оны арванхоёрдугаар сард энэ байж боломжгүй мэт “амжилтын нууц”-ыг олж унших үед би дөнгөж мөрөөдлийн ажлаа хийж эхлээд байсан юм. Гэвч заримдаа би ажлын ширээн дээрээ суугаад “Бурхан минь, 40 жилийн дараа ч би яг ингээд сууж байвал яана. Би ингэж өтөлмөөргүй байна” гэж боддог байсан.

Баффетын зөвлөгөөг уншсаныхаа дараа би идэвхтэй уншиж эхлэхээр шийдсэн. Би ямар нэг зүйлийн хариултыг олох хүртлээ уншаад, уншаад л байна гэж өөртөө амласан. Би түүн шиг өдөрт 500 хуудас уншдаггүй ч гэлээ сүүлийн хоёр жилд нийт 400 ном эхнээс нь дуустал уншиж дуусгасан. Одоо бодоход ингэж уншихаар шийдсэн маань миний амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг байж.

Ном надад аялах урам зориг өгсөн. Ширээний араас босдоггүй ажлаасаа зориг гарган гарах сэдлийг өгсөн. Ном надад урам зориг, амьдралын утга учрыг өгсөн. Нэг жилд 200 ном гэдэг бүтэшгүй зүйл шиг сонсогдож магадгүй. Гэхдээ дараах алхмуудыг дагаад хийвэл тийм ч хэцүү зүйл биш юм шүү.

1. Эхлээгүй байж битгий бууж өг.

Уншиж эхлээ ч үгүй байж бууж өгөх нь утгагүй асуудал. Жилд 200 ном гэдэг байж боломгүй мэт санагдаж байвч та хий дэмий, үр бүтээлгүй өнгөрүүлдэг цаг хугацаандаа хэдэн хуудас эргүүлж байхад нэг л мэдэхэд нэлээн хэдэн номны ард гарсан байх болно. Хамгийн гол нь өөрийнхөө сонирхлыг татсан номуудыг хайж ол. Сэдэв сэдвээр нь судал, таалагдсан зохиолчийнхоо зохиол бүрийг дэлгэрүүлэн унш.

2. Багахан тооцоолол хий.

Та тухайн жилд хэдэн ном унших зорилт тавьсан бэ? Түүнийгээ ном унших боломжит өдөртөө хуваагаад нэг сар, нэг долоо хоногийн унших төлөвлөгөө гарга. Таныг минутад дунджаар 200-400 үг уншдаг гэж үзээд, утга зохиолын бус номуудыг дунджаар 50 мянган үгтэй байдаг гэж тооцоолъё л доо. Тэгэхээр 200 ном нийт 10 сая үг болно. Тэгэхээр та 200 ном уншихад 25 мянган минут буюу 417 цаг зарцуулна гэсэн үг. 365 өдрийн ердөө 417 цагийг л ном уншихад зориулах хэрэгтэй болж байна.

3. Зөв цагаа ол.

417 цаг. Мэдээж энэ маш их хугацаа. Гэхдээ арай бодитоор бодох гээд үзье л дээ. Хүн дунджаар жилд 608 цагийг фэйсбүүк, инстаграм, твиттер зэрэг сошиал медиа ашиглаж, 1642 цагийг зурагт үзэж зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр бид жилийн 2250 цагийг нэг үгээр хэлэхэд хэнд ч хэрэггүй зүйл хийж өнгөрүүлдэг гэсэн үг. Энэ бүхний оронд та ном уншдаг бол жилд бүр 1000 ном ч унших боломжтой гээд төсөөл дөө. Тэгэхээр зөв цагаа олж, өдрийн хэдэн цагийг ном сонин уншихад зарцуулж яагаад болохгүй гэж.

4. Гүйцэтгэл хамгаас чухал.

Бид ном унших хэрэгтэй гэж мэддэг хэрнээ хэзээ ч биелүүлдэггүй. Гэхдээ бүх нөхцөлөө бүрдүүлчихсэн байхад уншихгүй гээд яах билээ. Унших орчноо бүрдүүлэх нь юу юунаас чухал. Та өөрийгөө хар тамхинаас гарах гэж хичээж байгаа нэгэн гээд төсөөл дөө. Гэрээр тань дүүрэн хар тамхи хэвтэж байхад амархан гарна гэдэг юу л бол. Медиа бол яг л хар тамхитай адил. Зурагт, олон нийтийн хэрэгслээс гарна гэдэг хар тамхинаас гарах шиг л хэцүү гэж ярьдаг. Унших дадал суулгах хамгийн чухал алхам бол орчноо солих. Хэрвээ та өдрийн 2 цагийг уншихад зарцуулахаар төлөвлөсөн л бол тэр 2 цагтаа гар утас, зурагт гээд таныг сатааруулах бүхий л зүйлээс зайгаа барь.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
Ардын уран зохиолч Ш.Дулмаа таалал төгсчээ
2
2024.03.21
Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай ДОЛООН шүлэг
3
2024.03.19
Фото: "Чиний дэргэд юм бүгд сайхан" (Захидал, найргийн үдэш)
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.