Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Хэрхэн "сайн" партичин болох вэ?

Та үдэшлэг, партинд дуртай эсэхээс үл хамаараад энэ бол орчин цагийн амьдралын хэв маягийн чухал хэсэг болжээ. Хүмүүс энд л уулзаж бизнесээ амжуулж, хожмын хостойгоо танилцаж, гэмгүй эхлүүлсэн яриа нь насан туршид найзуудтайгаа холбогдох хобби болох нь ч бий.


Та үдэшлэг, партинд дуртай эсэхээс үл хамаараад энэ бол орчин цагийн амьдралын хэв маягийн чухал хэсэг болжээ. Хүмүүс энд л уулзаж бизнесээ амжуулж, хожмын хостойгоо танилцаж, гэмгүй эхлүүлсэн яриа нь насан туршид найзуудтайгаа холбогдох хобби болох нь ч бий.

Харин бид партины тухай нухацтай ярьсан удаа бий билүү? Та явсныхаа “хэргийг гаргаж” чаддаг уу? Энэ тухай ярилцъя. 

1. ЗААВАЛ ЯВАХ ЁСТОЙ ЮУ?

Үдэшлэг, партинд очиход таних хүн цөөтэй, эсвэл урьсан хүнийг л танихаас бусдыг нь мэдэхгүй үед яах вэ? Зүс мэдэх төдий, эсвэл огт танихгүй хүнтэй хэрхэн яриа өрнүүлэх вэ? Буруу зүйл ярьж, бусдын дунд эвгүй байдалд орох эсвэл бүр өөр хот, гариг руу нүүхдээ тултал ичгэвтэр байдалд орох вий гэх айдас байдаг уу? 

Гэсэн ч очихоос аргагүй урилга гэж бий. Үгүй бол үнэхээр явах эсэхээ бодоод үзэхэд гэмгүй. 

“Үгүй гэж хэлэхийг хүсч байгаа бол “Үгүй” гэдгээ хэлээд цаг нь тулахад чадахгүй нь гэж мессеж үлдээгээд “мурихаас” өөрийгөө авар” гэдгийг судлаач Морра Аронс-Мил зөвлөжээ. 

Харин үнэхээр аргагүй байдалд орсон, бас нэг ороод гарахыг хүсч байгаа бол бодит шалтгаанаа тодорхой болгоорой. 

  • Бизнесийн хамтрагчдын хүрээгээ өргөтгөх 
  • Шинэ хүмүүстэй уулзах 
  • Амарч, зугаацах 
  • Сонин, сайхан ярилцах 
  • Шинэ хоол, дарс турших гээд аль нэг шалтгааныг нь зорилгоо болгоод авах хэрэгтэй. 

Ингэж чадвал үдэшлэгт очиход илүү амар, очоод хийх ёстой зүйл тань тодорхой мэт болно. Жишээ нь, шинэ хүмүүстэй уулзмаар байгаа бол дор хаяж гурван хүнтэй яриа өрнүүлнэ гэхчлэн бэлдэж болно шүү дээ. 

Түүнчлэн очихынхоо өмнө үдэшлэгт өөр хэн ирэхийг асууж, эсвэл та өөрөө ирж магадгүй хүмүүсийг бас бодоорой. Тэдний дундаас сүүлд хэн нэгэн нь шинэ ажилд орсон уу, хүүхэдтэй болсон уу, эсвэл сошиал хуудастаа аялалд явсан сонирхолтой зургаа хуваалцсан байсан уу? Энэ тухай нь яриа өрнүүлнэ гэж бодоод очвол гэнэт нүүр тулаад ярих юмгүй дүмбийж зогссоноос дээр шүү. 

2. ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛ

Үдэшлэгт очихдоо юу өмсөх вэ гэдэг хамгийн чухал. Гол нь өөрт эвтэйхэн, зохисон буюу өөрийг тань хамгийн сайн илэрхийлэх хувцасыг сонгоорой. Биеэ барихгүй, би ямар харагдаж байгаа бол гэж санаа зовохооргүй өмсч дадсан, өөртөө итгэлтэй байх хувцас таныг оройн турш “аврах” болно. 

3. ЮУ АВЧ ОЧИХ ВЭ? 

Этикийн тухай олон ном, нийтлэл туурвисан Даниэл Пост Стэннинг хэлэхдээ “гол зарчим бол гартаа заавал ямар нэг зүйлтэй ор” гэсэн байдаг. Орчин цагт найзындаа очих бүртээ дарс, цэцэг барих хэрэггүй ч, нэгэнт үдэшлэг, парти зохион байгуулж урьсан бол талархлаа илэрхийлээд нэг дарс бариад ороход илүүдэхгүй. Хэдий “Өөрөө л ирэхэд болно” гэсэн ч дуртай шоколадыг нь аваад ороход уур амьсгал хэрхэн өөрчлөгдөхийг төсөөлөөд үзээрэй гэж Даниэл Стэннинг зөвлөжээ. 

Түүнчлэн таны авчирсан зүйл магадгүй шинэ танилууд дунд таны ярих сэдвийн нэг хэсэг болохыг үгүйсгэхгүй. Тухайн цаг үед “мода”-нд орж байгаа газрын нарийн боов, амттан эсвэл шинэхэн гарсан ундаа гээд юу ч байж болно шүү дээ. 

4. ЦАГ БАРИМТЛАХ

Үдэшлэг, партинд бага зэрэг хоцроод очих нь элбэг ч ганцаараа явах гэж байгаа бол цагтаа очиж, парти эхлэхэд байлцаж, хүмүүс бие биенээ танилцуулахад мэндлээд авах хэрэгтэй. Тэгвэл дараа нь яриа өрнүүлэхэд хялбар байх болно. Бүх зүйл ид дундаа явж байхад ганцаараа орж ирээд хэн нэгнийг олж ярилцана гэдэг амаргүй. 

5. МЭНДЧИЛГЭЭ

“Сайн уу” гээд өнгөрөх нь партинд хэтэрхий даруу байж мэднэ. Та гар барьж, тэвэрч, эсвэл үнсч мэндэлдэг үү? Эсрэгээрээ хэн нэгэн биед тань хүрэхэд таагүй байдаг уу? 

Аль нь ч байсан бусад хүмүүс хоорондоо хэрхэн мэндэлж байгааг анзаараарай. Тэгээд олны хандлагад хүндэтгэлтэй хандаад түүгээр нь мэндчилэхийг хичээх нь зүйтэй. Хэрэв биед тань хүрэхэд үнэхээр дургүй бол “Би нэг их хүн тэврээд байдаггүй юм аа” гээд эвтэйхнээр хэлж болно. 

6. ЭРГЭН ТОЙРНОО ХАР, ИНЭЭМСЭГЛЭ

Цагтаа ирчихсэн, бэлгээ өгчихсөн, сайхан хувцасласан бол одоо “гэрэлтэх” цаг. Өрөөгөө анзаар, инээмсэглэ, хүмүүстэй харцаараа мэндчил. Тантай адил хэн нэгэн эргэн тойрноо тухлан анзаарч байвал тэр таныг л хайж байсан байна. Очоод танилц, ярилц. 

7. ӨӨРТӨӨ “АЖИЛ” ОЛ

Өрөөний голд үнэхээр ганцаардаад байвал өөртөө “ажил” бий болгох нь хамгийн зөв сонголт. Урьсан найзад тань тусламж хэрэгтэй байна уу асууж болно. Уух юм зөөх, аяга, хундага авчрах, хаалга тайлж өгөх гээд парти зохион байгуулахад хийх юм мундахгүй шүү. 

8. ОЙР ЗУУР ЯРИА ӨРНҮҮЛ

“Small talk” буюу ойр зуур яриа өрнүүлэх нь шал дэмий гэж үзэх хүмүүс байдаг ч үнэндээ харилцааг эхлүүлэх үүнээс өөр үр дүнтэй арга гэж үгүй. Санамсаргүй эхлүүлсэн “жижиг” сэдвүүд алсдаа таныг дотно нөхөрлөл, эсвэл романтик харилцаа, ажил хэргийн түншүүдтэй холбож ч мэднэ. Бид үнэндээ “Сайн уу” гэж хэлэхээс ихэд айдаг ч, хэн нэг нь үүнийг хэлэх л ёстой. 

“Хэрхэн эелдэг байх вэ?” нийтлэлийн зохиогч Пол Форд яриа эхлүүлэх дараах асуултуудыг санал болгожээ. 

  • Та юу хийдэг вэ? 
  • Ойрд ямар нэг тоглолт/кино үзэв үү? 
  • Хаана өсч, торнисон бэ? 
  • Энэ шар айраг/дарс таалагдаж байна уу? 
  • Энд галт тэргээр ирсэн үү? 

Эсвэл дараах үгсээр сэтгэгдэл төрүүлж болно: 

  • Үсний засалт чинь гоё зохижээ 
  • Цамц чинь үнэхээр “күүл” юм 
  • Тушаал дэвшсэнд баяр хүргэе 

9. ИНТРОВЕРТ УУ, ЭСВЭЛ ИЧИМХИЙ ЮУ? 

Интроверт зан чанартай байх, олны дунд байхдаа биеэ барьдаг, ичиж нэрэлхдэг нь хоёр өөр зүйл юм. Интровертууд бол угаас дуу цөөтэй, бусадтай харилцах, партинд явахдаа маш их хүч шаардагддаг төрлийн хүмүүс юм. Харин ичиж нэрэлхэх нь бидний өсч, торних явцдаа “олж авсан” зан төлөв гэж болно. Кафед ортол ямар ч суудалгүй, хэн нэгэн таныг дэргэдээ түр суулгаагүй тэр өдрөөс хойш санаа зовох мэдрэмж суусан байхыг үгүйсгэхгүй. Энэ нь биднийг эргээд арван жилийн сурагч шиг ичимхий үе рүү аваачих тохиолдол бий. 

Тийм бол энэ бүхнийг давахын тулд сайн бэлдэхэд л болно. Яриа хөөрөөтэй найзаа дагуулж яв, танихгүй хүнтэй ярилцаж болох нийтлэг сэдвийн талаар бодчихсон байхад л хангалттай. 

10. УТСАА ДАЛД ХИЙ

Утас бүхнийг сүйрүүлнэ шүү. 

Нэг гартаа утсаа барьчихаад хааяа нэг бусдыг ажиглаад зогсч байгаа бол та тэдэнд “Надтай битгий ярь” гэсэн мессеж илгээж байна л гэсэн үг. 

Та бусдыг үл ойшоож, тэдэн рүү харахгүй, утсаар ширтсээр хөгжилтэй ярианаас хоцроод байвал сайхан гэж үү? Тийм бол гэртээ ч үлдэж болох байсан шүү дээ. Тиймээс байгаа цаг мөчөө мэдрэхийн дулд утсаа далд хийж байгаарай. 

Эх сурвалж: The New York Times


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
2
0
0
0
0
0