Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хэрхэн YouTube-ийн түүхээ бүрэн устгах вэ?


Онлайн орчин дахь хувь хүний нууцлал, аюулгүй байдлын тухай асуудал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөндөгдөх болсон. Ялангуяа фэйсбүүк, твиттер, инстаграм зэрэг нийгмийн платформыг идэвхтэй ашигладаг залуучуудын хувьд санаатай болон санамсаргүйгээр хувийн мэдээллээ дэлгэснээс үүдэж гэмт хэргийн хохирогч болох, сошиал орчинд элдэв хоч нэр зүүх зэрэг сөрөг үр дагаварт хүрэх нь ажиглагдаж байна. Иймээс нийгмийн платформыг ашиглахдаа хэрхэн аюулгүй байдлаа хангах талаар мэдлэгтэй байх нь чухал юм. 

Энэ удаа бид YouTube дэх түүхээ хэрхэн устгах талаар мэдээлэл хүргэж байна. 

Таны үзсэн видео, хайлтын түүх, бичсэн сэтгэгдэл зэрэг мэдээлэл нь цөм YouTube-ийн түүхэн болон хадгалагддаг ба энэ нь зөвхөн тухайн хэрэглэгч болон Google компанийн хооронд үлдэх ёстой "нууц"-уудын нэг юм. 

Google компани хэрэглэгчдийн түүхийг юунд ашигладаг вэ? 

Таны YouTube-ийн түүхэнд үндэслэн танд таалагдах ижил төстэй видеог санал болгох, хуудсанд нэвтрэхэд өмнө нь олон удаа давтаж үзсэн видеог эхний нүүрэнд гаргаж ирдэг. Мөн таны хайлтын түүхээс улбаалж холбоотой зар сурталчилгааг харуулах магадлалтай байдаг. 

Бусад хэрэглэгчид миний YouTube-ийн түүх харагдах уу? 

Хэрэглэгчид бие биенийхээ түүхийг харах боломжгүй байдаг тул энэ тал дээр санаа зоволтгүй юм. Гэхдээ та бусадтай компьютероо хуваалцах хэрэг гарвал YouTube-ийн түүхээ устгах нь зүйтэй. Учир нь таны үзсэн видео, хайлтын түүхэд үндэслэн дараагийн хэрэглэгчид адил төстэй бичлэгүүдийг санал болгоно гэсэн үг. 

Хэрхэн YouTube-ийн түүхээ устгах вэ? 

Дараа хялбар алхмуудыг гүйцэтгэн YouTube-ийн түүхээ устгаарай. (Устгасан түүхийг дахин сэргээх боломжгүй)

1. Youtube аппликэйшнээс устгах

  • Setting хэсэг рүү нэвтрэх
  • History & Privacy цэсээс Clear Search History-г сонгоно

2. Мобайл хөтчөөс устгах 

  • Баруун дээд буланд байрлах өөрийн профайл хэсэг рүү нэвтрэх 
  • History хэсэг рүү нэвтрэх
  • Clear All Search History цэсийн сонгох

3. Компьютероос устгах

  • Нүүр хуудасны зүүн дээд буланд байрлах меню дотроос History цэсийг сонгох
  • Хайлтын түүх, видео үзсэн түүх гэх мэт хэсэгчлэн эсвэл бүгдийг нь сонгон устгаж болно

Эх сурвалж: Tomsguide

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.