Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хэт мэдрэг, гомдомтгой байхын 5 сул тал


Өмнө нь би нийтлэлээрээ та бүхэнд "Хэт эелдэг, нөхөрсөг байхын 5 сул тал"-ыг хүргэж байсан. Харин энэ удаа гомдомтгой байх нь үнэндээ ямар хэцүү зүйл болохыг сонирхуулъя. Ийм хүмүүстэй харьцах үнэхээр хэцүү гэж боддог бол үнэндээ яг ийм хүн байх нь ямар хэцүү байдгийг ойлгохыг хичээгээрэй.

1. Илүү зүйл бодож хямрахгүйг өөрөө хүссэн ч чадахгүй байх мөч

Үг, үйлдэлд гомдсон нэгэн үнэндээ тэгэхгүйг чадлаараа хичээсэн ч болж өгдөггүй. Өөрийн сэтгэлийг жижигхэн зүйлээс болж зовоохыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Гэхдээ гомдомтгой, мэдрэг хүмүүс өөрийн эрхгүй л эмзэглээд, гуниглачихсан байдаг. Энэ нь тэдний сэтгэл санааны байдалд маш хүчтэй нөлөөлдөг.

2. Хүмүүс танд уурлаж бухимдах мөч

Таныг гомдож, уйтгарласны төлөө эргээд тэр хүмүүс тань руу уурлах мөч тохионо. "Юун сүртэй юм", "Дандаа л ингэж маяглаж байх юм" гэх мэт үгсийг сонсох мөч ирдэг. Уг нь бол зүгээр л жаахан аргадаад эсвэл уучлал гуйхад л сэтгэл онгойх байсан зүйл дээр хүмүүс "За тэгж л байхгүй юу" гэсэн хандлага гаргах нь эргээд асар хүнд байдалд оруулж орхидог.

3. Буруу ойлгогдох 

Хүн болгон таныг янз бүрээр буруу ойлгодог. Олон ааштай, ууртай, "эмо", "ядаргаатай" гэх мэт. Үнэндээ та зүгээр л хэт мэдрэг, гомдомтгой. Үгийг хүндээр хүлээж авдаг, зүгээр л нэг биеийн хэлийг өөртөө тусгаж авдаг тийм л хүн. Бас энэ мэдрэмж үүрд үргэлжлэхгүй хэдий ч тэр хэсэгхэн хугацаанд таныг маш их өвтгөдөг. Хүмүүс таныг гомдоосон гэдгээ өөрсдөө ч мэдэхгүй байх нь элбэг.

4. Өөрөө буруутан болох

Хэн нэгэнд гомдсоныхоо төлөө тэр хүний өмнө буруутан болно гэдэг хамгийн хэцүү. Та тэр хүнд тавгүй мэдрэмж төрүүлсэн байх вий гэж айсандаа, эсвэл таны хувьд туйлын эрхэм хүн учраас яаж ч гомдсон гэсэн өөрөө л "хэтрүүлээд аашилчихлаа" гэж бодоход хүрдэг. Тиймээс та түрүүлж "Уучлаарай" гэж хэлэх шаардлага олон тулгарна.

5. "Зүгээр ээ, яагаа ч үгүй" гэдэг үгээр өөрийгөө улам хүндрүүлдэг

Хүмүүст та өөрийгөө мэдрэг, гомдомтгой гэж хэлж үнэндээ чаддаггүй. Өөрийгөө тодорхойлон хэлж болох тэр олон зүйл дундаас энэ хоёр үгийг хэлэхээр л болохгүй юм шиг, тэнэг сонсогдох гээд байгаа юм шиг санагдана. Хүмүүс таныг "ямар хүүхэд биш дээ" гэх өнцгөөр хардаг учир та аль болох л тийм биш байхыг хичээдэг. Бас хүмүүсийг асуух үед асуудлаа шууд гаргаад хэлж чадалгүй "Зүгээр ээ, яагаа ч үгүй" гэж хэлээд, өөрөө шаналсаар үлддэг.

Энэ байдлаа бага багаар өөрчлөхгүй бол таныг өвтгөсөн хүмүүстэй цуг та ч өөрийгөө өвтгөсөөр байх болно. Тиймээс хүмүүст асуудлаа гарган хэлж, ярилцаж, өөрөө өөртэйгөө ярилцаж байгаарай.

Illustrations: jibi_note / Cover: Кристина Чун

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
3
4 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
2
0
0
13
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.