Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хэтэрхий хожимдохоос нь өмнө эмээ өвөөдөө хэлэх үгс


Баярлалаа

Та өвөө эсвэл эмээдээ баярлалаа гэж хэлж байсан уу? Мэдээж тийм байх. Гэхдээ таны төлөө хийж байсан бүхнийх нь төлөө сэтгэлээсээ баярлалаа гэж заавал хэлээрэй. Биднийг асарч, асуусан асуулт болгонд хариулж, нууцыг минь хадгалдаг үнэнч анд нар бол өвөө эмээ нар минь байдаг шүү дээ. Тэдэнд заавал талархлаа илэрхийлж, хийсэн бүхэн нь таны хувьд ямар их үнэ цэнэтэй гэдгийг хуваалцаарай.

Тэдний амьдралын талаар асуугаарай

Өвөө эмээгийнхээ амьдрал, адал явдлыг сонсоорой. Тэдний таны насан дээр юу хийж байсан талаар, багадаа юу хүсэж мөрөөддөг байсан талаар ч гэсэн асуугаарай. Хэрвээ тэдэнд өдий наслахдаа хийж үзэхийг хүссэн ч чадаагүй зүйл байгаа бол тэдний мөрөөдлийг биелэхэд туслаарай. Магадгүй таны бодсоноос ч илүү адал явдалтай байх ч юм билүү.

Уучлаарай

Би багадаа эмээтэйгээ тун л сүрхий хэрэлдэж байснаа мартдаггүй юм. Эцэст би уурлаад эмээ минь уйлаад дуусаж билээ. Одоо бодоод байхад үнэхээр өчүүхэн зүйлээс болж эмээгээ зовоож байжээ. Хэрвээ танд ч гэсэн ийм зүйл тохиолдож байсан бол оройтохоос нь өмнө уучлалт гуйгаарай. Бидний хэлсэн хэдхэн үгэнд тэд минь маш эмзэгээр ханддаг юм шүү.

Тэдний үргэлжлэл гэдгээ хэлээрэй

Хэзээ ч хаана ч явсан тэдний үргэлжлэл гэдгээрээ бахархахаа хэлээрэй. Тэд өвөг дээдсийнхээ түүхийг танд ярьсан шиг тэдний түүхийг ч гэсэн та үр хойчдоо үлдээгээрэй.


Хайртай шүү

Бидний амьдарч байгаа үе  эмээ өвөөгийн минь үеэс тэс өөр. Тэдний үед хайртай гэдэг үгийг тэр бүр хэлээд байдаггүй байсан шүү дээ. Тиймдээ ч тэд энэ үгэнд тийм ч их дассан хүмүүс биш. Хэрвээ та тэдэндээ хайртай шүү гэж хэлж байгаагүй бол заавал энэ үгийг хэлээрэй. Өвөө эмээ нар минь бидэнд хайртай гэж хэлдэггүй ч үйлдэл болгоноороо илэрхийлж байдаг билээ.


Та энэ нийтлэлийг уншиж дуусгасан бол яг одоо өвөө эмээ лүүгээ залгаад хайртай шүү гэж хэлэхээ мартуузай.

Юнител Групп нийгмийн сайн сайхны төлөө "Ногоон Зүрх-Аав ээжээ хайрлая" картыг гаргаад байна.  Уг аяны хүрээнд нийгмийн маркетингийн кампанит ажлын төсвөөс 80 сая төгрөгтэй дүйцэхүйц хандив тусламжийг Батсүмбэрийн ахмадын үндэсний төвд хандивлаж байгаа юм. Мөн аяны хүрээнд гарсан "Ногоон Зүрх-Аав ээжээ хайрлая" картаар дансаа цэнэглэвэл урьдчилсан төлбөрт хэрэглэгч 8GB дата эсвэл 80000 нэгж, дараа төлбөрт хэрэглэгч 12GB дататай болох юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
10 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
12 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
12 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
4
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.09.04 66.181.161.97

Залгаад хэлий ч та минь нэгэнт байхгүй болжээ охиныгоо уучлаарай гээд уйлхаас өөр хийж чадах зүйлгүй хоцорсон би сүүлийн жилүүдэд танийгаа зөндөө зовоож дээ эмээ хайртай шүү таньдаа иргээд ирээч санаад байна

0 Хариулах