Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хичээл эхлэхээс өмнө хийж амжуулах 10 зүйл


Юу юугүй хичээл орох дөхжээ. Ганцхан долоо хоног тэгээд л таны завгүй, үр бүтээлтэй өдрүүд эхлэх болно. Харин түүнээс урьтаж ямар нэгэн зүйл хийцгээвэл ямар вэ? Яг л зуны "bye-party" гэдэг шиг   

1. Агаар салхинд гарах

Энэ бол мэдээж хийх зүйлсийн хамгийн эхэнд бичигдэнэ. Та амжаад хотоос гарах хэрэгтэй шүү. Ядаж л Тэрэлж орж болох юм. Цэвэр агаар, дуу шуугиангүй байгалийн сайхныг гэр бүл, найз нөхөдтэйгөө мэдрээд, өөрийгөө цэнэглээд аваарай. 

2. Ходоодоо баярлуулах

Мэдээж бид өдөр болгон л хоол идэж байгаа. Гарцаагүй хүний амьдралын хэрэгцээ шүү дээ. Гэхдээ бидэнд байнга идэж чаддаггүй ээ, хааяахан л идэж чаддаг тийм хоол байдаг даа? Миний хувьд бол япон хоол, сүши зэрэг нь энэ төрөлд багтана. Тэгэхээр сургууль, хичээл орохоос өмнө яагаад ходоодоо баярлуулж болохгүй гэж? 

3. "Экстрим" юм хийж үзэх

Зун хийнэ гэж бодсоор яваад хийж чадаагүй зүйл олон л байгаа биз дээ? Тэр дунд ямар нэгэн "экстрим" зүйл байсан уу? Жишээ нь шүхрээр нисэх, морьтой аялалд явах, завиар зугаалах, ууланд авирах, мотоциклтой зугаалах гэх мэт? Одоо л хийж амжуулдаг цаг. Гол нь болгоомжтой л байж үзээрэй.

4. Шинэ газар туршиж үзэх

Шинээр нээгдсэн сонирхолтой газрууд эсвэл нээгдээд удсан байлаа ч та өөрөө орж чадахгүй явсаар байсан газруудаар зочлох. Үүнд мэдээж тоглоомын газар, амттаны газрууд зэрэг багтана. Жишээ нь та ЭНД дарж манай өмнөх нийтлэлийг сонирхож болно.

5.  Уулзахыг хүсдэг байсан хүмүүстэйгээ кофе-уулзалт зохион байгуулах.

Танихгүй хэдий ч үргэлж танин мэдэхийг хүсдэг байсан хүмүүстэйгээ уулзах цаг зав гаргаарай. Кофе эсвэл цайтай уулзалтад урьж, хэсэг ч гэсэн нэг нэгнийхээ амьдрал, мэдрэмжийн тухай ярилцаж, танин мэдэх нь танд таалагдана. Долоо хоногийн турш танихгүй хүмүүстэйгээ танилцах цайтай уулзалт төлөвлөсөн ч болно. Хамгийн хэцүү хэсэг нь бол мэдээж тэднээс асуух. Гэхдээ дургүйцэх хүн ховор шүү. Хамт кофе уух, галерей үзэх зэргээр уулзаарай.  

6. Толгойгоо эргэтэл дэлгүүр хэсэх

Та дэлгүүр хэсэх үнэхээр дургүй байж болно л доо. Гэхдээ сонирхдог зүйлийнхээ дагуу дэлгүүр хэсээд үзээрэй. Та бүр зогсохгүй байж ч мэднэ. Гоё содон тэмдэглэлийн дэвтэр, бал, цүнх, нүдний шил гээд л. Шинэ хичээлийн жил эхэлж байгаа юм чинь сэтгэлээ сэргэтэл дэлгүүр хэсэж, өөртөө гоё юм авахгүй юу.

7. Шинэ спортоор хичээллэж эхлэх

Одоо идэвхтэй байх цаг үе ирж байна шүү дээ. Сагс, хөлбөмбөг зэрэг нийтлэг спортоор бус газрын теннис, агаарын йога зэрэг сонирхолтой зүйлээр хичээллэж эхлэхээр шийдэн бүртгүүлбэл ямар вэ? 

8. Ном уншиж дуусгах

Хичээл ном эхлэх цагаар давхар ном уншина гэдэг бас л хэцүүхэн даваа болдог шүү дээ. Байнга хүссэнээрээ уншаад байх боломж бага байдаг. Тиймээс авчхаад уншиж дуусгаагүй байгаа номоо дуусгаарай.

9. Эвентүүд дундаас өөрт таалагдсанаа сонгож явах

Энэ долоо хоногт ямар сонирхолтой эвентүүд байгааг шүүж нэг хараарай. Одоогийн байдлаар "South African Music Week", "Be Digital Show", "Хөгжимлөг галт тэрэгтэй аялал", "Япон киноны өдөр", "Ууланд алхацгаая" зэрэг олон эвентүүд нээгдсэн байна. ЭНД дарж сонирхоорой.

10. Хичээлийн шинэ жилдээ бэлдэх

Мэдээж дэвтэр ном, хувцас зэргээ та бэлдэж базааж байгаа байх. Гол нь сэтгэл санаагаа бэлдэх юм шүү дээ. Ихийг хийж бүтээх хөл хөдөлгөөнтэй үе айсуй. Тиймээс сайхан хөөстэй ваннд хэвтэж, кино үзэж, шинэ тэмдэглэл эхлүүлж өөрийгөө бэлдээрэй. Энэ жил юу юу хийж бүтээмээр байгаагаа бичиж, түүндээ тууштай зүтгээрэй. Найз нөхөдтэйгөө цуг хийж болох зүйлсийн жагсаалт гаргаж, хичээлээс гадуур өөрийгөө хэрхэн хөгжүүлмээр байгаагаа төлөвлөж болно шүү дээ. Амжилт!     

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
2
4 цагийн өмнө
Хэн нэгэнд өгөхөд үнэхээр хөөрхөн бас инээдтэй 16 өвөрмөц бэлэг
3
Өчигдөр
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Хошин Дуурь, Jazz хөгжмийн тоглолт
санал болгох
1
2 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
4
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.