Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хикикомори: Ганцаардмал хүмүүсийн тоо хурдтай өсч буй шалтгаан

Ганцаардмал дэлхий


Өөрийгөө нийгмээс хэдхэн минут ч тусгаарлах боломжгүй технологид тулгуурласан ертөнцөд бид амьдарч байна. Гэвч үүнтэй зэрэгцэн орших өөр нэг үзэгдэл бол урт хугацаагаар өөрийгөө нийгмээс бүрэн тусгаарлах үзэгдэл юм. Сэтгэлзүйн хямралд өртсөн хүмүүс өөрийгөө зургаан сар болон түүнээс дээш хугацаагаар нийгмээс тусгаарлахыг япон хэлнээ “Хикикомори” хэмээн тодорхойлдог. Харамсалтай нь энэ үзэгдэл дэлхий нийтийн хэмжээнд эрчимжих хандлагатай байна. 

Ганцаардмал япончуудын тоо хагас саяд хүрчээ 

Өмнөд Солонгост 33 мянган залуучууд (нийт хүн амын 0.3 хувь), Хонконгод нийт хүн амын 1.9 хувь нь ийм хэв маягаар амьдарч байна гэсэн тооцоо гарчээ. Мөн АНУ, Испани, Итали, Франц зэрэг улсуудад ч “Хикикомори” ажиглагдаж байгаа гэнэ. 

Их Британи өнгөрсөн онд иргэдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндэд онцгойлон анхаарах зорилгоор ганцаардлын асуудал хариуцсан яамыг албан ёсоор байгуулсан билээ. Их Британийн Үндэсний Статистикийн газрын судалгаанаас үзэхэд 16-24 насныхны 10 орчим хувь нь ганцаардалд шаналж байгаа нь тогтоогджээ. 

Японы Засгийн газраас явуулсан судалгаагаар 541 мянган хүн буюу нийт хүн амын 1.57 хувь нь олон жилээр өөрийгөө нийгмээс тусгаарлаж, гэрээсээ гаралгүй амьдарч байна гэжээ. Гэвч мэргэжилтнүүд бодит байдал дээр илүү өндөр байх магадлалтай гэж үзэж байна. “Өөрчлөхийн аргагүй нийгмийн хэм хэмжээ, дарамт шахалт, эцэг эхийн өндөр хүлээлт зэрэг хүчин зүйл нь япончуудыг ийнхүү ганцаардмал амьдрал руу түлхэхэд нөлөөлдөг” гэж “Хикикомори”-г гүнзгийрүүлэн судалж буй буй Кюшу Их Сургуулийн профессор Такахиро Като ярьжээ. 

Өөрчлөхийн аргагүй нийгмийн хэм хэмжээ, дарамт шахалт, эцэг эхийн өндөр хүлээлт зэрэг хүчин зүйл нь япончуудыг ийнхүү ганцаардмал амьдрал руу түлхэхэд нөлөөлдөг

29 настай Томоки 2015 онд ажлаасаа гарчээ. Хэсэг хугацааны дараа тэрээр дахин ажиллахаар шийдэж ажил олгох төвд очихын зэрэгцээ, шашны бүлгийн уулзалтад тогтмол явж эхэлсэн гэнэ. Гэвч шашны бүлгийн ахлагч Томокигийн хандлага, ажилд орох боломжгүй байгаа нөхцөл байдлыг нийтийн өмнө илт шүүмжилсэн байна. Ингээд тэрээр уулзалтдаа очихоо болиход уг ахлагч Томоки руу долоо хоногт хэд хэдэн удаа утасдаж, эцэг эх нь ч хүүгээ хүчилж эхэлснээр Томоки өөрийгөө гадаад орчноос бүрэн таслахад хүрсэн гэв. Тэрээр “Би өөрийгөө буруутгасан. Тэгээд хэнтэй ч уулзмааргүй, хаашаа явмааргүй санагдах болсон” гэжээ. 

Технологийн хэрэглээ хүмүүсийг улам бүр ганцаардмал болгож байна

Нийгэм, эргэн тойрны хүмүүсээс ирэх дарамт шахалтаас гадна технологийн хэрэглээ хүмүүсийг ийм амьдрал руу хөтөлж байна гэж судлаачид үздэг. Интернэт, сошиал медиа, видео тоглоом нь сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг баталсан олон судалгаа байдаг. Тухайлбал, Өмнөд Солонгост илэрч буй тохиолдлуудыг үзэхэд 50-аас илүү хувь нь интернэтэд донтогчид байжээ. “Хүмүүс технологи ашигласнаар улам их ганцаардлыг мэдэрч, нийгмийн амьдралаас өөрийгөө зааглаж эхэлдэг” хэмээн Дэгүгийн Католик Их Сургуулийн судлаач Тэ Ён Чой дурджээ. 

Хүмүүс технологи ашигласнаар улам их ганцаардлыг мэдэрч, нийгмийн амьдралаас өөрийгөө зааглаж эхэлдэг

“Бохир орчинд өссөн хүүхэд дархлаа сайтай байдаг шиг нийгмийн харилцаанд идэвхтэй орж эрсдэл гаргаж, алдаа хийсэн хүн илүү сэтгэлийн хаттай, бие даасан болдог” гэж Такахиро Като нэмж хэлсэн юм. 

Сонирхолтой нь, видео дуудлага хийх нь утсаар ярьж, и-мэйлээр харьцах, сошиал медиа ашиглахтай харьцуулбал хүний сэтгэцийн эрүүл мэндэд учруулах эрсдэл нь бага байдаг аж. 

Ганцаардмал байдлаас гарах шийдэл нь бас л технологи

2016 онд Катогийн өвчтөнүүдийн нэг Pokemon Go гэх тоглоомын утсандаа суулгасны дараахан гэнэт дахин гадагшаа гарч, нийгмийн амьдралд оролцож эхэлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл бодит амьдрал, виртуал ертөнцийг холбосон энэ мэт “гүүр” нь хүмүүсийг тусгаарлагдмал амьдралаас ангижирч, дахин хүмүүсийн дунд амьдарч эхлэхэд тус болох боломжтой гэж Като үзэж байна. Тиймээс тэрээр хүмүүсийг нийгмийн амьдралд буцаж ороход нь тусалдаг робот бүтээгч япон компанитай хамтарч ажиллаж байгаа аж. Түүнчлэн Хонконгод судлаачид нохойг адил зорилгоор ашиглаж амжилтад хүрсэн байна. 

Эерэг сэтгэлзүйн тусламжтайгаар хүмүүст туслах боломжийг эрэлхийлж буй судлаачид ч бий. Токиогийн анагаах ухааны Кэйо Их Сургуулийн докторант Шиничиро Мацугума хүмүүсийг дахин нийгэмшүүлэх зорилготой холбоо байгуулжээ. Тэрээр өвчтөнүүдээ эерэг сэтгэлзүйн арга барилаар эмчлэхийг зорьж байгаа бөгөөд алдаа, дутагдлаас илүү хүч чадал, сэтгэлийн тэнхээг анхаардаг гэнэ. Эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн 80 хувь буцаж сургуульдаа орох, сургалтад хамрагдах зэргээр нийгмийн амьдралд буцаж орох алхам хийдэг гэж Шиничиро ярьсан байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
14 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
16 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
3
2
5
13
0
1
2

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.06.02 66.181.161.57

хэт буруу хэнхэглэл хаа сайгүй Монголд бүр их бгаа болов уу... Хүүхдүүдээ юу яахыг хэлж буй

0 Хариулах


;; 2019.06.02 66.181.190.177

япончууд хүний алдааг өршөөдөггүй

0 Хариулах


Зочин 2019.05.30 64.119.25.2

Манай ахлагч ч гэсэн надад аймар хандсан. Япончууд ер нь хүнийг шуумжилж, буруутгахаа ухаалаг үзэгдэл гэж боддог. Сэтгэлгүй хумуус. Би ч яг ийм байдалд ороод өөрийгөө тусгаарлаж бсан. Аймар Японыг Бурхан өршөөг.

0 Хариулах