Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хогвартсын Квиддичийн тэмцээний хамгийн шилдэг бас муу тоглогчдыг эрэмбэлсэн нь


Та бүхэнд Pottermore сайт дээр гарсан сонирхолтой мэдээллүүдээс хүргэж байхаар шийдлээ. Энэ удаад Квиддичийн тэмцээний шилдэг болон тааруу тоглогчдыг эрэмбэлэн хүргэж байна.

Кормак Маклагген

Тэр мэдээж хэрэг авьяаслаг тоглогч боловч тэр зан аашийг нь уу! Ахлагчийнхаа үгийг сонсохгүй, бусдад юу хийхийг нь заасаар байвал яаж багийн сайн тоглогч, хамгаалагч байж чадах билээ дээ.

Маркус Флинт

Бохир тоглогч. Слитерин тэнхимийн Квиддичийн багийн ахлагч хийж явсан тэрбээр үнэхээр л бохир тоглож байсан шүү дээ. Ялахын тулд юу ч хамаагүй хийдэг хүмүүс олон байдаг. Гэхдээ энэ нь таныг сайн тамирчин, жинхэнэ ялагч болгохгүй.

Рон Уизли

Мэдээж хэрэг тэр Квиддичийн мундаг тамирчин байхыг маш их хүссэн. Бас сайн ч хамгаалагч байж болох байсан ч Феликс Фелицис хэрэглэх шийдвэрийг гаргадаг. Маш дэмий санаа.

Драко Малфой

Роны дээр бичигдсэн нь яг л шударга бус зүйл шиг санагдаж байна уу? Тэр үнэтэй, хурдан шүүр унаж, Слитеринд ялалт авчрахын тулд бас л юу ч хамаагүй хийх нэгэн. Гэхдээ тэр ялахын төлөө ямартай ч зүтгэсэн байдаг. Энэ бүхэн нь өөр юуны ч төлөө биш зөвхөн Харриг ялахтай холбоотой байсан ч гэсэн.

Фред болон Жорж Уизли 

Маш сайн тоглогчид, гэхдээ муу хандлага. Тэд ч бас яагаад Слитерин шиг муу арга хэрэглэх ёстой гэж? Тэд Маркус Флинтийг чадахын тулд бас л нэгэн төрлийн заль хэрэглэсэн шүү дээ.

Кэти Белл болон Алисия Спиннет (Тэнцсэн)

Энэ хоёр зөвхөн ганцаараа мундаг тоглохоос илүү хамтран ажиллах ямар чухал вэ гэдгийг харуулдаг. 

Чо Чанг

Равенклов тэнхимд суралцдаг, бидний сайн танил Чо. Тэр маш ухаалаг тоглогч. Хэрэв түүний шүүр хамаагүй сайн байсан бол магадгүй маш өндөр оноо авах бүрэн боломжтой байсан байх. Харригийн эсрэг тун ухаалаг тоглож байсан юм.

Седрик Диггори

Номон дээр гардаг даа. Амос Диггори хүүгээ хэрхэн магтаж буй хэсэг. Седрик Хогвартст байсан ахархан хугацаандаа гайхалтай тоглогч байсныг нь илтгэнэ. Маш боловсон бас хүндлэлтэй тоглогч.

Оливер Вүүд

Оливер бол хүн болгоны сэтгэлд хамгийн тод үлдсэн тоглогчдын нэг. Маш сайн бас чадварлаг хамгаалагч. Харрид анх бүхнийг тайлбарлаж өгч байсан хэсгээсээ л тодорхой байсан. Багийнхаа бүх гишүүдийг анхаарч, сайн төлөвлөгөө гаргана гэдэг мундаг ахлагчийн шинж шүү.

Чарли Уизли

Харриг Чарлитай зүйрлэж байсан үе бий. Хэрэв Чарли луунуудыг сонирхож яваагүй бол Квиддичийн мэргэжлийн тамирчидтай ч өрсөлдөж болохоор байсан гэдэг. 

Харри Поттер

Мэдээж тэр зүй ёсоор дээгүүр бичигдэнэ. Ааваасаа Квиддичийн гайхалтай чадварыг өвлөн авсан Харри шүүр унасан цагаасаа л өөрийн чадварыг харуулж эхэлсэн гэхэд болно. Мэдээж бид киноноос ч бэлхэн харж болно.

Анжелина Жонсон 

Тэр тэмцээнээс болж хэтэрхий их санаа зовж, асуудлуудыг дэвэргэж байснаас биш тун чадварлаг тоглогч юм. Бүх зүйлээ тэмцээнд зориулж байсан гэхэд ч буруудахгүй биз ээ.

Жинни Уизли

Номон дээр гардаг. Харри тоглох эрхгүй болох үеэр Жинни Гриффиндорыг ялалт өөд хөтөлсөн нэгэн. Тэр оролцсон тэмцээн болгондоо л бараг ялж байсан гэхэд болно. Маш чадварлаг байснаас гадна хэрэгтэй үедээ үргэлж бэлэн байж, тэмцээнд өөрийн үүргийг гайхалтай гүйцэтгэдэг байсан билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
15 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
17 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
17 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
10
0
0
1
0
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.09.24 66.181.161.100

Эхлээд ном уншчаад ингэж худ нийтлэл бич тэхүү

0 Хариулах


Зочин 2019.09.24 66.181.161.100

Фелицис хэрэглэж байгайгүштээ юу шаагаад бгмбээ

0 Хариулах


bb 2019.09.22 59.153.115.54

ron hergeldeggui shtee harry zuer usaar solitson bdg

0 Хариулах