Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хогвартсын "Слитерн" тэнхимд хуваарилагдсан хүнтэй сайн найзууд болох 5 шалтгаан


Та бүхэнд "Pottermore" дээр гарсан сонирхолтой нийтлэлүүдээс үргэлжлүүлэн хүргэж байна. Энэ удаад Слитерн тэнхимийн хүнтэй найз болох 5 шалтгааныг сонирхуулъя. 

1. Тэд сайн удирдагчид. Найз нөхөд дунд заавал нэг тийм хүн байх ёстой.

Байнга эргэлзэж, үргэлж бусдын саналыг харж явдаг хүмүүс олноороо нөхөрлөх хэцүү. "Ямар кино үзэх вэ?" "Харин ээ, ямар кино үзэх үү?" Байнга ийм байдаг бол хэцүү шүү дээ. Харин Слитерний найзтай бол иймэрхүү асуудлууд гараад байхгүй. Тэд бол ямар ч зүйл дээр удирдлагыг гартаа авч, шийдвэр гаргадаг хүмүүс. Ресторанд захиалга өгөх гэж байна гэж бодъё. Гриффиндорын найз чинь юу захиалах дээр бөөн маргаан үүсгэж, сонгож чадахгүй эргэж буцсаар өчнөөн цаг үрж мэднэ. Равенклавын найз чинь харин интернет, аппликэйшн дээрээс хотын хамгийн шинэ, гоё газрыг хайж, хоол тус болгоныг хүртэл сайтар нягтлан шалгах болно. Харин Хаффлпаффын найз тань хэтэрхий эелдэг, өгөөмөр болохоор цэсэн дээр байгаа бүх л сонин содон гэсэн хоолыг найзууддаа авч өгөөд санхүүгийн хямралд орно. Тийм ч болохоор Слитерн шийдвэр гаргахдаа хамгийн шилдэг нь гэж харагдаж байгаа биз дээ?

2. Таны эсрэг байгаа бүхний өөдөөс тэмцэнэ.

Тэд янз бүрийн төлөвлөгөө боловсруулах, шиэн санаа гаргахдаа сайн. Бас өөр юунд сайн гээч? Таны замд саад болж, зовоож байгаа зүйлсийг даран унагахад. 

3. Тэд таныг амжилтад хүрэх хүртэл шахаж, зоригжуулна.

Харри Поттерыг ирэхээс өмнө Слитерн тэнхим 6 жил дараалж тэнхимүүдийн тэмцээнд ялагч болсон байдаг. Бүтэн 6 жил шүү дээ. Тэд үнэхээр өөртөө итгэлтэй, бас өөрсдийн чадварыг ч маш сайн мэддэг. Тэд таны өөртөө итгэх итгэлийг улам бүр нэмэгдүүлж, таныг байр сууриа дээшлүүлэхэд анхаарна. Тэд хэдий нялуун, туйлын эелдэг биш ч гэсэн хэрэгтэй үед бол таны хамгийн том хөгжөөн дэмжигч байж чадна.

4. Зарим дүрмийг үл тоож чаддаг.

"Сайн найз чамайг шоронгоос гаргах бол хамгийн сайн найз бол тэнд хамт инээгээд сууж байдаг" гэсэн үг бий. Мэдээж таныг буруу зүйл хийж, бүх дүрмийг зөрч гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ заримдаа багахан эрсдлийг үл тоодог байх хэрэгтэй. Үргэлж дүрмээр явна гэдэг заримдаа сайн үйл хийхэд хүртэл саад болж мэдэх зүйл. 

5. Тэд Хаффлпафф шиг л үнэнч.

Хэд хэдэн жишээг аваад үзье. Нарцисса Малфой цаг нь ирэхэд Волдемортын тушаалыг дагах бус хүүгээ л илүү анхаарч, бас Харригийн амийг аварч байсан. Бас Северус Снэйп ямар гайхалтай хүн болохыг ном уншиж, киног нь үзсэн хүн болгон л мэдэх байх. Түүний хайр бол байж болох хамгийн үнэнч, агуу байсан гэдэгтэй маргахгүй биз ээ. Тэд хайртай хүмүүстээ хамгийн үнэнч байж чадах тийм л хүмүүс юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
5 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.10.01 192.82.66.25

I'm slytherin!!

1 Хариулах