Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хонконгийн тэмцэгчид сүлд дуутай болжээ


Хонконгчууд эсэргүүцлийн жагсаал эхлүүлснээс хойш хэдийн гурван сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Ардчилал, хараат бус байдлыг шаардсан тэдний тэмцэл үргэлжилсээр байгаа юм. Тэгвэл тэмцэгчдийн нэг, нэрээ нууцалсан хөгжмийн зохиолч "Хонконгийн сүр жавхлан" нэртэй дууг зохиож, онлайнд байршуулсан нь Хонконгийн "албан бус" сүлд дуу болтлоо тархаад байна. 

Дууны клипийг үзвэл хамгаалалтын дуулга, амны хаалт зүүсэн бүхэл бүтэн оркестр хөгжмийг тоглож, найрал дуучид дуулах аж. Энэхүү дуу наймдугаар сарын 31-нд YouTube хуудсанд тавигдсан даруйд 1.6 сая хүн үзсэн байжээ. Түүнчлэн жагсагчид үдэш бүр томоохон худалдааны төв, гудамж, хөлбөмбөгийн талбайд цугларан дуугаа дуулдаг жишиг тогтоогоод байгаа гэнэ. 

Дууны хөгжмийг зохиосон уран бүтээлч 20 гаруй настай бөгөөд аюулгүй байдлаа хангах үүднээс өөрийгөө Томас хэмээн нэрлэжээ. Тэрбээр зургаадугаар сараас сүлд дууг зохиох ажилдаа орж, улмаар онлайнаар олон мянган хүнээс түүний зохиосон хөгжимд нийцэх шүлгүүдийг хүлээж авчээ. Ингээд тэрбээр дууны анхны хувилбарыг наймдугаар сарын 26-нд цацсан аж. 

Томас "Магадгүй жагсагчдыг бэртэж, гэмтэхээс хамгаалахын тулд тэдэнд дуулга худалдаж авч өгч болно л доо. Харин би тэдэнд оюун санааны хувьд хүч өгөх ямар нэгэн зүйл хийж өгөхийг хүссэн. Би бүх тэмцэгчдийг нэгтгэж чадах хөг, аялгууг зохиохыг зорьсон юм. Миний зохиосон дуу хүмүүст таалагдсанд маш их баяртай байна. Иргэдийг нэгтгэх зорилгодоо хүрч чадсан гэж бодож байна" гэж CNN-д өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Харин дууны клипийг найруулсан уран бүтээлч 30 гаруй настай бөгөөд өөрийгөө "С" гэж нэрлэжээ. Дууны клипийг хэдхэн цагийн дотор, маш бага зардлаар хийсэн ба найрал хөгжмийг тоглосон 150 гаруй хүн бүгд сайн дураараа ирж оролцсон гэжээ. Мөн тэрбээр энэ үйл ажиллагаанаасаа болж халдлага өртөх, ажлаа алдах вий гэж эмээж буйгаа нуугаагүй байна. 

Холбоотой мэдээлэл:

Хонконгийн тэмцэл: Хэн, юуг, хэзээ, хэрхэн?

Иллюстрэйшн: Хонконгийн түүхэнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн 25 түүхэн үе

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
5
0
1
0
4
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.