Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хонконгийн тэмцэл: Хэн, юуг, хэзээ, хэрхэн?


Дэлхий нийт хонконгчуудын тэмцэл хийгээд Бээжингийн эрх баригчдын дараагийн алхмыг анхааралтай ажиглаж байна. Гэмт хэргийн сэжигтнийг Хятадад шилжүүлж шүүлгэх хуулийн төслийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл өнгөрөгч гуравдугаар сараас эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 9-нд анх олон мянган хүнийг хамарсан жагсаал өрнөжээ. 

Уг эсэргүүцлийн жагсаал хоёр сар гаруйн турш тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд хотын төв талбай, гудамж, метроны өртөөнөөс эхлээд Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудал хүртэл хүрээгээ тэлсэн юм. Тэмцэгчид өнгөрсөн долоо Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудлыг эзэлж, суулт зарласны улмаас орон нутгийн болон олон улсын бүх нислэг цуцлагдахад хүрсэн юм. Харин өнөө өглөө жагсагчид нисэх онгоцны буудлын хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулсандаа уучлал хүсэж, суултаа зогсоосон байна. 

Мөн хамгийн сүүлд авсан мэдээллээр Хятадын Ардын Чөлөөлөх Армийн цэрэг, хуягт техникүүд Шэньжэнь хотын Bay Sports Center Stadium-д байрлаж байгааг хиймэл дагуулаас авсан зургаар баталгаажуулжээ. Тус хот нь Хонконгийн хилээс 27 км-ийн зайтай байрладаг билээ. 

ЗурагТайлбар


Тэмцэгчдийн тухайд: Тэд хэн бэ, тэд юу хүсэж байна вэ, тэдний дараагийн алхам юу вэ? 

Бээжингийн нөлөөллөөс ангид, хараат бус байхыг шаардаж буй тэмцлийг 20 гаруй насны залуучууд манлайлж, жагсагчдын дийлэнхийг миллениалууд бүрдүүлж байна. Дараах судалгааг Хонконгийн дөрвөн их сургуулийн судлаачид хамтран зургаадугаар сарын 9-өөс болон наймдугаар сарын 4-ний хооронд болсон жагсаалуудын үеэр авчээ.

Энэхүү судалгааны үр дүнгээс харвал жагсагчдын 50 хувийг 20-29 насны, нийгмийн дунд давхаргынхан бүрдүүлж байна. 

Дашрамд дурдахад, Хонконгийн удирдагчдыг сонгоход эх газрын Хятадаас нөлөөлөх болсны улмаас 2014 онд “Шүхэртэй хувьсгал” хэмээх томоохон тэмцэл өрнөж байсан билээ. Уг тэмцлийг Демосисто улс төрийн намыг үүсгэн байгуулагч Жошуа Вонг тэргүүлж байв. Тухайн үед тэрбээр 18 настай, их сургуулийн оюутан байсан юм. Харин энэ удаагийн тэмцлийг Жошуа Вонгоос гадна 22 настай Агнес Чоу, 26 настай Натан Лоу нар тэргүүлж байна.

Жагсагчдын гуравны нэг нь Тяньаньмэний талбайд болсон тэмцлийн үеэр амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх жагсаалаас эхэлж энэхүү тэмцэлд нэгдсэн хэмээн хариулжээ. Өнгөрсөн зургаадугаар сарын 4-нд Тяньаньмэний талбайд болсон аймшигт үйл явдлын 30 жилийн ой тохиосон билээ. Хонконг дахь нөхцөл байдал хурцдахын хэрээр Тяньаньмэний талбайд болсон харгислал дахин давтагдах вий гэсэн айдас иргэдийн дунд үүсээд байгаа юм. Мөн олон улсын хэвлэлүүд ч энэ талаар бичиж байна.

Анх иргэд гэмт хэрэгт холбогдсон иргэдийг Хятадад шилжүүлж шүүлгэх хуулийн төслийг эсэргүүцэн жагсаж байсан бол одоо энэ нь Хонконгийн ардчилал, хараат бус байдлын төлөөх тэмцэл болж хувираад байна. Түүнчлэн цагдаагийнхан иргэдийн эсрэг хүч хэрэглэн, бэртээж гэмтээсэн нь жагсагчдын дургүйцлийг ихээхэн хүргэж, тэмцлийн хөдөлгөөнийг эрчимжүүлэхэд нөлөөлж байгаа аж.

Жагсагчдын талаас илүү хувь нь тэмцлээ эрчимжүүлнэ гэсэн байр суурьтай байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
2
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.