Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хонконгийн цагдаа нар жагсагчдын эсрэг гал нээж, 36 хүнийг баривчилжээ


Хонконг дахь нөхцөл байдал хурцдаж, жагсагчид болон цагдаа нарын хооронд дахин мөргөлдөөн гарчээ. Өнгөрсөн хугацаанд цагдаа нар тэмцэгчдийн эсрэг нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглаж байсан бол амралтын өдрүүдэд болсон жагсаалын үеэр анх удаа галт зэвсэг, усан буу хэрэглэхэд хүрчээ. 

Ням гарагт болсон жагсаал Цуен Ван дүүргээс эхэлж Цим Ша Цуй дүүрэг хүртэл тэлсэн бөгөөд жагсагчид цагдаа нарын эсрэг тоосго, галтай лонх шидэн эсэргүүцэл үзүүлжээ. Тэмцэгчдэд шахагдсан хүчнийхэн хий буудаж анхааруулга өгсөн байна. 

Мөн Цагдаагийн газар өнөөдөр 29 эрэгтэй, долоон эмэгтэй нийт 36 хүнийг цагдаагийн алба хаагчдыг дайрч доромжилсон, нийгмийн тайван байдлыг алдагдуулах зэвсэг биедээ авч явсан, хууль бусаар жагсаал зохион байгуулсан гэсэн үндэслэлээр баривчилжээ. Баривчлагдсан иргэдийн хамгийн бага нь 12 настай хүүхэд байсан гэж Ройтерсоос мэдээлсэн байна. 

Хонконгийн иргэд гэмт хэрэгт холбогдсон иргэдийг Хятадад шилжүүлж шүүлгэх хуулийн төслийг эсэргүүцэн өнгөрсөн зургаадугаар сарын 9-өөс эхлэн жагсаж эхэлсэн бөгөөд эдүгээ энэ нь Хонконгийн ардчилал, хараат бус байдлын төлөөх тэмцэл болон өргөжиж, гурав дахь сардаа үргэлжилж байна. Түүнчлэн цагдаагийнхан иргэдийн эсрэг хүч хэрэглэн, бэртээж гэмтээсэн нь жагсагчдын дургүйцлийг ихээхэн хүргэж, тэмцлийн хөдөлгөөнийг эрчимжүүлэхэд нөлөөлж байгаа аж.

Эх сурвалж: Reuters, AP

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.