Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хонконгод зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөлөө


Хонконгод энэ оны зургаадугаар сараас эхлэн өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн намжихгүй байгаа бөгөөд олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүдээс үзэхэд ирэх өдрүүдэд дараах газруудад эсэргүүцлийн цуглаан зохион байгуулагдаж болзошгүй байна. Үүнд:

- 9 дүгээр сарын 7 Хонконгийн олон улсын нисэх буудал
- 9 дүгээр сарын 8 Central-Edinburgh, АНУ-ын ЕКГ
- 9 дүгээр сарын 9 Choi Yuen Estate Theatre, Sheung Shui
- 9 дүгээр сарын 10 Hong Kong стадион, Causeway Bay
- 9 дүгээр сарын 13 Lion Rock Hill, Kowloon Tong, Tai Wai
- 9 дүгээр сарын 14 Tin Sau Road, Tin Shui Wai метроны зогсоол
- 9 дүгээр сарын 16 Revenue Tower, Wan Chai

Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид сүүлийн үед эрс ширүүсч молотовын коктейль, мод, төмөр, тоосго, чулуу, чавх болон хурц иртэй зүйлс, хийн буугаар зэвсэглэн Хонконгийн засгийн байгууллагуудын барилга, метроны буудал, гудамж, замыг эвдэн сүйтгэж, цагдаа нартай мөргөлдөх болсон.

Иймд иргэд Та бүхэн Хонконгод зорчихдоо сонор сэрэмжтэй байх, дээр дурдсан газруудад зорчихгүй байхыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
3
3 өдрийн өмнө
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.