Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Хориод насандаа авьяас, ур чадвараараа дэлхийд танигдсан Монголын 6 залуу


Хориод насандаа ур чадвар, авьяасаараа Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан 6 эрхмийг танилцуулж байна. Өөрийнхөө хүсэл мөрөөдөлд үнэнч байж, тууштай хөдөлмөрлөхөд үр дүн ямар гайхалтай байдгийг тэднээс харж болно. Энэхүү мэдээллийг танд 14-23 насны залууст зориулсан Юнителийн “U хөтөлбөр” хүргэж байна. Дашрамд дуулгахад, “U хөтөлбөр”-ийн шөнийн дата багцаа идэвхжүүлээд 00:00-08:00 цагийн хооронд хязгааргүй хурдаар, юунд ч санаа зоволгүйгээр интернэтээр аялах боломжтой болсон шүү.


Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт 

Тэрбээр боксын спортын отгон гавьяатуудын нэг. Түүний амжилтын гараа 2008 оны Азийн хүүхдийн наадмаас хүрэл медаль хүртсэнээр эхэлсэн бөгөөд түүнээс хойш 2009 оны ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хүрэл, 2012 оны олимпийн наадмын мөнгөн медалийг тус тус хүртсэн юм. 2012 оны олимпийн дараагаар мэргэжлийн боксын дэвжээнд дэвшиж, "IBO" холбооны аваргын бүсийг өнгөрөгч нэгдүгээр сард зүүсэн бөгөөд 11 тулаанд оролцож, нэг ч ялагдал хүлээгээгүй байна. Дэлхийн тулааны спортын хорхойтнууд түүнийг "King Tug",  дараагийн "Мани Пакиао" ч гэдэг. Тэрхүү ерөөлийг өргөж, Төгсөө хүү дэлхийн боксын спортын оргилд гарах зорилго тавин хөдөлмөрлөсөөр байна.


Ой тогтоолтын дэлхийн аварга В.Янжаа

Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргаж яваа хүмүүсийн нэг бол ой тогтоолтын дэлхийн аварга В.Янжаа юм. Хүмүүс түүнийг  “Авьяаслаг Шведүүд” шоуны алтан баззерийн эзэн болж, хагас финалд шалгарснаар нь сайн мэднэ. Тэрбээр дөрвөн настайдаа гэр бүлийн хамт Швед улсад очиж, ахлах сургуулийн төгсөх ангиа Кени улсын нийслэл Найроби хотод дүүргэжээ. Тэр анхны тэмцээндээ 2014 онд гурван хоног бэлдээд оролцож байв. Анх номын санд санамсаргүй ой тогтоолтын номыг сонирхсоноор анхны мэдэгдэхүүнтэй болж, техникүүд нь амархан санагдсан учир тэмцээнд оролцохоор шийдсэн гэдэг. Тухайн жилдээ багаараа Дэлхийн аварга болж, урамшин тэмцээн уралдаануудад оролцож байхаар шийдсэн байна. Тэрбээр өөрийгөө их залхуу гэж боддог аж. 2015 оны дэлхийн аваргын тэмцээнд хятад хэлээ сайжруулж байсан учраас бэлтгэлгүй оржээ. Гэвч тэр дэлхийн рекордыг эвдэж чадсан юм. Монгол хүний оюун ухааныг дэлхийд таниулж яваа түүний амжилтын буухиа үүгээр дуусахгүй нь мэдээж юм. 


Загвар зохион бүтээгч Ж.Мандхай

Тэрбээр Монголын ноолуурыг дэлхийд таниулж яваа загвар зохион бүтээгч юм. Ж.Мандхай нь Монголын загварыг дэлхийн миллениал үеийнхэнд таниулахад том үүрэг гүйцэтгэж байна. Тэр "Буян" компанийн захирал  Б.Жаргалсайханы охин бөгөөд аавынхаа бизнесийг өвлөж, өөрийн "MANDKHAI" брэндийг үүсгэн, амжилттай ажиллаж байна. Тэрбээр ноолууран хувцсыг  өндөр настнууд л өмсдөг гэх хэвшмэл ойлголтыг үгүй хийж, дэлхийн загварын ертөнцөд цахиур хагалж яваа юм. Лондонд хувцас загварын чиглэлээр суралцахдаа тус хотод ноолуураар хийсэн сонирхолтой хувцас, загвар байхгүйг анзаарсан гэдэг. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Харсан бүхэн маань нэг л уйтгартай, энгийн байсан. Монгол Улсад төрж, өссөний хувьд, бас үйлдвэр дээр байсны хувьд би илүү сонирхолтой, сэтгэл хөдлөм зүйл санал болгож чадна гэдгээ мэдсэн. Би өөрийн түүхийг болон ноолуур гэх энэ гайхалтай зүйлийг дэлхий дахинд харуулахыг зорьсон. “Ноолуурыг хувцас болгох” түүх минь чухал, учир нь би хүмүүст мэдүүлж, Монголын нэгэн хэсэг болсон энэ гайхалтай зүйлийг таниулахыг хүссэн" хэмээжээ. Тэрбээр "Theculturetrip.com"-ын гаргасан 2019 онд дэлхийг өөрчилж буй долоон эмэгтэйн нэгээр нэрлэгдсэн. Мөн түүний “Mandkhai cashmere”-ийн ноолууран хувцаснуудыг алдартай моделиуд, бизнес хатагтай нар, Холливудын одод өмсдөг.


Сагсан бөмбөгийн залуу тамирчин Ш.Энхийн-Од


Тэр бол Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү. Өнгөрөгч зургаадугаар сард Монгол Улсад зохиогдсон 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д Монголын багийн лидер тоглогчоор нэрлэгдээд зогсохгүй, дэлхий дахинаа ямар чадварлаг тоглогч гэдгээ харуулаад амжсан. Түүний өндөр 2.01 метр, жин 75 кг бөгөөд АНУ-ын Огайо мужийн Дэйтон хотын “Legacy Christian Academy” хувийн сургуульд тэтгэлгээр суралцдаг. Түүний гэр бүл тамирчид. Аав нь 1994 онд Монголын сагсан бөмбөгийн холбоо байгуулагдах цагаас тоглож эхэлсэн бол ээж нь залуудаа волейбол тоглодог байжээ. Түүний ах "Этүгэн" их сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин юм. Тэрбээр 7 настайгаасаа эхлэн урдаа алдартай тамирчин болох том зорилго тавин, сагсаар хичээллэж байгаа аж. Хамгийн анхны тэмцээндээ есөн настайдаа орж байжээ. Тухайн үедээ хожигдож, шар нь их хөдөлсөн гэдэг. Аав нь тухайн үед Чингэлтэй дүүргийн спортын хорооны дарга болж, түүний ачаар бэлтгэл хийх зааланд санаа зоволгүй эрчимтэй бэлтгэл хийх болсон нь сагс сайн тоглодог болоход их нөлөөлсөн гэнэ. АНУ-д очсоноос нь хойш зургаан их дээд сургууль авах хүсэлтээ илэрхийлсэн. Түүний мөрөөдөл бол Монголоос NBA-д орсон анхны тоглогч болж, АНУ-д амжилт гаргах юм.

Ой тогтоолтын дэлхийн аварга Н.Энхшүр, Н.Мөнхшүр

Тэд бол Монголын төдийгүй дэлхийн ой тогтоолтын спортын түүхийг бичиж яваа ихэр эгч дүүс билээ. Тэдний амжилтын гараа 2016 онд 12 дугаар ангиа төгсөж, тус спортоор хичээллэх цаг завтай болсон үеэс эхэлжээ. Хичээллэж эхлээд зургаахан сарын дараа Сингапурт болсон 25 дахь удаагийн ДАШТ-д оролцож өсвөр насны ангилалд дэлхийн аварга, ой тогтоолтын их мастер болцгоосон юм. Тэд багадаа ой тогтоолтын спортын талаар телевизээр үздэг байсан бөгөөд урлагаар хичээллэдэг байсан учир зав гардаггүй байжээ. Ихрүүд маань өнгөрсөн оны зургаадугаар сард "Гиннесийн ном"-д албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа авсан юм. Тодруулбал, БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд Олон улсын хэмжээний их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, "Гиннесийн ном"-д бичигдэхээр болсон юм. Их мастер Н.Мөнхшүр 30 минутад 5445 цифр тогтоон алдаагүй санасан бол Н.Энхшүр нэг цагт 1924 хөзөр тогтоон алдаагүй нэрлэж дэлхийн дээд амжилт тогтоосон билээ. Мөн тэд өнгөрсөн оны наймдугаар сард ОХУ-ын  "Россия-1" телевизийн "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэгт оролцож Оросын ард түмнийг гайхшруулсан. Тус нэвтрүүлэгт оролцохдоо 1200 ширхэг сарнайг есөн минутад тогтоож алдаагүй хэлэх мөн ганцхан цэцгийн өнгийг сольсны дараа тамирчид маань тэр цэцгийг олох байсан бөгөөд ихрүүд маань ердөө таван минутад бүгдийг нь тогтоон даалгавруудаа алдаагүй гүйцэтгэж чадсан юм.

                                                                                                                                         Бэлтгэсэн: Л.Сайнбаяр

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
4
48
0
1
2
4
23

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Oyunbold 2019.07.04 183.81.168.2

Ene doorh ugvvlber aaw n ulsiin umchiig vnegvi ashigladag baisan, tiim bolhoor odoo saijirsan gej oilgogdhoor bn, yu bichij baigaagaa medehgui iim baij bolohgui, hvnd uuriin awyas hudulmur gej baidag tvvgeeree l yawj bgaa neg hvv, ene hesegtee anhaaraa.!!!!!! "Аав нь тухайн үед Чингэлтэй дүүргийн спортын хорооны дарга болж, түүний ачаар бэлтгэл хийх зааланд санаа зоволгүй эрчимтэй бэлтгэл хийх болсон нь сагс сайн тоглодог болоход их нөлөөлсөн гэнэ. АНУ-д очсоноос нь хойш зургаан их дээд сургууль авах хүсэлтээ илэрхийлсэн. Түүний мөрөөдөл бол Монголоос NBA-д орсон анхны тоглогч болж, АНУ-д амжилт гаргах юм."

0 Хариулах


DR. ADITY 2019.07.04 105.112.56.232

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

18 Хариулах


Зочин 2019.07.05 66.181.178.28

uuchlarai yaj holbogdoh u? 2uulanh hedeer awah we

3 Хариулах


Зочин 2019.07.05 59.153.114.36

Дахахаха шаадийн ямар

0 Хариулах


Зочин 2019.07.05 202.9.43.204

ymar goy shaadiin te xaxa

0