Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хорт хавдрын эсрэг тэмцэх чадалтай 'шинрин-йоку' буюу ойн эмчилгээ


Нийгэмд эзлэх байр суурь, орлогын түвшин, боловсрол, эрх мэдлээс үл хамаарч хүн бүр тодорхой хэмжээний асуудалтай байдаг. Хүмүүс ажил, харилцаа, цаг, мөнгө зэрэг өдөр тутмын амьдралд тохиолдох саад бэрхшээлээс улбаалж сэтгэлзүй, бие махбодийн асуудалтай тулгарах нь элбэг ч эх дэлхий, амьд байгалиас холдох нь хүний эрүүл оршихуйд бүр ч их хохиролтой болохыг эрдэмтэд баталж байна. 

2000 онд хүртэл байгалиас холдож, тусгаарлагдсанаас үүдэлтэй өвчлөлийг тодорхойлсон албан ёсны нэршил ч байхгүй байв. Харин Австралийн эрдэмтэн Гленн Альбрехт сэтгэцийн эрүүл мэнд болон хүрээлэн буй орчны холбоо хамаарлыг судалж, нэр томьёоны толь бичгийг бүтээх явцдаа дээрх өвчлөлийг "psychoterratica" хэмээн тодорхойлжээ. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Earth Emotions: New Words for a New World нэртэй номоо гаргасан бөгөөд хүн, байгалийн холбоо хамаарлаас үүдэлтэй үзэгдэл, үйл явц, өвчлөл зэргийг тодорхойлсон нэр томьёоны тайлбаруудыг номондоо давхар танилцуулжээ. 

Байгалийн анагаах увидас 

The Healing Magic of Forest Bathing номын зохиогч Жулиа Плевин өмнө нь "psychoterratica" өвчнөөр шаналж байжээ. Плевин Нью-Йорк хотод дизайны чиглэлээр суралцдаг байхдаа байгалиас алсарсан байдал, өндөр саарал барилгууд түүнийг сэтгэл гутралд оруулж, бухимдуулж байгааг анзаарч эхэлсэн аж. Ингээд тэрбээр уг өвчний талаар сонирхох болж улмаар орон зай, байгаль, эрүүл мэнд, дизайны холбоо хамаарлыг гүнзгийрүүлэн судалж эхэлсэн байна. 

Плевин сургуулиа төгсөж, Цахиурын хөндийд ажиллахаар төрөлх Сан Франциско хотдоо эргэж ирснийхээ дараа байгальд ойр байх нь хэчнээн чухал болохыг ухаарав. Ялангуяа ой модонд алхах нь ямар ч эмчилгээнээс илүү үр дүнтэй болохыг ойлгож, үүнийгээ бусадтай хуваалцахаар шийдсэн байна. Тэрбээр 2016 онд San Francisco Forest Bathing Club-ийг үүсгэн байгуулсан бөгөөд хэдхэн сарын дотор 500 давсан гишүүнтэй болжээ. 

Шинрин-Йоку гэж юу вэ? 

"Psychoterratica" нь шинэ төрлийн өвчлөл мэт боловч уг өвчин хийгээд түүнийг анагаах ухаан тийм ч шинэ зүйл биш юм. Моддоор дамжуулан анагаах арга 1982 оноос эхлэн Япон улсад дэлгэрчээ. Тухайн үед Японы засгийн газар Шинрин-Йоку (англи хэлнээ forest bathing гэж орчуулагддаг) хэмээх ойлголтыг танилцуулсан бөгөөд ойгоор дамжуулан эрүүл мэндээ тэтгэн, сайжруулахыг иргэддээ уриалж байв. 

Ой модонд алхах нь сэтгэлзүйн байдлыг дээшлүүлээд зогсохгүй бие махбодид ч эмчилгээ болдгийг Японы судлаачид баталжээ. Эрдэмтдийн судалж тогтоосноор мод өөрийгөө нян, бактериас хамгаалах зорилгоор фитонцид хэмээх тосыг ялгаруулдаг бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд ч давхар эерэг нөлөө үзүүлдэг аж. Фитонцид нь сэтгэл зүйн байдлыг дээшлүүлээд зогсохгүй дархлаа сайжруулах, цусны даралт, зүрхний цохилт, стресс, түгшүүрийг бууруулах, нойрны чанарыг сайжруулах, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, тэр бүү хэл хорт хавдар, сэтгэл гутралын эсрэг тэмцдэг байна. 

Эрдэмтдийн судалж тогтоосноор мод өөрийгөө нян, бактериас хамгаалах зорилгоор фитонцид хэмээх тосыг ялгаруулдаг бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд ч давхар эерэг нөлөө үзүүлдэг аж.

Японы эрх баригчид 2004-2012 онд 4 сая долларын санхүүжилт гаргаж ойд алхах нь физиологи, сэтгэлзүйд ямар нөлөө үзүүлж байгааг нарийвчлан судалжээ. Эдгээрийн нэг нь Токио дахь Ниппон анагаах ухааны сургуулийн профессор Чин Лигийн хийсэн судалгаа юм. Тэрбээр 12 хүнийг сонгон авч, ойд алхахаас өмнө болон алхсаны дараа хүний дархлааны систем дэх төрөлхийн устгагч эсийн (Natural killer cell) үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгдөж байгааг хэмжжээ. Судалгааны явцад ойд алхсаны дараа устгагч эсүүдийн үйл ажиллагаа эрчимжиж, вирусын халдвартай эс, хавдрын эсрэг хурдтай хариу үйлдэл үзүүлж байгааг Чин Ли тогтоожээ.

Эдгээр судалгааны үр дүнд түшиглэн Япон улс эдүгээ 62 төрлийн эмчилгээний аргыг нэвтрүүлээд байгаа ба жил бүр 5 сая орчим хүн энэ төрлийн эмчилгээг хийлгэхээр Япон улсыг зорьдог аж. Финлянд, АНУ, Их Британи, Канадад ойн эмчилгээний хөтөлбөрүүд хэрэгжиж байна. 

Ой модоор тогтохгүй байгаль, эх дэлхийтэйгээ холбогдох аливаа үйлдэл хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдгийг баталсан олон арван судалгааны үр дүн гарсаар байна. Тухайлбал, далайгаар аялах, зүлгэн дээр хөл нүцгэн алхах, гараараа хөрс ухаж, ургамал тарих нь хүртэл дархлааг дэмжиж, сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг гэжээ. 

Эх сурвалж: We Forum, The Guardian  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
2024.04.18
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
2024.04.17
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
16 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
1
0