Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хосын харилцааны тухай үнэнийг өгүүлэх 10 реалистик кино


Романтик кинонууд төгс сайхан хайрын түүхийн тухай өгүүлэх нь их байдаг. Гэхдээ хосын харилцаанд тулгардаг олон асуудлыг ямар ч гоё сайхан хуурамч зүйлгүй харуулдаг кино үзэхийг илүүтэй хүсэж байна уу? Тийм бол энэ 10 киноноос сонирхоод үзээрэй.

10. The Spectacular Now (2013)

Ахлах сургуулийн сурагчдын хайр дурлалыг өгүүлэх кинонууд дундаас хамгийн бодит мэдрэмжийг өгөх киног нэрлэх бол энэ кино дунд нь заавал байж таарна. Өмнө нь хэнтэй ч үерхэж байгаагүй охин нэгэн залууд дурлах бөгөөд тэдний харилцаа, үүсч буй асуудлууд, тэдний туулсан бүхэн үнэхээр бодитой санагдах болно.

9. Blue Is the Warmest Colour (2013)

Өөрийн жинхэнэ мэдрэмжийг эрж хайх аялалдаа нэгэн охин өөр эмэгтэйд дурлаж, тэдний харилцаа улам бүр гүнзгийрэх болно. Яваандаа тэдний харилцаа ямар түвшинд очих бол? Охин өөрийн жинхэнэ дур хүслийг мэдэрсэн үү эсвэл төөрөлдөж, түрхэн зуурын мэдрэмжид автав уу?

8. The One I Love (2014)

Та өөрийн хайртай хүнийг сайн мэдэх үү? Бас тэр хүнийхээ төгс хувилбарыг бүтээж болох байсан бол та түүнийг өөрчлөх байсан уу? Энгийн л эхлэх киноны үргэлжлэл итгэмээргүй содон байх болно.

7. Before Sunrise (1995)

Үг болгоныг нь бичээд авмаар тийм гоё харилцан яриатай, бас хөнгөн гунигт автуулах тийм кино үзэхийг хүсвэл уг киног санал болгож байна. "Before Sunset", "Before Midnight" гэх үргэлжлэлүүд нь байдаг гэдгийг ч мөн мэдүүштэй.

6. Eternal Sunshine of the Spotless Mind (2004)

Та хайрладаг байсан хүнээ тэр чигт нь мартах боломжтой байсан бол дурсамжийг арчих тэр үйлдлийг хийх байсан уу? Харилцан яриа болгоноороо танд нэгийг мэдрүүлэх уг кинонд Кэйт Винслет, Жим Керри нар гайхалтай хамтран тогложээ.

5. The Big Sick (2017)

Уг инээдмийн романтик төрлийн кино хүмүүсийг зөвхөн инээлгэхэд гол үүргээ хандуулаагүй. Өнөө цаг үед ч гэсэн өөр өөр соёлоос болж хайр дурлалын асуудал хэрхэн өөрчлөгдөж болдгийг та эндээс харж болно. 

4. Silver Linings Playbook (2012)

Хайр гэдэг таныг төсөөлөөгүй байхад, огтхон ч төсөөлөөгүй цаг үе, газарт бий болж, улам дэлбээлж болдгийг энэ киноноос сонирхож болно.

3. Like Crazy (2011)

Холын зайн харилцаатай хосуудын хувьд сэтгэл зүрхийг нь гуниглуулж чадах тийм л бүтээл. Нэгнээсээ холдох хэрэгтэй болоход хосуудад юу тохиолддог вэ?

2. Once (2007)

Дуу хөгжим, эгэл байдлыг киноноос нэгэн зэрэг мэдрэх боломжийг олгох болно. Энгийн нэгэн залуу бас бүсгүй хоёр нэгэн орой гудамжинд танилцсаны дараа тэдний ертөнц дуу хөгжмөөр холбогдоно. 

1. Blue Valentine (2010)

Хамгийн олон хүний зүрх сэтгэлийг урж хаясан кино бүтээл. Анхны гайхалтай болзоо, харилцаа яваандаа байж болох хамгийн хүнд хэцүү нөхцөл байдал руу ойртож эхлэх болно. Энэ киноны зураг авалтын өмнө жүжигчид сарын турш хамт амьдарч, дүрээ бэлдэж байсан гэдэг. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
5
1
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (7)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.07.31 162.158.6.187

Eternal Sunshine of the Spotless Mind - дуртай даа.

0 Хариулах


Зочин 2020.07.31 172.69.252.151

blue valentine g

0 Хариулах


Зочин 2020.07.30 172.69.252.139

Үзэх линк нтр тавьчихвал бүр гоё доо

0 Хариулах


Lol 2019.11.18 49.197.95.74

Eternal sunshine bol zgr overrated movie pff

2 Хариулах


Unshigch 2019.11.17 66.181.161.64

Haanaas olj uzeh ve?

0 Хариулах


Ganaa 2019.11.15 150.129.140.213

Ed nariig haanaas vzeh ve?

0 Хариулах


Уншигч 2019.11.15 66.181.169.162

No.1 бол гарцаагүй нүдээ олж.

0 Хариулах