Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хосуудад зориулсан хамгийн ТӨГС зохицох 5 хос үнэртэн


Хайрын баяр болох тун ойртож, хосууд өөрийн хайр сэтгэлээ тодоор зарлах үе ирлээ. Гэгээн валентиний бэлгийн санаа хэрэгтэй байна уу?

Шинэхэн хосоос хамтдаа удаан жилийг үдэж байгаа хосууд ч ганцхан түүндээ тохирсон нандин бэлгийг хайж байдаг. Үнэр гэдэг хайртай хосуудын хувьд маш чухал мэдрэмж юм. Тиймээс бид танд тансаг үнэртнүүдийг санал болгож байна. Үнэртэн нь таны худалдан авч буй хүнд шинэ мэдрэмжийг төрүүлэх үнэрийг туршиж үзэх боломжийг олгодог. Хэрвээ та хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал бидний санал болгосон уснаас сонголтоо хийвэл хэзээ ч буруудахгүй гэдэгт итгэлтэй байна. Ингээд танд доорх таван сонгодог үнэртнийг санал болгож байна.
 
1. Coach Floral эмэгтэй болон Coach Platinum эрэгтэй

Coach Floral Eau de Perfum нь Coach- ын нэрийн сарнайн цайнаас сэдэлтэй зуныг санагдуулам үнэртэн. Маш эмэгтэйлэг ус бөгөөд түрхсэн дариуд цитрусын жимсний анхилам үнэрийг мэдэрнэ. Зөөлөн эмэгтэйлэг агаад сэтгэл татам үнэрийг эрхэмлэгч таны хайртыг бүрэн илэрхийлнэ. Мөн Coach Platinum гэх эрэгтэй үнэртэн нь Модлог Дорнын ангилалын сүрчиг ба Floral Eau de Perfum- тай гайхалтай хослон зохицдог. Мөнгөлөг саарал өнгийн эрэгтэйлэг загварыг шингээж урлажээ.

2. Salvatore Ferragamo Signorina Eleganza эмэгтэй - UOMO эрэгтэй  

Eleganza нь үргэлж Salvatore Ferragamo-г илэрхийлэх бүтээгдэхүүний нэг байсаар ирсэн. Бүрэн тансаг, үргэлж өөгүй цэмцгэр байдлыг илтгэх дэлхийд алдартай бүтээгдэхүүн юм. Тиймээс Salvatore Ferragamo нь энэхүү үнэртнээрээ эмэгтэйлэг болон увдист дур булаам байдлыг илтгэдэг. Энэ усны төгс хосоор UOMO Salvatore Ferragamo усыг сонгож болох юм. Эрэгтэйлэг сэтгэл татам үнэрийг тодорхой илтгэх энэхүү ус нь таны хайртдаа өгөх зөв сонголтуудын нэг байх болно.

3. Versace Eros Couple
   
Эртний Грекийн домгийн Хайрын бурхан тэнгэрийн нэрээр нэрлэгдсэн энэхүү хос үнэртэн нь Валентиний баярын утга учрийг яах аргагүй илэрхийлнэ. Versace Eros ус нь эрэгтэй хүмүүст зориулагдсан Анхилуун Фюжер ангиллын сүрчиг юм. Гантиг өнгө төгс дөрвөлжин хэлбэрийн савалгаа нь маш чамин хийцтэй. Хээнцэр ганган модерн залуусдаа тусгайлан зориулагдсан гэмээр. Мөн энэ үнэртний маань эмэгтэй төрөл нь ч байдаг ба хосоороо хэрэглэхэд тун тохиромжтой. Үүнийг Eros Pour Femme гэх ба модлог заарт цэцэгс ангиллын сүрчиг юм. Таны эмэгтэйн гайхалтай ялдам бөгөөд хүчирхэг талыг тодотгоно. Алтлаг өнгийн дугараг загвар, таглаан гоёмсог чимэглэлийг эмэгтэй танд зориулан бүтээжээ.

4. Caroline Herrera СН
   

Эрхэмсэг агаад цаг хугацаанаас үл хамаарах загварлаг гэдэг тодотгол энэ үнэртэнийг илтгэнэ. Дэгжин бүсгүйн загварыг шингээсэн. Цэцгийн модны жимслэг, хайрламаар гайхалтай энхрий үнэрийг шингээж өгсөн.  Мөн нэмж хэлэхэд энэхүү усны улаан арьс нь гарын бугуйвч болгож хэрэглэж болно гэдгийг та мэдээд аваарай. Энэ устай гайхалтай зохицдог CH MEN үнэртэн нь адал явдал, сэтгэл хөдлөл, хүрэх газаргүй аялал, шинэ зүйлийг эрэлхийлсэн жинхэнэ эрчүүдийн сонголт юм. Энэхүү үнэртнийг илэрхийлэх модлог үнэр нь л танд адал явдалыг санагдуулна. Эршүүд байдлыг илтгэх гайхалтай сонголт болж чадна гэдэгт итгэлтэй байна.

5. BVLGARI  Man in Black- Roman Night

BVLGARI Man in Black нь зоригтой хүчтэй байдлыг шууд илтгэх татгалзахын аргагүй сонголт юм. Орчин үеийн залуусыг илтгэх донж, хүчтэй сэтгэл татах увидаст үнэртэй. Эршүүд байдлын туйлын эсрэг үнэртэн болох Roman Night нь эртний хотын шөнийн цэцэгсийн үзэмжээс санаа аван урласан. Сэнгэнэсэн цэцгийн сэтгэл татам үнэрийг шингээсэн бөгөөд шөнийн хотын сарны туяанд харагдах увдист байдлыг энэ уснаас мэдрэх боломжтой.  

Гэгээн хайраар холбогдсон залуусдаа баярын мэнд хүргэе! 

Эдгээр үнэртэнг та "Бишрэлт Бьюти"-гийн бүх салбараас худалдан авах боломжтой. Мөн ЭНД дарж мэдээлэл аваарай.

холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Хотын дарга С.Амарсайханы ОНЦЛОХ 27 ЭШЛЭЛ
2
16 цагийн өмнө
Идэрээ, Батаа хоёрын хэн нь Монголын дараагийн Ерөнхийлөгч болж чадах вэ?
3
18 цагийн өмнө
"GOT"-ыг тойрсон зүүдэнд ОРОМГҮЙ 20 пост
санал болгох
1
14 цагийн өмнө
The New York Times | Нууц мэдээлэл дэлгэх бохир трендийн цаана
2
15 цагийн өмнө
Хуучин хотын шинэ амт
3
18 цагийн өмнө
"GOT"-ыг тойрсон зүүдэнд ОРОМГҮЙ 20 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.02.12 202.126.89.202

Yamar goy um bee! Bulgarig avmaar bna

0 Хариулах