Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хотын дарга С.Амарсайханы ОНЦЛОХ 27 ЭШЛЭЛ


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүний мэдээллээс онцлох 27 эшлэлийг хүргэж байна.

1.Миний бие Улаанбаатар хотын захирагч бөгөөд хотын даргаар 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр албан ёсоор хүлээж авснаас хойш хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл өгөх албан ёсны уулзалтаа өнөөдрөөс эхлүүлж байна.

2.Бидний өдөр тутмын амьдралын сорилт болсон хүн бүхний зовлон болсон асуудлуудыг хамтарч шийдвэрлэх ажлуудыг эрчимтэй зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрөө гаргаад ажиллаж байна.

3.Өнөөдөр нийслэл бодлогогүй, эмх замбараагүй, зах хязгааргүй тэлсэн нь үнэн үү, үнэн.

4.Агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэдэг нь бас үнэн.

5.Харилцаа холбооны уялдаагүйгээс болж бүх зүйл эзэнгүйддэг. Хийж, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд нь ямар ч үр дүнгүй болж байна. Дээр нь ёс зүй гэдэг зүйл байхгүй болсон. Энэ асуудлыг цэгцэнд нь оруулж эхэлсэн.

6.Бүх асуудлууд хуулийн хүрээнд гэхээсээ илүү хувь хүний сонирхлоор явдаг болсон. Үүнийг засах гэж оролдсон. Одоо цэгцэнд нь оруулж эхэлсэн.

7.Аалзны тор шиг 20 жил хотыг хэрсэн сүлжээ задрах гээд байгаа учраас янз бүрийн дайралт хийж байгаа. Тиймээс хийсэн ажлынхаа талаар долоо хоног бүр өөрийн биеэр мэдээлэл хийж байна.

8.Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд хэлэлцүүлэг шахуу яригдаж байгаа Хятадын компанид С.Амарсайхан 50 га газар олгох шийдвэр гаргасан гэдэг бол гүтгэлэг.

9.НИТХ-ын төлөөлөгч Мөнхчулуун улстөрийн зорилгоор зориуд мушгин гуйвуулж, Хотын захирагч шийдвэр гаргаж хятуудад 50 га газрыг олгож байна гэдэг мэдээ түгээсэн. Тийм асуудал ерөөсөө байхгүй.

10.Төв цэвэрлэх байгууламжийн осол болсон газар 2016-2017 онд 8.1 тэрбум төгрөгийн засвар хийсэн байдаг. Тэр ажлыг чанаргүй хийсэн. Үүний улмаас үйлдвэрлэлийн осол гарсан учраас зарим нэг хүн энэ асуудлыг нуун дарагдуулахын тулд асар их анхаарал тавьж байгаа.


11.Хотын даргын явуулын оффис ажиллуулна. Хэрвээ Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд асуудал байгаа бол Хотын захирагч өөрөө очиж, тэнд сууна. Асуудал шийдэгдтэл ажиллах ёстой. Иргэд наашаа ирж, даргын үүд сахидаг биш дарга нар нь хороонд очиж үйлчилдэг тогтолцоо руу хороо, дүүргээр нь ажилладаг зарчимд шилжиж байгаа.

12.Би олон том мөрөөдөл ярихгүй.

13.Хэдүүлээ Улаанбаатарынхаа хогноос, утаанаас, түгжрэлээс салъя.

14.Би бизнес хийж, аж ахуй эрхэлж байсан. Тэр бол үнэн. Баялаг бүтээж бүтээн байгуулалт хийсэн. Ажлын байр бий болгосон. Гэхдээ хууль зөрчиж, хулгай хийгээгүй. Гадна, дотнын ямар нэгэн компаниас зээл, тусламж, хөрөнгө санхүү авсан зүйл байхгүй.

15.Өмнө нь аж ахуйн компани ажиллуулж байхдаа ч одоо албан тушаал хашиж байхдаа ч ямар нэгэн байдлаар хууль зөрчиж, хулгай хийгээгүй. Аль нэг төрийн үед албан тушаал, эрх мэдлээр дамжуулж тендэр, санхүүжилт авч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ямар ч зүйл байхгүй.

16.Хариуцлагын асуудал цаашдаа яригдана.

17.Хэн, хаана зураг даруулаад явахыг би хянаж чадахгүй. Хувь хүний асуудал байх. Харин хариуцлагатай байх газраа хариуцлагатай байх нь хуулиар хүлээсэн тэдний үүрэг нь.  

18.Хүн бүхэн урд урдах ажлаа хийе. Жаахан бүтээлч байя, эрүүл сэтгэлгээтэй асуудалд хандъя.

19.Улаанбаатарынхаа хөндий дотор бид уралцаж, хэмлэлдсээр байгаад энэ улс орон үндсэндээ хүнд байдалд орсныг бүгд мэдэж байгаа.

20.Би ажил хийж, асуудлыг шийдэх гэж зүтгэж байна.

21.Миний туйлын зорилго бол та бүхэнтэйгээ хамтраад нийгэмд зөв хандлага тогтоох юм.

22.“Зүүнбаян рефайнери” компанийн цуцлагдсан газар дээр барьсан барилгыг нь цуцалж, буулгаж, нөхөн сэргээлт хийх захирамж гаргасан. Өөрийн биеэр газар дээр нь очиж ажиллан хэрэгжилтийг нь хянаж байгаа.  

23.Хамааралгүй асуудлыг хамаатуулахын тулд ах дүү, амраг садан, аав ээжийг нь хүртэл элдэв янзын үндэслэлгүй гүтгэлгээр доромжлох асуудал гарсан.

24.Миний аав Увс аймгийн уугуул, Увс аймгийн Бөхмөрөн сумын харъяат Сайнбуян гэж хүн байсан. Налайхын уурхайд насаараа ажиллаж, уурхайн бүтээн байгуулалтад оролцож, улс орны гал голомтыг залгуулж ирсэн. Аж үйлдвэрийн ууган голомтод залуу нас, халуун сэтгэлээ зориулсан хүн. 22 жилийн өмнө өөд болсон.

25.Улстөр хийхдээ жудагтай, хэм хэмжээтэй, бодолтой хийх ёстой байх. Тэр хүмүүсийг би их өрөвдөж байгаа. Би удам угсаагаа нууж, гарал үүслээ хааж, хэн нэгнээс бултаж, зугтах ямар ч шаардлагагүй.

26.Амарсайханы аав хүүр ухаж, хүний яс өндийлгөдөг хүн байсан юм уу, нүүрс ухаж ард түмэн, улс орны гал голомтыг бадраалцаж явсан монгол хүн байдаг юм уу гэдгийг хууль хяналтын байгууллагаар нь явж, тогтоолгоно.

27.Монголд улстөр хийж байгаа олон хүн бий. Нэг бол өөрсдийнх нь захиалгатай дарга байх ёстой. Эсвэл өөрсдийнх нь хүслээр хөдөлдөг, барьцаанд орсон, дохиураар хөдөлдөг хүүхэлдэй байх ёстой. Түүнд нь автахгүй бол өөрсөдтэйгөө ижилхэн болгох гэж төлбөртэй оролдлого хийдэг буруу жишиг тогтсон байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
16 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
17 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
20 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
2
1
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.