Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хотын төвд зүлгэн дээр тухалсан гайхалтай үдэш


Шангри-Ла төв болон Шангри-Ла зочид буудлынхан хамтран зуны зугаатай өдрүүдэд зориулж энэ сарын 3-нд "Enjoy Summer" арга хэмжээг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ үдэш хүрэлцэн ирсэн зочдод олныг байлдан дагуулж буй амьд хөгжмийн хамтлаг болон репперүүд сүүлийн үеийн трэнд уран бүтээлүүдээрээ бэлэг барьсан юм. Хүн бүхэнд нээлттэй шоу болсноороо онцгой байв.

Зуны гайхалтай үдшийг мэдрэх "Enjoy Summer Trap & Live music night"  арга хэмжээ 18:00 цагт эхэлсэн бөгөөд талбай залуусаар дүүрчээ. Шангри-Ла төвийн гадна, задгай талбайд болсон уг шоуг нээж DJ Anudol орчин үеийн хөг хэмнэлээр залуусыг ховсдож, цугласан олныг доргион мэндчиллээ. 

Хүрэлцэн ирсэн залуус дулаахан үдэш амттай хоол зооглон, уух юм шимэнгээ найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлж буй нь тэдний хамтдаа бүрдүүлсэн уур амьсгалаас харагдана. Хамгийн эхэнд ирсэн 50 хүнд "Brussels Belgian Beer Cafe"-гийн зүгээс үнэгүй коктейлиор дайлж байв.


ЗурагТайлбар




Тайзны урд хэсэгт байгальд аялж буй мэт мэдрэмжийг санагдуулам ногоон зүлэг байх бөгөөд түүн дээр "Bean bags" буюу бамбагар буйдан ч засчээ.

Зохион байгуулагч Б.Батгэрэл "Бид энэхүү арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Цаашдаа жил бүр зуныг хамарсан томоохон арга хэмжээ болгохоор зорьж байгаа. Энэ жилийн арга хэмжээ нь залуучуудад чиглэж байгаа учраас трап болон амьд хөгжмийн хамтлаг дуучдыг урьж оролцуулж байна. Эхлээд Trap урсгалын хамтлаг дуучдыг тайзанд гаргаж, үйл ажиллагааны төгсгөл хэсэгт амьд хөгжмийн тоглолтыг толилуулахаар бэлтгэсэн. Өнгөрсөн жилийн арга хэмжээ гурваас дөрвөн үе шатлалтай байсан л даа. Харин энэ удаад нэгдсэн том арга хэмжээ болж байна. Ирэх жил үүнээс том, бүх насныхныг хамарсан наадам болгоно гэж төлөвлөж байна" гэсэн юм.

ЗурагТайлбар


Удалгүй тайзнаа Монголын орчин үеийн хүүхэд залуусыг байлдан дагуулж, тэдний зүрх сэтгэлийг эзэмдээд буй Vandebo хамтлаг "Unana", "Зогсохгүй", "Галт тэрэг" зэрэг сүүлийн үеийн трэнд болсон дуугаараа үдшийг чимж, үзэгчдийн сэтгэлийг цэнгүүлж, чихийг мялаав. Тэднийг тайзнаас буухад гарын үсгийг нь авах гэсэн олны үймээн тайзны ар хэсэгт өрнөж байлаа.

ЗурагТайлбар


Үйл ажиллагааг "UB comedy" клубийг үүсгэн байгуулагч Б.Батбилэг хөтөлсөн юм. Тэрбээр "Ер нь их сайхан арга хэмжээ учраас би ирэх дуртай байдаг. Манай залуучууд их өнгөлөг, загварлаг харагдаж байна. Би энэ арга хэмжээнд хоёр дахь жилдээ оролцож байна. Түрүү жил манай UB Comedy клуб Шангри-Латай хамтарч comedy шоу хийж байсан. Энэ сарын 13-нд ч "Big Mongolian show" нэртэйгээр задгай талбайд тоглоно. Хүмүүсийг хүрэлцэн ирэхийг урьж байна" гэв. 

ЗурагТайлбар




Үдшийн 20:00 цаг өнгөрөхөд зорин ирэх үзэгчид улам бүр нэмэгдэж байлаа. Энэхүү арга хэмжээнд реппер FLA, Mrs M, Lil Thug E, DJ Anudol болон Vandebo, Compass, Lemons зэрэг хамтлаг ая дуугаа өргөсөн юм. Амьд хөгжим, Trap урсгалын гайхамшиг, түүнд дурлагч залуусын хамгийн дурсамжтай үдшүүдийн нэг байсан гэхэд маргах зүйлгүй санагдана. Тэднийг тайзнаас буухад хамт зургаа татуулах гэсэн хүүхэд, залуус гүйлдэх нь Монголын орчин үеийн урлаг, түүгээр цэнгэл эдлэгчдийн тоо, чанар нэмэгдэж буйг харж болно.

ЗурагТайлбар




Реппер Mrs M "Ийм олон хүн цуглахын чинээ бодсонгүй. Үнэхээр сайхан арга хэмжээ болж байна. Олон ч хүүхдүүдтэй хамт зураг дарууллаа. Хүмүүс дууг маань сэтгэлээсээ сонсож, даган дуулж байсан нь их таалагдлаа. Би энэ арга хэмжээнд анх удаа оролцож байна. Ийм гоё зүйлийг зохион байгуулсан хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна" хэмээсэн юм.

Энэ зун зөвхөн тус арга хэмжээнээс гадна өөр хоёр ч хөтөлбөр зохион байгуулагдах аж. Шангри-Ла худалдааны төвийн маркетингийн ахлах ажилтан Д.Энх-Оргил "Энэ жил манай худалдааны төв нээгдсэний 3 жилийн ой тохиож байгаа. Бид жил бүр томоохон баяр наадмаар арга хэмжээ зохион байгуулахаас гадна фэйшн шоу хийдгийг хүмүүс мэдэх байх. Харин энэ удаа зуны хамгийн том "Enjoy Summer" арга хэмжээгээрээ залууст бэлэг барьж, гайхалтай зуныг мэдрэх эхлэл болгож байна. Үүний дараа бид энэ сарын 13-нд буюу наадмаар UB comedy клубтай хамтарсан "Mongolian big show" зохион байгуулна. Мөн энэ сарын сүүлчээр 21-нд "Beauty & wellness day" арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн" гэлээ.

ЗурагТайлбар



Тоглолт үдшийн 22:00 цагийн алдад өндөрлөсөн бөгөөд хурсан олон гэр гэрийн зүг сэтгэл хангалуун буцсан нь дамжиггүй. Энэ бол Шангри-Ла төвөөс зохион байгуулж буй зуны арга хэмжээний зөвхөн эхлэл бөгөөд дараагийн удаа ч зорин ирэх олон хөтөлбөр, арга хэмжээ таныг хүлээж байна. Зуны орой "зад" инээхийг хүсэж байгаа хэн бүхэн энэ сарын 13-нд болох "Mongolian big show" дээр хүрэлцэн ирж, хөгжөөн хөөрөөр дүүрэн нэг үдшийг өнгөрүүлээрэй.

Бэлтгэсэн:Л.Сайнбаяр

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
3
26
0
1
0
1
2

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

т 2019.07.08 122.201.21.98

thunder mangar batsaanaar yadiin boon batsaanuus tsuglaj

0 Хариулах


Зочин 2019.07.07 64.119.21.54

Thunderiig duuluulaagui muu bndaa

0 Хариулах


Vandebo fan 2019.07.05 202.126.88.172

Vneheer goy arga hemjee bolson shvv daraa jil bas ilvv urgun hvreetei zohiogooroi

0 Хариулах


Haruusal 2019.07.05 124.158.88.8

Yoo bi ochino gj bgaad martchijeee zolig gej. Uul ni aiguu idevhtei hezee, haana bolohoo asuugaad ochih beltglee bazaaj bsndaa

0 Хариулах


Зочин 2019.07.05 202.9.43.162

hamgin suulin zurag jujigchin Booyogin ohin uu

0 Хариулах