Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Худлаа хэлж буйг илтгэх биеийн 5 хэл


Заримдаа таны харилцаж байгаа хүн ярьж буйгаасаа огт өөр бодолтой юм шиг санагдаж байсан уу? Бидэнд үе үе ийм мэдрэмж төрдөг ч үүнийг шинжлэх ухаанчаар батлах боломж байгаа болов уу? 

Биеийн харилцааны хэлийг судлаач Жоржина Барнетт худал хэлэх үед илэрдэг биеийн хэлэмжүүдийн талаар дурдсан байна. Түүний тайлбарлаж буйгаар хүн үг яриагаар хүмүүсийг хуурч чадах ч үйл хөдлөл нь үргэлж үнэнийг хэлж байдаг гэжээ. Хэрэв та харилцаж буй хүнээ хэр үнэнч, илэн далангүй байгааг мэдэхийг хүсвэл дараах биеийн үйл хөдлөлүүдэд анхаарлаа хандуулаарай. 

1. Хөл хоорондын зайг холдуулах

Хүмүүс биеийн хэлэмжийг ажиглахдаа ихэвчлэн нүүрний хувиралд анхаарлаа хандуулдаг. Яг үнэндээ биеийн хамгийн “үнэнч” хэсэг нь хөл гэнэ. Хөлдөө зай авах нь тухайн хүн яриаг дуусгахад бэлэн, тухгүй байгааг илтгэдэг юм байна. Түүнчлэн хоёр хөл дээрээ зогсох нь болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалж, зугтахад бэлэн байгааг илтгэх хүний төрөлх зан араншин гэжээ. Харин хөлөө зөрүүлж зогссон байвал тухайн нөхцөл байдалд тухтай байгааг илтгэж буй хэрэг аж. 

2. Хөдөлгөөн багасах

Судлаач Барнеттын хэлж буйгаар худлаа хэлэхийг оролдож буй хүний хөдөлгөөн эрс багасдаг гэнэ. “Худлаа хэлэх үед дохио зангааг ховорхон ашиглаж, ярианы өнгө нь нэгэн хэвийн болдог. Мөн гарын хөдөлгөөнөө багасгадаг. Эсрэгээрээ илэн далангүй, нээлттэй байх үед хүн илүү хөдөлгөөнтэй байж, биеэрээ урагш тэмүүлж, нүдээ томруулах, хөмсгөө өргөх зэрэг үйл хөдлөлийг түлхүү үзүүлдэг” хэмээн тэрээр тайлбарлажээ. Үүнээс гадна худал хэлэх үед цусан хангамж нэмэгдэж, сандарч эхэлдэг тул хамар загатнах мэдрэмж төрдөг. Тиймээс худлаа хэлж буй хүн хамартаа ойр ойрхон хүрэх нь бий. 

3. Биеийн мэдрэмтгий, эмзэг хэсгүүддээ хүрэх

Хэрэв нөхцөл байдалд таагүй, тухгүй болж эхэлбэл тархи үүнийг тэнцвэржүүлэхийн тулд ямар нэгэн үйлдэл хийхийг шаардаж эхэлдэг гэнэ. Тухайлбал, нүүрэндээ хүрэх, гараа үрэх, хүзүүндээ хүрэх, хүзүүний зүүлтээрээ тоглох, духаа үрчийлгэх гэх мэт үйлдлийг хийдэг аж. 

4. Уруулаа жимийх

 Хэдийгээр нүүрний хувилбарыг тэр бүр тайлбарлах хэцүү ч амархан мэдэж болох шинж тэмдгүүд бас бий. Тухайлбал, хүмүүс ярилцаж буй хүнтэйгээ санал нийлэхгүй байгаа тохиолдолд ихэвчлэн амаа жимийдэг юм байна. 

5. Биеийн бусад хөдөлгөөнүүд

Бид худлаа хэлж буй хүнийг ямар нэг огцом хөдөлгөөн хийж буйгаар ихэвчлэн төсөөлдөг ч анхааралтай ажиглавал бусад жижиг хөдөлгөөнүүд худлаа хэлж буйг илчилж байдаг гэнэ. Худлаа хэлж буйгаа далдалж, үгээ нухацтай болгохын тулд ярихаасаа өмнө бага зэрэг завсарлага авах, хацар, шанаандаа хүрэх, тэр бүү хэл нүд рүү харж ярих нь нэмэгддэг тал бий гэжээ. 

Гэхдээ эдгээр хөдөлгөөнийг хийсэн хүн бүхэн худлаа хэлж байгаа гэсэн үг биш бөгөөд нөхцөл байдал, тухайн үйл хөдлөлийг жирийн үеэс хэд дахин олон удаа давтаж хийсэн зэргийг анхаарч харах нь зүйтэй юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2023.10.11
Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл
2
2023.06.29
Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"
3
2022.12.01
Баярын сард 'АМЬД ҮЛДЭХ' жор | Цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.