Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноровт зориулсан хүндэтгэлийн тоглолт болно


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровт “Хөдөлмөрийн баатар” цол хүртсэний мялаалга өргөж “Нутаг минь Хүлэг минь” хүндэтгэлийн концертыг Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газраас 10 дугаар сарын 5-ны өдрийн 18:00 цагт тус аймгийн "Аюуш баатар"-ын талбайд зохион байгуулах гэж байна. 

Тоглолтод урилгаар Монгол Улсын Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ, Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Ардын жүжигчин А.Долгор, Монгол Улсын Гавьяат жүжигчин Р.Доржхорлоо, Ө.Уянга, С.Ганзориг, Э.Анхбаяр, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Наранхүү, Э.Төрмандах, Б.Баярцэцэг, П.Идэржавхлан, Б.Дэлгэрбаяр, О.Чимэдрэгзэн болон “Увертюра” хамтлаг оролцоно.

Тэрбээр Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнуулсан юм. 

Тэр шагнал хүртсэнийхээ дараагаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Монголчуудын тусгаар тогтнолоо баталгаажуулах ач холбогдолтой үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэг зарлигаар Монголын гарамгай хөгжмийн зохиолч Б.Шарав бид хоёрт Төрийн дээд "Хөдөлмөрийн баатар"-цолыг гардууллаа. Бид төрийн энэ хишгийг их гүн хүндэтгэлтэй хүлээж авлаа. Бидний насан туршдаа зүтгэсэн хөгжмийн урлагийг Монголын төр үнэ цэнэтэй гэдгийг баталгаажуулж байна. Аливаа төрийн дээд шагнал тодорхой хувь хүн гэхээсээ илүү түүний бүтээлийг үнэлж, дахин баталгаажуулж байгаагийн гэрч юм" хэмээсэн юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.