Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хөдөө аж ахуйн салбарын биотехнологийн хөгжлийн талаар санал солилцов


Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун өнөөдөр (2019.08.22) АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн, ноён Грегори Мэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Ноён Грегори Мэй Монгол Улсад томилогдон ирээд удаагүй бөгөөд анхны албан ёсны уулзалтаа ийнхүү УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргатай хийж байгаадаа баяртай байна гэдгээ онцлов.


Уулзалтын эхэнд Грегори Мэй АНУ-ын Элчин сайдын яамнаас Биоаюулгүй байдлын үндэсний хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран энэ сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж буй “Монголын хөдөө аж ахуйн салбарын биотехнологийн өнөөгийн хөгжил, цаашдын чиглэл” сэдэвт хурлын талаарх мэдээллийг өгсөн юм. 

Энэхүү хуралд оролцохоор манай улсад хүрэлцэн ирээд буй АНУ-ын биотехнологийн судлаач, мэргэжилтэн Принц Аддэ хувиргасан амьд организмыг ашиглан гарган авсан бүтээгдэхүүний тухай өөрийн судалгааны ажлын талаар Байнгын хорооны дарга Х.Болорчулуунд танилцууллаа.

Уулзалтаар талууд хөдөө аж ахуйн салбарын биотехнологийн хөгжил, бодлого чиглэл, хууль эрх зүйн орчны талаар ярилцаж, санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2020.03.23
БСШУС-ын яаманд АТГ-аас зөвлөмж хүргүүлэв
2
2020.03.16
УИХ-ын дарга Г.Занданшатар: Их сургуулийн эмнэлэг сургалт, судалгааны институци болох ё...
3
2020.03.05
Сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх Тогт...
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.