Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хөгжим сонирхогчдын заавал сонсох сүүлийн үеийн 6 цомог


Ub.life сайт, "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч "Unlimited Media Group" нь The New York Times-ийн албан ёсны эрхтэй нийтлэлүүдийг багтаасан “Women Today” тусгай дугаарыг өнгөрсөн тавдугаар сарын 23-нд уншигчдынхаа гарт хүргэсэн билээ. Олон улсад эмэгтэйчүүд ямар асуудлуудтай нүүр тулж байгаа тухай болон энэ нь зөвхөн эмэгтэйчүүдэд тулгамдаад байгаа бус хүн төрөлхтний өмнө тулгарсан түгээмэл асуудал болсныг тэдний түүхээр дамжуулж, хөндсөн билээ. Тус дугаарынхаа "Хөгжим" буланд багтсан цомгуудын мэдээллийг З.Энхмөнхийн бичсэнээр хүргэж байна. 

JAMILA WOODS LEGACY! LEGACY! 

Жамила Вүүдс бол багш, нийгмийн идэвхтэн, дуучин. Шинэ цомогтоо тэрбээр Америкийн, тэр дундаа өнгөт арьстан уран бүтээлчид болох Сан Ра, Октавиа Батлер, Зора Нийл Хурстон нарт зориулж дуу хоолойг нь өөрийн өнгө төрхөөр илэрхийлжээ. Вүүдсийн 2016 онд гарсан анхны цомог нь улс төрийн өнгөрсөн одоогийн уялдаа, тусгал болсон бол хоёр дахь цомогтоо энэ үзлээ бүр ч хүчтэй, зоримог илэрхийлжээ. Цомог бүхэлдээ хип хоп- фанк хэмнэл, электрон дуугаралтуудыг чимэг болгож, дуулалтын өгүүлэмж үг, өгүүлбэрүүд сонсогчдод тод ойлгомжтой хүрэхээр бүтээгджээ.  


HАЕLOS ANY RANDOM KINDNESS 

Лондонгоос гаралтай гурвалын шинэ цомог гурван жил хүлээлгэсний эцэст тавдугаар сарын 10нд гарлаа. Анхны цомог “Full Circle” нь Америкийн электро хөгжмийн жагсаалтад тавд багтаж байв.  Тэдний хөгжим гялалзаж гялтнасан мэт мөртлөө хүнд-диско, хийсвэр уур амьсгалтай сонсогдох ч сэдвийн хувьд нийгмийн сүлжээ, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт зэргийг хөнддөг.



LSD LABRINTH, SIA, DIPLO PRESENT LSD 

Орчин цагийн хамгийн амжилттай яваа Америк дуучин Сиа, Английн уран бүтээлч Лабринт, DJ Дипло нарын хамтарсан цомог ирж буй зуны нарлаг өдрүүдтэй дүйсэн хамгийн өнгөлөг, хөгжүүн бүтээл байна гэдэгт итгэлтэй байна. Тус цомгийн талаар шүүмжлэгчид харилцан адилгүй саналтай байгаа. Тухайлбал, “Variety. com” сэтгүүлд “Хит дуунууд гаргадаг завгүй уран бүтээлчид нэгдэж ийм цомог гаргасан нь үнэхээр олзуурхууштай” гэсэн бол “Pitchfork.com” сайт “Хэт уйтгартай поп цомог” хэмээн дүгнэжээ.


SYML SYML 

SYML гэдэг нь уэйлш хэлээр “энгийн” гэсэн утгатай. Уран бүтээлчийнх нь нэр Брайн Фэннэл. Вашингтонд амьдардаг ч төрсөн эцэг эх нь Уэйлшээс гаралтай. Өргөгдсөн хувь тавилан, уламжлал зэргээ сэдэл болгон бүтээжээ. Өнгөц сонсоход олон давхацсан хөгжмүүд шиг ч сонсох тусам энгийн, хэтрүүлэггүй алтернатив хөгжим.


NORAH JONES BEGIN AGAIN 

2002 онд “Come away with me” дуугаараа жазз-поп урсгалд түрж гарсан Норагийн сүүлийн цомгууд илүү поп маягийн уур амьсгалтай болжээ. Уран бүтээлээс нь харахад нэг урсгалаар дагнахын оронд бүгдийг туршиж үзэх хүсэлтэй нь харагдана. Тийм цомгуудынх нь нэг “Begin again”. Өдгөө тэрбээр дэлхий даяар 50 гаруй сая цомог борлуулаад байна.

THE CINEMATIC ORCHESTRA TO BELIEVE 

Британийн электрон хөгжмийн хоршил хамтлаг 10 гаруй жилийн дараа цомгоо бичүүлсэн нь “To Believe” юм. Шинэ цомогтоо хэд хэдэн уран бүтээлчтэй хамтарсны дотор реппэр Рүүтс Мануватай үглэл хэмнэлийг хослуулсан бол Мосес Самнейтай хамтарсан дуу нь баллад шинжтэй. Цомгийн дуу бүр 5-11 минутийн урттай. Сонссон  хүн бүхэн хэзээ ч бүтээгдээгүй ямар нэгэн киног төсөөлж болмоор тийм гүн. Магад тэр нь цомгийн нэр болох итгэлийн тухай ч юм уу...

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Норвегийн алдарт "Blood Red Throne" хамтлаг Монголд тоглолтоо хийнэ
2
Уржигдар
D.O Ази тивээр аялан тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн шүлгээр бүтэж, бидний сэтгэл зүрхийг эзэмдсэн ТАВАН дуу
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
3
0
0
0
0
0