Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хөл хорионд орсон Ухань хотынхон бүх нийтээрээ амны хаалт зүүж байна


ДЭМБ коронавирусийн голомт болох Ухань хотоос гарах бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгслийн урсгалыг зогсоогоод байгаа билээ. Халдварын дэгдэлт газар авч буйтай холбогдуулан Ухань хотын удирдлага лхагва гарагт захирамж гаргаж, бүх нийтээрээ амны хаалт зүүхийг үүрэг болгожээ. Мөн амны хаалт зүүгээгүй иргэдийг ресторан, зочид буудал, кино театр, үсчин гоо сайхан зэрэг үйлчилгээний газар луу орохыг хориглож байгаа аж. 

Шинэ захирамж гарсны дараа телевизийн нэвтрүүлэгчид хүртэл амны хаалт зүүн ажлаа явуулах болжээ. Маск зүүн мэдээ уншиж буй нэвтрүүлэгчдийн зураг Хятадын Weibo платформд вайрел болж байна. Учир нь, сэтгүүлчид хувийн эрүүл мэндээ хамгаалаад зогсохгүй олон нийтийг амны хаалт зүүхэд нөлөө үзүүлж байна гэж сошиал хэрэглэгчид бичжээ. 

Коронавирусийн дэгдэлттэй холбоотой сүүлийн үеийн мэдээллүүд: 

  • Хятадын эрх баригчид Ухань хотоос гадна Хуанган, Эжоу, Чиби, Шянтао, Чянжянь, Зижянь, Личуань гэсэн долоон хотод хөл хорио тогтоолоо.
  • BBC-ээс мэдээлснээр халдвар авсан хүний тоо 830, нас барагсдын тоо 25-д хүрчээ. 
  • ДЭМБ коронавирусийн асуудлаар лхагва гарагт шуурхай хуралдаан хийжээ. Одоогийн байдлаар олон улсын хэмжээнд онц байдал зарлах шаардлагагүй гэж үзсэн байна. 
  • Бээжин, Хонконгод болох гэж байсан томоохон арга хэмжээ, фестивалиудыг цуцаллаа. 
  • Вьетнам, Сингапурт коронавирусийн анхны халдвар бүртгэгджээ. Ийнхүү АНУ, БНХАУ, Өмнөд Солонгос, Тайланд, Тайвань, Япон, Макао, Хонконг, Вьетнам, Сингапур гэсэн 10 улсад вирусийн халдвар илрээд байна. 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.