Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хөнгөн хооллох дуртай хүн болгонд санал болгох цагаан хоолны 8 газар


Та байнга хүнд хоол идэхийн оронд хааяа ч гэсэн хөнгөн хоол идэж ходоодоо амраамаар байна уу? Бас цагаан хоол гэхээр л амтгүй, энгийн мэтээр боддог хүмүүсийн сэтгэлийг өөрчлөх ийм газрууд цаагуур чинь байна шүү.

1. Bosco Verde Italian vegan restaurant

Уг цагаан хоолны ресторан Циркийн зүүн талд байрладаг. Цагаан хоолонд дуртай хүн бүрийн сайн мэддэг ресторан юм. Та бүхэн хоолыг нь сонирхоод үзээрэй. Мөн йога, фитнес, бясалгал хүртэл болдог. 

70117715 дугаараар та хоолыг хүргэлтээр авах боломжтой. 

Цагийн хуваарь: 11:00-21:00 цаг

2. Gandan Zoog

Танд орчин нь туйлын их таалагдана. Мөн монгол, ази, тайланд, япон, европ, энэтхэг зэрэг 40 гаруй нэр төрлийн хоолтой юм байна.

Хаяг: Төв Гандангийн хашаан дотор, баруун урд хэсэгт дээрээ "ГАНДАН ЗООГ" нэртэй шар өнгийн байшин. Мөн шинэ салбараа өнгөрсөн онд Төмөр замын Барс захын хойд талд Voyage зочид буудлын нэг давхарт нээсэн.

3. Luna Blanca Vegan Restaurant

Та бүхэн songo.mn сайтаар холбогдоод хоолоо захиалж, хүргүүлж болно. Цагаан хоол сонирхдог хүмүүсийн хувьд маш алдартай, олон үйлчлүүлэгчтэй газар шүү. ЭНД дарж меню сонирхоорой.

Хаяг: Барилгачдын талбайн чанх урд.

4. Agnista Vegan Food

Зөвхөн ресторан ажиллуулаад зогсохгүй Агниста Веган Фүүдс ХХК гэж байдаг бөгөөд янз бүрийн жигнэмэг, амтат бүтээгдэхүүнүүдийг мөн гаргадаг. Бууз, хуушуур зэргийг нь та мөн худалдан аваад гэртээ болгож идэх бүрэн боломжтой.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, 11-р байр

5. Govinda's healthy cafe

Транс тосгүй, органик эрүүл цагаан хоолоор үйлчилдэг энэ газар даваа, лхагва, баасан гараг болгонд 18:30-д танин мэдэхүй, эрүүл мэнд, гэр бүлийн харилцааны үнэ төлбөргүй цуврал лекц болдог байна.

Хаяг: ЧД, 4-р хороо, Байгалийн Түүхийн музейн хойд талд залгаа 2 давхар байрны 1-р давхарт зүүн тийш харсан хаалга

6. Loving Hut Mongolia

Хүмүүсийн хамгийн сайн мэддэг, дор хаяж нэг удаа орж үзсэн хоолны газар энэ байх. Хуушуур болон бусад ширхгийн хоолнууд нь ихээхэн алдартай шүү.

Хаяг: Барилгачдын талбай Занабазарын музейн замын урд талд.

7. Deeldar's Cafe

Хүмүүс тэр болгон сайн мэддэггүй байж болох энэ газар их тайван уур амьсгалтай бөгөөд хотын төвд ойрхон учраас зориод үзээрэй.

Хаяг: Төв номын сан, Чандмань төвтэй залгаа

8. Lotus Cafe

Ийм нэг хөөрхөн газар байна аа. Жигнэмгүүд нь их амттай. Бас бясалгал болдог бөгөөд эрүүл хооллолттой холбоотой сургалт ч мөн явагддаг.

Хаяг: 5-р сургуулиас баруун тийш 50м яваад автобусны буудлынхаа чанх ард

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
12 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (7)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.06.26 162.158.7.128

Баянзүрхд цагаан хоолны газар байна уу

0 Хариулах


zochin 2019.06.15 122.201.31.117

huuchin manduhai zochid buudliin urd bairnii loving hut mash goyo hooltoi.

0 Хариулах


Г.Баярсайхан 2019.05.24 64.119.21.156

Мэдээлэл илгээсэнд баярлалаа

0 Хариулах


Зочин 2019.05.21 68.183.156.216

Tovchhon murtluu mash gol medeelluudiig n oruulsan bn shuu

0 Хариулах


James 2019.05.21 103.229.123.18

Supersize coffeee\Maxtower\ салбар 100% vegan vegetarian coffee bolon vegan cake, vegetarian sandwich, vegan cupcake нүүдтэй ш дээ. Хаяг: Занабазарын музейн замыын урд тал.

0 Хариулах


Зочин 2019.05.21 182.160.34.208

loving hut nuusen bnlee

0 Хариулах


Зочин 2019.05.21 192.82.66.25

HEregtei medeelluud oruulj bg d bayrlaa

0 Хариулах