Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“ХӨРСТӨД ОРШИХУЙ: ХҮРШГҮЙТЭЙ УЧРАХУЙ” үзэсгэлэн нээлтээ хийлээ


Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жил, НордАрт Монгол Улсын хамтын ажиллагааны таван жилийн ойд зориулсан НордАрт-Олон Улсын Дүрслэх Урлагийн Үзэсгэлэнд 2015 - 2019 онуудад Монгол Улсаа төлөөлөн оролцсон уран бүтээлчдийн нэгдсэн тайлан “ХӨРСТӨД ОРШИХУЙ: ХҮРШГҮЙТЭЙ УЧРАХУЙ” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Монгол Улс, НордАртын албан ёсны хамтын ажиллагаа 2014 онд эхлэн улмаар 2015 онд Монгол Улс Онцлох орноор оролцож 3.000 ам.метр талбайд нийт 33 уран бүтээлчийн 120 гаруй бүтээл бүхий “Модерн шилжилт – Шинэ (дүр) төрх” сэдэвт өөрийн бие даасан анхны павилионоор НордАрт-ыг зорин ирсэн олон улсын 80.000 гаруй зочдын мэлмийг баясган олны хүртээл болгосон юм. 2016 онд “Уламжлал ба орчин үе” сэдэвт Монгол Улсын бие даасан хоёр дахь павилионд 17 уран бүтээлчийн 50 гаруй бүтээл, 2019 онд тусгай төслийн хүрээнд “Хөрстөд Оршихуй: Хүршгүйтэй Учрахуй” сэдэвт бие даасан гурав дахь павильонд 23 уран бүтээлчийн 53 бүтээл НордАрт- д толилуулагдаад байна. 2017, 2018 онуудад Монгол уран бүтээлчдийн бүтээлүүд үндсэн үзэсгэлэнд шууд шалгаран оролцсон болно. 

НордАрт-Олон Улсын Дүрслэх Урлагийн Үзэсгэлэнд 2015 - 2019 онуудад Монгол Улсаа төлөөлөн оролцсон уран бүтээлчдийн “Хөрстөд Оршихуй: Хүршгүйтэй Учрахуй” нэгдсэн тайлан үзэсгэлэнд манай ахмад үеийн төлөөлөл Төрийн Соёрхолт, Ардын Зураач Дo.Болд, Төрийн Соёрхолт Л.Ганхуяг, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Я.Оюунчимэг, Төрийн Соёрхолт Л.Ганболд, Төрийн Соёрхолт С.Саранцацралт болон дунд, залуу үеийн нийт 60 уран бүтээлчийн уран бүтээлүүд хоёр шатлалтайгаар олны хүртээл болно.

Үзэсгэлэн 2019 оны 09 сарын 12-ноос 24-ны өдөр болон 10 сарын 08-наас 30-ны өдрүүдэд “МН 17 Арт Галерейд” дэлгэгдэнэ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
18 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0