Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

“Хөрөнгө Оруулагч Үндэстэн – 2020” форумаас онцлох 8 үйл явдал


Ард Санхүүгийн Нэгдлээс санаачлан зохион байгуулдаг Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2020 чуулга уулзалт “Ирээдүйдээ эзэн байя” уриан дор болж өндөрлөлөө. Тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус форум нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгах, ард түмнээрээ хөрөнгө оруулагч болж, хөрөнгийн зах зээлийн үр шимийг нийтээрээ бодитоор хүртдэг болох үндсэн зорилготой бөгөөд салбар бүрийн төлөөллийг оролцуулан улс оронд тулгамдаж буй асуудлыг сонгон хэлэлцсэнээрээ ач холбогдолтой байв.  

Чуулга уулзалтыг нээж Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Бидний ирээдүйдээ эзэн болох чин хүсэл эрмэлзэл, зоригийг үнэлж Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, төр засгийн удирдлагууд хүрэлцэн ирсэн байна. Өнөөдөр бид тэтгэврийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ гэдгийг хэлэлцэж, дундаасаа шийдэл гаргана. Хурал хийхээр хоосон яриад байна гэх шүүмжлэл ирдэг. Бид хоосон ярьдаггүй, үргэлж үр дүнтэй ажилладаг гэдгийг хэлмээр байна. Яриа, хэлцэл хийж, нэгдсэн ойлголцолд хүрсний дараа бид түүнд тулгуурлаж ажлаа явуулдаг. Тухайлбал, Ард Кредит IPO гаргаж, зээлдэгчийнхээ тоог 800-аас 30,000 болтол нэмэгдүүлж чадсан. Энэ бол технологийн гайхамшиг. Өмнөх форумууд дээр та бүхний санаа бодлыг сонсож, "GrapeCity" компанийн захирал А.Сүхдоржтой гэрээ байгуулж, шинэ технологийг нэвтрүүлсний үр дүн юм" гэлээ. 

 Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2020 форумын онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.

1. "Ард Лайф" компани хувийн тэтгэврийн сангийн үйлчилгээг танилцууллаа 

Тус форум энэ жил цаг үеийн тулгамдсан асуудал болох тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг онцлон ярилцлаа. "Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл – Бид оройтсон уу" хэлэлцүүлэгт оролцсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Тэтгэврийн даатгалын сан алдагдалтай ажиллахад нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар дурдаад ХНХЯ-наас ажлын хэсэг гарч, Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулж дууссан гэлээ. Харин Дэлхийн Банкны Нийгмийн хамгааллын ахлах мэргэжилтэн Ч.Тунгалаг "Хууль эрх зүйн орчноо зохицуулж байж хүмүүсээс шимтгэл авах асуудал руу орох ёстой. Хууль эрх зүйн зохицуулалт хийх асуудал яригдаж байна. Энэ бүхэн үе шаттай явж байж, хуримтлалын тогтолцоонд суурилсан тэтгэврийн даатгалын асуудал шийдэгдэнэ" гэсэн юм. 

Мөн энэ үеэр "Ард Лайф" компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга хувийн тэтгэврийн сангийн үйлчилгээний талаар танилцууллаа. Тэрбээр "Хувийн тэтгэврийн сан хууль эрх зүйн хүрээнд бий болох хэрэгтэй. Хуримтлалын сан руу шилжинэ гэдэг нь шууд хувийн даатгал руу шилжинэ гэсэн үг биш. Төрийн өмчит тэтгэврийн сан байхын хажуугаар хувийн тэтгэврийн санг бий болгооч гэж байгаа юм. Даатгал бол эрсдэлтэй уялдаж гарч ирдэг. Гэтэл тэтгэвэр гэдэг бол эрсдэл биш, даатгалын бүтээгдэхүүн биш. Сангийн журмаар явах ёстой. Даатгал гэдэг үг орсноороо тэтгэврийн мөнгө өвлөгдөхгүй, өсөх боломжгүй болчихож байгаа юм. Хувийн даатгалын тогтолцоо руу орохдоо бид засаглалын хувьд зөв орох ёстой. Нэгэнт бид энэ зам руу бусад орноос хориос гучин жилийн хойно орж байгаа учраас алдах эрх байхгүй. Зөв тогтолцоотой, шат дараалалтай орох ёстой" гэв. 

 "Ард Лайф" компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулгын хувийн тэтгэврийн сангийн асуудлаар Ublife-д өгсөн ярилцлагыг ЭНД дарж уншаарай.  

2. Монголбанк санхүү, хөрөнгийн зах зээлд оролцогч, тоглогчдыг дэмжиж ажиллахад бэлэн гэв 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн форумын нээлтийн эхэнд хэлсэн үгэндээ "Банкны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ бүгд цахимжиж байна. Хөрөнгө оруулагч харилцагч нар үүнд суралцаж оролцох хэрэгтэй. Төв банк банк санхүүгийн бусад байгууллагууддаа тусалж ажиллана. Санхүү, хөрөнгийн зах зээлд оролцогч тоглогчдод үргэлж нээлттэй байж, дэмжиж ажиллахад бэлэн. Тасралтгүй, аюулгүй байх бүх боломжийг хангаж өгнө" гэсэн юм. 

Мөн форумын үеэр Монголын CEO клубийн ерөнхийлөгч В.Ганзориг, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ч.Ганхуяг нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Ингэснээр Монголын бизнесийн орчныг сайжруулах, нийтлэг эрх ашгаа хамгаалахад хамтран ажиллах, төрийн бодлогод нөлөөлөх боломж нээгдэж байна. 

3. Ард койноор даатгалын бүтээгдэхүүнийг авах боломжтой боллоо

"Insur" компанийн үүсгэн байгуулагч, захирал Б.Чулуунпүрэв, Ард санхүүгийн нэгдэл компанийн Технологи хариуцсан захирал Г.Тэнүүн нар эрүүл мэндийн даатгалыг хүртээмжтэй байлгах, өртгийг бууруулах, төлбөрийг дарамтгүй байдлаар шийдүүлэх боломжуудыг ухаалаг гар утасны аппликэйшнээр олгоход хамтарч ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд Ард койноор даатгалын бүтээгдэхүүнийг авах боломжтой болж буй юм.

4. Монголд үйлдвэрлэж буй брэнд бүтээгдэхүүнүүдийг бүх аймаг сумдад хүргэх боломж нээгдлээ 

"Тэнгэр коп Монголия" хоршооны дарга н.Ихбаяр, "Ард шоп"-ийн захирал Э.Золзаяа нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Ингэснээр "Ард шоп" Монголд үйлдвэрлэж буй брэнд бүтээгдэхүүнүүдийг бүх аймаг сумдад хүргэх гол онлайн суваг болж ажиллах юм байна.

5. Ард аппликэйшний шинэ хувилбарыг танилцууллаа 

Ард Санхүүгийн Нэгдэл форум бүрээр Ард аппликэйшний шинэчлэлүүдийг танилцуулдаг билээ. 

  • Гадаад дугаараас бүртгүүлэх боломжтой
  • Данс цэнэглэх
  • АТМ байршил харах
  • Бусад банкны аппаас төлөх
  • Сайжруулсан кредит скоринг
  • Хуримтлалаа автоматаар татах
  • Тэтгэврийн хуримтлалын данс нээх
  • Үнэт цаас арилжих боломжтой болсон зэрэг шинэ функууд нэвтэрчээ. 

6. "The Hu" хамтлагийн ерөнхий продюсер Ж.Дашдондогт шагнал гардууллаа 

Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг Монгол Улсаа дэлхийн тавцанд сурталчилж буй "The Hu" хамтлагийн ерөнхий продюсер Ж.Дашдондогт шагнал гардууллаа. Тэрбээр "Уран бүтээлд нь илүү их амжилт хүсье, Дэлхийг байлдан дагуулаарай" хэмээн хүсэн ерөөв.

7. "Insur" даатгалын үйлчилгээ шилдэг финтекээр шалгарлаа

Монголын 15 компаний бүтээгдэхүүнийг нэгтгээд нэг платформоос нэгэн зэрэг хүргэж, даатгалд хамрагдах боломж олгосон "Insur" даатгалын үйлчилгээг энэ оны "Шилдэг финтек"-ээр шалгаруулж, "Хөрөнгө оруулагч үндэстэн"-ий Чоноор шагнасан юм. 

8. 2020 онд "Хотын форум"-ыг зохион байгуулна 

Форумын төгсгөлд,  Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг 2020 онд нийслэлийн удирдлагуудтай хамтран "Хотын форум"-ыг зохион байгуулахаар болсон тухай дуулгалаа. Тэрбээр "Улаанбаатар хотын иргэд, бизнесийн төлөөлөл, удирдлагууд нэгдэн хотын хөгжил, асуудал, шийдлийн талаар хэлэлцэнэ" гэлээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.12.03 202.126.89.230

Лхагва

0 Хариулах