Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

"Хөрөнгө Оруулагч Үндэстэн - 2020" форумыг зорих 6 ШАЛТГААН


Өнөөдөр Ард Санхүүгийн Нэгдэлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Санхүү эрхэлсэн захирал Б.Золбоо, Ард Лайф компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга нар удахгүй болох "Хөрөнгө Оруулагч Үндэстэн - 2020" форумын талаар мэдээлэл өглөө. 

Ард Санхүүгийн Нэгдэл 2016 оноос эхлэн жил бүр "Хөрөнгө Оруулагч Үндэстэн" форумыг зохион байгуулж байгаа бөгөөд салбар бүрийн манлайлагчид, төрийн бодлого тодорхойлогчид, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээллийн салбарынхан, бизнес эрхлэгчдийг оролцуулан санхүүгийн салбарт гарч буй шинэ технологи, шилдэг санаануудын талаарх мэдээллийг хүргэдэг билээ. Түүнчлэн инновацийн чиг хандлага, хууль эрх зүйн орчны өөрчлөлт, шинэ бүтээгдэхүүн, шилдэг санаачилгуудыг онцолдог.

Харин энэ жил цаг үеийн тулгамдсан асуудал болох тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг онцлохын зэрэгцээ саарал жагсаалт, хүүгийн хязгаар, Улаанбаатарын бизнесийн орчин, финтек ба санхүүгийн салбарын түйвээлт зэрэг сэдвээр салбар хурал, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. 

“Ирээдүйдээ эзэн байя” уриан дор зохион байгуулагдаж буй "Хөрөнгө Оруулагч Үндэстэн - 2020" форумын талаар тэдний хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэе. 

1. Ч.Ганхуяг: "Хүмүүс хөрөнгийн зах зээлд оролцох, хувьцаа авах тухай тодорхой ойлголттой болсон. Тиймдээ ч хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байна. Гол асуудал нь яаж хийх вэ гэдэгт байгаа юм. Хувь хүмүүс өөрсдөө хувьцаагаа сонговол алдах эрсдэлтэй. Учир нь, нөгөө талд нь санхүүгийн зах зээлийн үйл явцыг 24 цаг ажиглаж, шинжилж буй мэргэжлийн хүмүүс бий. Ийм учраас л мэргэжлийн хөрөнгө оруулалтын сан байх шаардлагатай."

2. Б.Гантулга: "Монголын хувьцаат компаниуд ихэвчлэн хагас жилд нэг удаа тайлан гаргадаг. Гэтэл жирийн иргэд 6 сард нэг удаа мэдээлэл аваад явбал богино хугацаанд хөрөнгийн зах зээлээс ашиг олох боломжгүй. Ийм нөхцөлд, мэргэжлийн хөрөнгө оруулагчдад хандаж урт хугацааны хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй юм. Санхүүгийн мэргэжилтнүүд тухайн хувьцааг өснө гэж тооцоолсон бол урт хугацаандаа өсөх нь тодорхой учраас эрсдэлээс айх шаардлагагүй болно." 

3. Б.Гантулга: "Жишээ нь, та сар бүр 60,000 төгрөгөөр хуримтлал үүсгээд явбал 30 жилийн дараа гэхэд 400 сая төгрөгийн хуримтлалтай болно. Мөн энэ хугацаанд эрүүл мэндийн эрсдэлээ давхар даатгуулна. Жилийн 10 сая төгрөгийн хамгаалалтад орно гэсэн үг. Нэмээд энэ бүх хуримтлал таны үр хүүхдэд өвлөгдөж үлдэнэ. Хэрэв таныг ийм ирээдүй хүлээж байвал хэн хувиараа юм хийе гэж бодох юм бэ? Одоогийн ажлаа л хэрхэн тогтвортой хийх тухай бодно биз дээ? Энэ бол Ард Лайфын санал болгож буй үйлчилгээ юм."

4. Ч.Ганхуяг: "Зээлийг залуучуудад илүү авдаг бол хөрөнгө оруулалтыг дунд насныхан илүү сонирхож байна. Залуучууд өвдөхгүй, хөгшрөхгүй, үхэхгүй юм шиг ирээдүйгээсээ зээлж байна."

5. Ч.Ганхуяг: "Энэ арга хэмжээг зөвхөн Ард Санхүүгийн Нэгдлийн үйл ажиллагаа гэж харах хэрэггүй. Манай өрсөлдөгчид гэж хэлж болох арилжааны банкууд, Lendmn, Insur, MongolChat зэрэг компаниуд форумын зохион байгуулалтад оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулна."

 6. Б.Гантулга: "Улс төрчид тэтгэврийн санг төрөөс салгаж болохгүй гэж ярьдаг. Төр гэдэг ойлголт тогтвортой юм шиг мэт боловч манайд дөрвөн жилийн хугацаанд төр засаг тогтмол солигддог. Тэгэхээр ямар дарга гарч ирж, ямар шийдвэр гаргахаас үл хамаарч тэнд хуримтлагдсан мөнгө эрсдэлд орж байна. Тиймээс тэтгэврийн сан хувийн зах зээл рүү орох ёстой, орох орохдоо хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт болж орох учиртай. Жишээ нь, Норвегийн тэтгэврийн сан 1 их наяд долларын хөрөнгөтэй, дэлхийн 57 улсад 10,000 хувьцаат компанид хөрөнгө оруулалт хийчихсэн байна. Ийм жишгийг Монгол Улсад хэрхэн хэрэгжүүлж болох вэ гэдгийг ярих хэрэгтэй" гэсэн юм.  


"Хөрөнгө Оруулагч Үндэстэн - 2020" форум дээрх сэдвүүдийн хүрээнд дэлгэрэнгүй хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна. Дотоод болон гадаадын мэргэжилтэн, судлаачид, салбар бүрийн манлайлагчдыг нэгэн дор цуглуулах тус үйл ажиллагаа 12 сарын 1-нд Корпорэйт Конвеншн Сэнтрт болно. Хэрэв та форумтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Investornation.mn сайт руу зочлоорой.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
14 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.