Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хүүхдээ алдсан бүсгүй "Хаан ширээний тоглоом" цувралын тусламжтайгаар хүнд үеийг даван туулж, дахин хүүхэдтэй болжээ


"Хаан ширээний тоглоом" цуврал сая сая үзэгчдийг байлдан дагуулаад зогсохгүй зарим фэнийхээ амьдралд чухал нөлөө үзүүлжээ. Тухайлбал, тус цувралын үнэнч шүтэн бишрэгчдийн нэг Кэтрин Акоста "Хаан ширээний тоглоом" цуврал түүний амьдралд ямар өөрчлөлт авчирсан талаар хуваалцсан байна. 

Кэтрин 2017 онд үр зулбаж, хүнд үеийг даван туулж байх үеэр найз нь "Хаан ширээний тоглоом" цувралыг үзэхийг санал болгосон аж. Тэрээр үзэж эхлээд л цувралын улаан фэн болсон бөгөөд долоон бүлгийг хоёр ч удаа давтаж үзсэн гэж Нью-Йорк Таймст өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Удалгүй Кэтриний сэтгэл санаа ч дээрдэж, дахин жирэмслэсэн бөгөөд эмчид үзүүлтэл хоёр ихэр хүүхэд тээж буйг нь дуулгажээ. Тэрээр нөхөртэйгээ ярилцаж хоёр ихрийнхээ охинд нь Калисей (дотраки хэлээр 'хатан' гэсэн утгатай), хүүд нь Рубен Рубио хэмээх нэр өгөхөөр төлөвлөж байв. Кэтрин 2018 оны гуравдугаар сарын 18-нд буюу амаржих ёстой өдрөөс хоёр сарын өмнө төрсөн ба хүү нь энджээ. Харин Калисей нэртэй бяцхан охин хоёр долоо хоногийн турш эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлсний эцэст ээж, аав дээрээ ирсэн байна. 

Эрчимт эмчилгээний тасгийн ажилчид дунд ч "Хаан ширээний тоглоом" цувралын үнэнч үзэгчид байсан гэнэ. Тэд охины гаранд Дейенерис Таргариен гэсэн нэртэй тусгай тэмдгийг зүүж өгчээ. 

"Охиндоо энэ нэрийг өгөхөөр болсноо дуулгахад хүмүүс яг солиотой хүн рүү харж байгаа юм шиг над руу ширтсэн. Гэхдээ надад энэ хамаагүй ээ. Калисей Акоста гэж гайхалтай сонсголонтой нэр" гэж Кэтрин ярьсан байна. 

Бяцхан Калисей одоо ой гарантай бөгөөд эрүүл энх өсөн торниж байна

Сонирхуулахад, "Хаан ширээний тоглоом" цувралын баатруудын нэрсийг хүүхдэдээ өгөх нь нэмэгдэж буй талаар Нью-Йорк Таймс мэдээлсэн байна. 2017 онд л гэхэд шинээр төрсөн 446 хүүхдэд Калисей, 2156 хүүхдэд Арьяа гэж нэр өгчээ. Мөн Калисей хэмээх нэр нь АНУ дахь хамгийн түгээмэл нэрсийн 630-д, Арьяа нь 135-д (2017 онд) тус тус бичигдэж байна. 

Эх сурвалж: Parents.com

Яг одоо #GOT Бүлэг 8-ыг LookTV-ээр үзээрэй. HBO багц идэвхжүүлэхэд Бүтэн сарын турш ердөө 4’950₮.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2022.10.26
House Of The Dragon | Зураг авалтын үеийн ХӨГЖИЛТЭЙ 23 зураг
2
2022.10.11
House Of The Dragon | Үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн үзэгдэл зохиолд тусгагд...
3
2022.09.14
House Of The Dragon | Их мастерын Ранирад өгсөн ЦАЙ ямар учиртай вэ?
санал болгох
1
22 цагийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
2
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
3
Уржигдар
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.