Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хүүхдээ хүчирхэг сэтгэлзүйтэй болгож өсгөх 5 алхам

“Бүх зүйл сайхан болно” гэж хэлэхээ зогсоо


'American Journal of Public Health' сэтгүүлд 2015 онд нийтлэгдсэн судалгаанд дурдсанаар хүүхдийн ирээдүйг тодорхойлогч хамгийн том хүчин зүйл нь нийгмийн болон сэтгэлзүйн ур чадвар юм гэжээ. Эрдэмтдийн тодорхойлж буйгаар цэцэрлэгийн насандаа сэтгэл хөдлөл, бусад нийгмийн харилцааны чадвар сайн эзэмшсэн хүүхэд их сургуульд орж, 25 наснаасаа өмнө бүтэн цагийн ажил хийх боломж түлхүү байдаг гэжээ. Харин нийгмийн харилцаанд орохдоо сул, сэтгэлзүйн хувьд дархлаа муутай хүүхдүүд сургууль завсардах, гэмт хэрэгт холбогдох, мансууруулах бодист донтох хандлагатай байдаг гэсэн байна. 

2015 онд АНУ-д 1500 орчим коллежийн оюутнуудыг хамарсан судалгаа явуулсан бөгөөд үр дүнд нь нэгдүгээр курсын оюутнуудын 60 орчим хувь нь сэтгэлзүйн хувьд их сургууль, коллежийн амьдралд бэлтгэгдээгүйгээс үүдэж хангалттай хэмжээнд сурлагын амжилт үзүүлж чаддаггүй болох нь ажиглагджээ. 

Хүүхдийн ирээдүйг тодорхойлогч хамгийн том хүчин зүйл нь нийгмийн болон сэтгэлзүйн ур чадвар юм

Иймээс үр хүүхдээ нийгмийн болон сэтгэлзүйн ур чадварт эртнээс сургах нь ямар нэгэн урлаг, спортоор хичээллүүлэх, ном уншуулж дадуулахаас илүү чухал гэдгийг эрдэмтэд хэлж байна. Хэрэв та хүүхдээ сэтгэлзүйн дархлаатай, нийгмийн харилцааны ур чадвартай хүн болгож төлөвшүүлэхийг хүсэж байгаа бол дараах таван зүйлийг тууштай хийгээрэй. 

1. Хүүхдийнхээ мэдрэмж, сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрч, ойлго 

Хүүхэд тань ямар ч ааш авир гаргаж байсан “Тайвшир, энэ тийм чухал зүйл биш”, “Айх хэрэгггүй, бүх зүйл сайхан болно” гэж аргалахын оронд “Чиний ийм зүйл мэдэрч байгаа нь хэвийн”, “Хүн бүрт ийм мэдрэмж төрдөг”, “Уурлах нь хэвийн зүйл. Гэхдээ уурлалаа гээд ахыгаа цохих нь буруу” гэх зэргээр тайлбарла.  

2. Сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдахыг заа 

Хүүхдийнхээ хийсэн үйлдэл, гаргасан ааш болгоны төлөө хариуцлага хүлээх шаардлагагүй. Харин уурласан үед хэрхэн тайвшрах, сэтгэлээр унасан үед юу хийх ёстойг зааж, хажуунаас дэмжлэг үзүүл. Гэхдээ сэтгэл хөдлөлөө удирдах, сөрөг мэдрэмж, сэтгэл хөдлөлийг даван туулах арга хүүхэд бүрт харилцан адилгүй байдгийг санаарай. Зарим хүүхэд сэтгэлээр унасан үед зураг зурж тайвширдаг бол зарим нь хөгжим сонсох, алхах, хэн нэгэнтэй сэтгэлээ уудалж ярих гэх мэт харилцан адилгүй байдаг шүү дээ.  

3. Алдаа гаргахыг зөвшөөр 

Хүүхдээ хэрэг тарьж, чихийг тань халууцуулж буйг харах хэцүү ч алдаа гаргах нь тэдэнд хамгийн сайн багш болдгийг сана. Хүүхэд тань даалгавраа байнга цагийг нь тулгаж хийдэг, цочмог уурладаг, өглөөний цайгаа уудаггүй бол уурлаж, үглэхийн оронд заримдаа үр дүнг биеэр нь мэдрүүлж, дараагийн удаа хэрхэн алдаагаа засах талаар зөвлөх нь илүү үр дүнтэй. 

4. Асуудлыг нь хамтдаа шийдвэрлэ 

Томчуудын хувьд жижиг мэт санагдах асуудлууд хүүхдэд шийдвэрлэхэд бэрх, давж гарамгүй мэт санагдах нь бий. Тиймээс хүүхэд тань асуудал тулгарсан үед “Ээж нь яаж туслах уу”, “Яг юуг нь хийж чадахгүй байна” гэх мэтээр асууж, тусламж санал болго. Хамтдаа төлөвлөгөө боловсруулсан ч болно. 

5. Тав тухтай бүсээс нь гарга 

Хүүхэд айдаг зүйлсээсээ зугтсаар байвал хэзээ ч өөртөө итгэх итгэлийг олж авахгүй. Хэрэв хүүхэд тань харанхуйгаас айдаг бол, шинэ хүмүүстэй танилцах дургүй бол түүнийг бага багаар айдастайгаа нүүр тулахад нь тусал. Хүчин зүтгэлийг нь үнэл, урамшуул, үүнийг давж гарах нөөц боломж, чадвар бий гэдгийг нь ойлгуулахыг хичээгээрэй. 

Хэрэв та ямар хүмүүжлийн арга барилтай ээж, аав бэ гэдгээ тодорхойл, энэ талаар нухацтай бодож байгаагүй бол “Залуу эцэг эхчүүдийн мэдэж байвал зохих хүүхэд хүмүүжүүлэх аргууд” нийтлэлийг уншаарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.03.07 202.9.44.136

Ghde ene argaar usguhuur nileen duu bagatai tgd ashigluuldg hun bolcih ym shig sanagdaad bhyn :v Bi uuruu huuhed blhor medeedeena cihshig

0 Хариулах