Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хүүхдээ онгоцны буудал дээр орхисноос болоод хэдийнэ хөөрсөн байсан онгоц эргэн газарджээ


Саудын Арабаас хөөрсөн нислэг нэгэн эмэгтэй хүүхдээ онгоцны буудлын хөөрөх хэсэг дээр орхисноос болоод эргэн газардсан байна. 

"Бурхан бидэнтэй цуг байг. Бид буцаж болох уу?" хэмээн нисэгчийн ярьж байгаа хэсэг бичлэг дээр тод үлджээ. "Нислэгийн баг буцаад эргэх хүсэлт гаргалаа. Зорчигч бүсгүй хүлээлгийн танхимд хүүхдээ мартсан байна, хөөрхий амьтан" хэмээн нислэгийн хөдөлгөөний удирдлагаас ярьж байгааг нь мөн сонсож болно.

Нисэгчийг хэлсэн зүйлээ дахин хэлэхийг хүсэхэд "Зорчигч хүүхдээ онгоцны буудал дээр орхисон байна. Цааш нислэгийг үргэлжлүүлж чадахгүй нь" хэмээн хариулжээ.

Өмнө нь ийм төрлийн хэрэг огт гарч байгаагүй бөгөөд 2017 онд хүүхдээ нисэх онгоцны буудлын шалан дээр хэвтүүлчихсэн, утсаа оролдож буй эхийн зургаас үүдэн шуугиан гарч байсан юм. 

Маш олон хүмүүсийн шүүмжлэлд өртсөнийхөө дараа зурган дээрх бүсгүй мэдэгдэл хийсэн бөгөөд "Би хүүхдээ маш олон цаг тэвэрч, өргөж явсан. Гар минь маш их ядарч байсан. Бас хүүхэд маань жаахан ч гэсэн чөлөөтэй байх хэрэгтэй байсан. Биднийг хаана яваад байгааг ч мэдэхгүй байгаа гэр бүлийнхэндээ би юу болж байгаа тухай бичих хэрэгтэй байсан юм" хэмээн ярьж байсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Хэн нэгэнд өгөхөд үнэхээр хөөрхөн бас инээдтэй 16 өвөрмөц бэлэг
2
Өчигдөр
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Хошин Дуурь, Jazz хөгжмийн тоглолт
3
Өчигдөр
Долоо хоногийн зурхай (2024.04.22-04.26)
санал болгох
1
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
2
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
2
0
5
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.