Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хүүхдээ цэцэрлэгт цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдийн анхаарах зүйлс


Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдүүдийн бүртгэлийн үйл ажиллагааг долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж байгаа бөгөөд бүртгэл ирэх сарын 22-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.

Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг Цэцэрлэгийн цахим бүртгэл системд хандан дараах зааврын дагуу бүртгүүлж баталгаажуулна.

Өнөөдөр буюу наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 26,976 хүүхэд цахимаар бүртгүүлээд байна. “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа наймдугаар дугаар сарын 23-ны БААСАН гарагт явагдах бөгөөд нийслэлийн хэмжээнд шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.

Өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулах шаардлагагагүй бөгөөд наймдугаар сарын 26-28-ны хооронд цэцэрлэг дээрээ очиж гэрээ байгуулах юм.

Харин цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, наймдугаар сарын 12-ны өдрөөс хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

 “Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалаагчдын системд бүртгүүлсэн гар утсанд мессэжээр илгээнэ. Мөн Цэцэрлэгийн цахим бүртгэл системийн “Шалгах” цэснээс хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгт элссэн эсэхийг шалгах боломжтой.

Бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 

Цэцэрлэгийн цахим бүртгэл, Нийслэлийн Боловсролын газар

Холбогдох утасны дугаар:

Нийслэлийн Боловсролын газар 70113032;

БГД-ийн Боловсролын хэлтэс 70120351;

СБД-ийн Боловсролын хэлтэс 70111606;

ЧД-ийн Боловсролын хэлтэс 315442;

НД-ийн Боловсролын хэлтэс 70233008;

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар 330844;

БЗД-ийн Боловсролын хэлтэс  70104005;

СХД-ийн Боловсролын хэлтэс  99254156;

ХУД-ийн Боловсролын хэлтэс   342472;

БНД-ийн Боловсролын хэлтэс  70213815;

БХД-ийн Боловсролын хэлтэс  70491017

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
2 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
21 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.