Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хүүхдийн баяраар хийж болох 10 шинэлэг сонирхолтой зүйл


Жил болгоны энэ өдөр ганган хувцсаа өмсөөд Сүхбаатарын талбай, Цэцэрлэгт хүрээлэн, Соёл амралтын хүрээлэн гэх хэдэн газруудаар л дараалал дунд зогсож хэзээ цагийг гоё өнгөрүүлэхээ хүлээдэг шүү дээ. Энэ удаад бас сонирхолтой өөр юу хийж болох вэ?

1. Агаар салхинд гарах

Хамгийн эхний сонголт бол салхинд гарах. Гадаа дулаараад сайхан болсон болохоор гэр бүл, найз нөхдөөрөө агаар салхинд гарч, байгаль эх орноо мэдэрвэл сайхан биш гэж үү?

2. Дугуйтай аялал

Хэрэгтэй бүхнээ базаагаад ойрхон газар дугуйгаар явцгаавал шинэлэг байх болно. Гэр бүлээрээ дугуй унаад явахдаа зөөлөн салхийг мэдэрч, байгалийн сайхныг ч тольдоорой. Хүүхдүүддээ болон өөрсдөдөө хамгаалалт зүүлгэхээ мартав аа.

3. Хамтдаа шинэ амттан хийж туршиж үзэх

Асгачихна, бохирдуулна гэж төвөгшөөлгүй туршаад үзээрэй. Үүнээс хүүхэд тань шинэ зүйл сурч шинэ мэдрэмжийг авах болно. Магадгүй шинэ хобби болох ч юм билүү? Гадилтай зайрмаг, самартай бялуу гэх мэт сонгодог жоруудаас сонирхоод үзэхэд буруудахгүй.

4. Мод тарих

Амьд биеттэй харьцаж, арчлах нь хүүхдэд бусдыг хүндлэх, хайрлахыг ойлгуулах болно. Хүн ба байгалийн холбоог мэдрүүлэх энэхүү ажил таалагдах нь лавтай. Мөн найз нөхдөөрөө ямар нэг зүйл хийж үзье гэж бодож байгаа хүмүүст ч энэ санаа таалагдах биз ээ.

5. Дуртай үлгэрийн баатруудынх нь дүрд хувирах

Косплей Сүүлийн жилүүдэд манайд асар их зохиогдож байгаа. Дуртай киноны дүр, үлгэрийн баатарт хувирч, зургаа даруулах, жүжигчилсэн тоглолт хийх зэрэг нь ихээхэн түгээмэл болоод байгаа. Та ч бас гэр бүлээрээ ямар нэгэн дүрд хувирбал тун сонирхолтой бас хөгжилтэй байх болно.  

6. Гэр дотроо майхан барих

Тог тасарсан мэт энд тэнд лаа асааж гэрлээр чимэглэн, энгийн нэг бүтээлгээр ч юм уу майхан бэлдэж үлгэрийн ном унших эсвэл хөгжилтэй тоглоом тоглох гэх мэтээр цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Илүү бүтээлч байхыг хүсвэл гэрээ нууцлаг агуй мэт төсөөлж сонирхолтой зүйлс хийж болох юм. Таны хүүхдийн бяцхан хувийн ертөнц болон хувирч болно шүү дээ.

7. Шувууны үүр хийх

Энэ нь таны хүүхдэд хэзээ ч мартагдахааргүй дурсамж байх болно. Заавал модоор ч биш лааз, хуванцар саванд өвс дэвсээд модноос утсаар зүүж болох юм. 

8. Хүрээлэн буй орчноо танилцуулах

Амт, чимээ, өнгө, үнэр гээд бүх зүйл хүүхдийн тан; хувьд шинэ шинэлэг байгаа. Энэ үед нь дагуулж сонирхолтой газруудаар явбал хүүхэд тань олон зүйл сурах боломжтой болно.

9. Усаар байлдах

Мэдээж цаг агаараа бодолцож үзэх хэрэгтэй. Та ч бас өөрийнхөө бага насыг дурсаад хойш суулгүй хамтдаа хөгжилдөж болно шүү дээ. Олныг хамарсан байвал уг нь бүр ч сонирхолтой.

10. Гэрээ салон болгох

Энэ санаа охидод илүү таалагдах байх. Бие биедээ ээлжилж массаж хийж өгөх, хумсаа будах, үсээ янзлах, хувцаснуудаа янз бүрээр хослуулж өмсөж шинэ хослол бүрдүүлэх. Мэдээж хүүхдэд хоргүй бүтээгдэхүүн сонгоорой.

Мэдээг бэлтгэсэн: Д.Нямгэрэл

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
4 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.