Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хүүхдийн хамгаалах суудал хандиваар цуглуулж байна


Хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах суудлын хэрэглээг нэмэгдүүлэх, зөв хэрэглээг сурталчлан таниулах зорилготой “Амин хариуцлага” төслийг Глобал Шейперс Улаанбаатар Нийгэмлэгээс санаачлан Тээврийн Цагдаагийн албатай хамтран хэрэгжүүлж байна.

Хамгаалалтын суудлыг тогтмол ашиглах нь зам тээврийн ослын үед хүүхэд амь насаа алдах эрсдлийг 90 хүртэлх хувиар, хүнд гэмтэх эрсдлийг 75 хүртэлх хувиар бууруулдаг аж.  2019 оны эхний 4 сард улсын хэмжээнд 219 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 56 нь хүнд хүндэвтэр хэлбэрээр гэмтэж 16 хүүхэд амь насаа алдсан байна. Нийслэлийн хэмжээнд нийт осолд өртсөн хүүхдийн 31 хувь нь тээврийн хэрэгслээр зорчих үедээ гэмтэж бэртсэн байгаа нь эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг буруу тээвэрлэсэнтэй холбоотой байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” хэмээн тусгасан боловч тус хууль нь одоог хүртэл бүрэн хэрэгжихгүй байгаа юм.

Энэ нь нэг талаас эцэг эх, асран хамгаалагчдын дунд хамгаалах суудлын талаар ойлголт дутмаг, хэрэглэх дадал хэвшээгүй мөн хамгаалах суудлын өртөг өндөртэй холбоотой юм. Тиймээс “Амин хариуцлага” аяны хүрээнд АНУ-д ажиллаж, амьдардаг  монгол залуусын нэгдэл “Олуулаа” ТББ-тай хамтран хамгаалах суудал цуглуулах аян өрнүүлсэн бөгөөд удахгүй эдгээр суудлууд нь Монголд ирэх юм. Мөн хандивын аян нь Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд цуглуулсан суудлуудыг санхүүгийн боломж багатай, олон хүүхэдтэй гэр бүлүүдэд ирэх сард хүргэж өгөх аж. Хэрвээ та хүүхдийн хамгаалах суудал хандивлах эсвэл хандиваар авахыг хүсвэл “Амин хариуцлага” төслийн Фэйсбүүк хуудас болон www.carseat.mn сайтаар хүсэлтээ ирүүлэх боломжтой юм байна.

Дашрамд дурдахад, Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шейперс нийгэмлэг нь дэлхий даяар 450 хотод суурилсан залуусын нэгдэл юм. Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэг нь 2011 онд байгуулагдсан бөгөөд “Амин хариуцлага” төслөөс гадна “Монгол гэр”, “Залуу Мэргэжилтнүүдийн менторшип хөтөлбөр”, “Тогтвортой хөгжлийн залуу манлайлагч” зэрэг нийгэмд чиглэсэн олон төслүүдийг санаачлан хэрэгжүүлж байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.