Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хүүхдүүд байгальд ээлтэй автобус угсарч, техник сэтгэлгээгээ хөгжүүллээ


Японы үндэсний технологийн хүрээлэн /ЯҮТХ/-гээс уламжлал болгон зохион байгуулдаг “Миний анхны робот-4” арга хэмжээ өнөөдөр Үйлдвэрлэл инновацийн газар "Hub Innovation Center"-т боллоо. Хүүхдүүдийн техник сэтгэлгээг хөгжүүлж, инженерийн мэдлэг олгох зорилготой цуврал арга хэмжээний энэ удаагийнхд замын түгжрэлийг сааруулах, байгаль орчинд ээлтэй “Line trace robot” автобусын талаарх онолын сургалт болон роботыг угсрах практик сургалт болсноороо онцлог байв.

Сургалтыг Японы Мияаконожо технологийн коллежийн багш Цүүра Ёоичи удирдан явуулсан ба өдгөө Япон улсад туршилтаар ашиглаж буй тусгай зориулалтын зам дээр явдаг, жолоочгүй автомат үйлдлийн системтэй “Line trace robot”-ыг хүүхдүүд өөрсдөө угсарч, ажиллуулсан юм.

Цүүра Ёоичи “Улаанбаатар хотын замын түгжрэлийг хэрхэн шийдэж болохыг багаас нь ойлгуулж, техникийн мэдлэг олгох нь энэ сургалтын гол зорилго юм. Энд ирэхээсээ өмнө хүүхдүүд хэрхэн сурж, хүлээж авахыг мэдэхгүй байсан. Харин ирээд ажиглахад заасан зүйлийг хурдан хүлээж авдаг, потенциалтай нь мэдрэгдсэн дээ. Тийм учраас монголчууд ийм чадварлаг хүүхдүүддээ зориулаад тохирсон сургалт хийж байх хэрэгтэй санагдлаа” гэлээ.

Сургалтад нийслэлийн 20 гаруй сургуулийн 30 сурагч хамрагдаж, оролцсон бөгөөд Монгол дахь Коосэн коллежиудын оюутнууд тэдэнд роботоо угсрахад нь туслав.

Японы Үндэсний технологийн хүрээлэнгийн төлөөлөгчийн газрын тэргүүн, НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа “Энэ удаа хүүхдүүдэд Токио хотын нийтийн тээвэр хэрхэн хөгжиж ирснийг танилцуулах хичээлийг онол, практикийн түвшинд хийлээ. Технологийн мэдлэг олгохоос гадна аливаа зүйлийг хийж бүтээхийн сайхныг мэдрүүлэх зорилготой. Манайх 2017 оноос цуврал сургалтуудыг үнэ төлбөргүйгээр хийж, одоогийн байдлаар 200 гаруй хүүхдийг хамруулаад байна. Энэ сургалтаараа нийгэмд их нөлөөлсөн гэж үзэж байгаа. Сүүлийн үед гадуур инженерийн боловсрол олгох сургалтуудыг их хийж байна. Байгууллагууд бий болсон байна. Ялангуяа дунд сургуулийнханд түлхүү энэ чиглэлийн сургалт орж байна. Манай хүрээлэн Коосэн боловсролын системийг Монголдоо нутагшуулах, дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Үүнийхээ хүрээнд дунд сургуулийн сурагчдад зориулсан сайн дурын арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ удаа Нийслэлийн эмэгтэй төлөөлөгчид маань тойргийнхоо хүүхдүүдийг хамруулж байгаагаараа онцлог болж байна. Өмнөх сургалтуудад ихэвчлэн төвийн сургуулийн сурагчид хамрагдаж байсан” гэлээ.


“Миний анхны робот-4” арга хэмжээнд эцэг эхчүүд ч хүрэлцэн ирсэн юм. Тэд хүүхдүүдээ хэрхэн инженерийн боловсрол, мэдлэг авч, роботоо хэр угсарч байгааг нь ажиглаж байв. Тэдний нэг 49 дүгээр сургуулийн 9б ангийн сурагч Золбоотын аав, ээж Н.Ганбат, Д.Чимэд нар “Манай хүүхэд багаасаа инженер, техникийн талдаа сонирхолтой өссөн. Аав нь ч энэ талын мэргэжлийн хүн. Өнөөдөр роботоо угсарна гээд их баяр хөөртэй наашаа ирлээ. Өглөө хичээлийнхээ эхний цагт суучихаад бид 3 энд ирээд байж байна. Түрүүн роботынх нь дугуй хөдлөхгүй, өөрөө нэлээн ноцолдож байж болгочихоод сууж байна даа” гэж сургалтын тухайд сэтгэгдэл өндөр байгаагаа хуваалцсан юм.


Сургалтад хамрагдсан 30 сурагчийн олонх нь эрэгтэй хүүхэд байсан бол гарын таван хуруунд багтахаар цөөхөн охид робот угсарч байлаа. Тэдний нэг 52 дугаар сургуулийн 8в ангийн сурагч М.Хулан “Миний роботын удирдлага, моторын хэсэгт бага зэрэг асуудал тулгарсан. Болохгүй байсан зүйлсээ Коосэн ах эгч нараараа залгуулж, мэдээд одоо эхнээс нь өөрөө угсраад сууж байна. Энэ робот маань жолоочгүй автобусны жижиг загвар гэсэн үг. Тусгай мэдрэгчээрээ замаа мэдэрч, жолоочгүй явах юм. Робот угсрах маш сонирхолтой санагддаг” гэлээ.

Сургалтад хамрагдсан хүүхдүүдэд уламжлал ёсоор сурагчдын өөрийн угсарсан роботыг бэлэг болгон өгсөн.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
3
2024.04.04
Apple компани гэрийн туслах робот бүтээх ажлыг нууцаар хийж байгаа гэв
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
0
0
0
3
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.