Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хүүхэд бүр 10 мод тарьж байж сургуулиа төгсөх шинэ хуулийг Филиппинд санаачиллаа


Дэлхий дээр өнөөдөр залуу үеийнхэн, тэр дундаа балчир жаахан хүүхдүүд байгаль дэлхийн асуудалд илүүтэйгээр санаа зовж байгаа мэт танд санагддаг уу? Ирээдүй илүү сайхан байх мэт итгэл хүн болгонд төрдөг хэмээн найдаж байна. Харин Филиппин улсад залуус, хүүхдүүдийг байгальд илүү ээлтэй байлгах тал дээр олон зүйл хийж буйн нэг нь хэлэлцэх шатандaа яваа нэгэн шинэ хууль юм.

Тавдугаар сарын 15-нд Филиппиний Конгресс нэгэн шинэ хуулийг хэлэлцэж эхэлсэн нь сургуулиа төгсөх гэж буй хүүхэд болгон 10 мод тарих тухай хууль байсан юм.

Энэ хууль бага, дунд, ахлах анги болон их сургуулиуд дээр бүгдэд нь хэрэгжих аж.

Уг хуулийг санаачилсан хүнийг Гари Алехано гэдэг. Филиппиний Конгрессын гишүүн тэрбээр хүүхэд залуусыг байгаль орчноо хайрлах сэтгэлтэй болж, үүрэг хариуцлага хэмээн хүлээн авдаг байгаасай гэж хүсдэг нэгэн гэнэ. 

Уг хуулийн ачаар нийт 175 сая мод ургамал шинээр тарих боломжтой болох юм. Мөн Гари Алеханогийн тооцоогоор бол тарьсан бүх модны ердөө 10 хувь нь цааш тэсч үлдээд ургалаа гэхэд л бүтэн нэг үеийнхний ачаар 525 сая мод ургамалтай болж үлдэх аж. 

Энэ бол цор ганц сайхан мэдээ ч мөн биш юм. Энэтхэг улсад бага ангийн сурагчид сургалтын төлбөр гэж хичээлдээ ирэх болгондоо газар, гудамжинд хэвтэх цаасан, хуванцар хог хаягдлыг цуглуулж ирж байгаа бөгөөд энэ нь ил задгай болон хуванцар хог хаягдлыг багасгахад асар том нөлөө үзүүлэх юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
2 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
2 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.