Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ нээлтээ хийлээ

2019 – 2020 он – Хүүхдийн хөгжил, хамгааллын жил.


Монгол улсын Засгийн газраас 2019 онд хэрэгжүүлж байгаа хүүхэд хамгааллын чиглэлээр санаачлан хэрэгжүүлсэн нэг бүтээлч ажил бол  “Гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхэдтэй зүй бус харьцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх” зорилготой ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ юм. Хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээг мэргэжлийн баг хөдөлгөөнт хэлбэрээр газар дээр нь шуурхай үзүүлэх, зөвлөн туслах зорилготой энэхүү автобустай үйлчилгээг Улаанбаатар хотод төдийгүй 21 аймагт нэгэн зэрэг бий болгож байгаагаараа ач холбогдолтой юм.

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ нь хүүхэд, иргэд , олон нийтийг хүүхэд хамгааллын талаар мэдлэгжүүлэх, нийгмийн сэтгэл зүйд хүүхдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэх хандлага төлөвшүүлэх, зөрчил мэдээллийг хүлээн авч, газар дээр нь шуурхай шийдвэрлэх, хуулиар хүүхдийн эрхийг хангах үүрэг хүлээгчдийг ажлын байранд нь чадавхжуулах, зөвлөн туслах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хамгаалах үйлчилгээнд холбон зуучлах, хяналт  тавих, хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулж болзошгүй орчны  аюулгүй байдалд хяналт  тавих зэрэг үйл ажиллагааг газар дээр нь очиж, түргэн шуурхай шийдвэрлэх төрийн үйлчилгээний нэг хэсэг юм. 

Хүүхэд хамгааллын нэртэй энэхүү автобус хаана очиж зогсоно, тэр газар “хүүхэд хамгааллын цэг” болох юм шүү. Автобус дотор хүүхэд өсвөр үеийнхэн, эцэг эхчүүд, залуу хосуудад тулгамдсан асуудлаар мэдээлэл өгөх самбар, ном гарын авлага, сэтгэл зүйн болон хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгөх өрөө тасалгаа, хүүхэд хамгааллын зөрчлийг даруй бүртгэж, нэгдсэн системд оруулах эрсдлийн программ, тоглоомын булан, номын сан гээд байхгүй юм байхгүй. Эцэг эхчүүд, хүүхдүүд гэр бүл, хүүхдийн эрх хамгаалал, нөхөн үржихүйн асуудал, нийгэмд тулгамдаж байгаа сөрөг үзэгдлүүдийн, сайн сайхан замд орох учир шалтгаан, танин мэдэхүйн шинжтэй сургалт, мэдээллүүдийг явуулын үйлчилгээнээс авч болно. 

Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэмжлэгтэйгээр Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ үзүүлэх юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
22 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин 2019.09.16 103.80.211.220

ажиллахгүй гээд яах юм хүүхдээ тэжээхийн тулд ажиллана ш дээ нэг автобус явуулаж байснаас арай өөр юм шийдээч хүүхддээ хайргүй хэн ч байхгүй завтай болоод түгжирэлгүй бол хүүхдээ анхаарна ш дээ хүмүүс

3 Хариулах


Зочин 2019.09.17 202.179.25.66

Ajil amidraliin balance geech yum bdiin, hunii hugjliin surgaltand suu....

0 Хариулах