Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хятад хэл сурах гэж ЗҮДЭРЧ буй хүмүүст өгөх ХӨГЖИЛТЭЙ 10 зөвлөгөө


Хятад хэл нь бидний зайлшгүй суралцах ёстой хэлний нэг болоод байгаа билээ. Гэвч хятад хэлний үй түмэн ханз, учир нь олдохгүй олон янзын дуудлагыг ойлгох гэж зовж зүдэрч яваа бол доорх зөвлөгөөг хүргэж байна. Хэрэгжүүлэх эсэх нь таны мэдэлд шүү.

Маш эртний түүхтэй



Хятад хэл нь 5000 гаруй жилийн түүхтэй бөгөөд ханз бүр нь утга агуулж байдаг. Тухайн утгыг ойлгох нь хятад хэлийг сурах суурь болдог.

Хамгийн түгээмэл хэл

Дэлхийн 2 хүн тутмын 1 нь хятадаар ярьдаг гэвэл та итгэхүү? Дэлхийн хаана ч хятадаар ярьдаг хүн тааралдах л болно.

Хамгийн хэцүү хэл биш


Яг үнэндээ хятад хэл тийм ч хэцүү биш гэж хятадууд боддог байна. Тэд англи хэл хэд дахин хэцүү гэдэг.

Ханзыг олон дахин бичих

Ханзаа олон дахин бичих нь хятад хэл сурах хамгийн түгээмэл аргуудын нэг юм. Олон дахин бичиж, цээжлэх нь хамгийн шилдэг шалгарсан арга байна.

Дуудлага бол хятад хэлний амин сүнс

Дуудлага сайжруулна гэдэг тамд очоод “angel”-ын далавчтай болохтой ижил хүнд ажил юм. Гэхдээ өглөө бүр өлөн элгэн дээрээ дуудлагаа сайжруулахын тулд ямар нэгэн текстийг чанга давтан унших нь тамаас гарах “виз” болох юм.

Сонсголоо сайжруулах нь хамгийн чухал

Чихээ яаж ч дэлдийлгээд хятадаар ярьж буй хүмүүсийн яриа ойлгомжгүй байвал өдөр бүр 15-20 минут ССТV үзэж, хятадын сонирхолтой реалити шоу үзэхийг санал болгож байна.

Ханзыг бүү март

Махаа зулгаан, тархиа гашилган байж сурсан ханзуудаа мартаад байвал өдөр бүр 5-10 минут мэдээ уншаарай. Та Монцамэ агентлагаас гаргадаг хятад хэлээр бичсэн мэдээг уншиж болох юм. Монголын тухай мэдээллүүд учраас ойлгоход илүү амар байх болно.

Цэх суух


Энэ бол худлаа шүү. Хамгийн гол нь өөрт тохиромжтой, тааламжтай орчинд байх нь чухал. Хүүхдүүд шуугилдаж, утасанд нь Notification ирээд байхад яаж сурах вэ дээ.

Хятадаар сэтгэх

Хятад шиг сэтгэхгүй ч сэтгэлгээг нь ойлгох маш чухал. Гэхдээ хятад хүнийг ойлгодог боллоо гээд ХЯТАД хүн болохгүйг “эрдэмтэд нотолжээ”.

Орчин юу юунаас илүү чухал

Мэдээж гадаад хэл сурахад хамгийн чухал зүйл нь орчин. Ая тухтай, шинэлэг сургалтын хөтөлбөртэй САНДАЙ сургалтын төв хятадаар төрөлх хэл шиг тань ярьдаг болоход туслах юм байна шүү !

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
2
1 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
3
1 цагийн өмнө
Үзэсгэлэнт Фрида Калогийн үнэт эшлэлүүд
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
4
1
0
0
1
0
5

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Leopard 2021.02.06 172.69.252.145

3 dahi zuvulguuguu hardaa medeej hyatad hund hyatad hel ni l amarhan bna bizdee.

0 Хариулах


зочин 2020.08.05 172.69.252.151

https://www.facebook.com/yapon.hanz.hyalbar.surah/ ханзыг яаж бүрэлдхүүн хэсгээр задалж зугаатай наалдацтай сурдагийг үз.

0 Хариулах