Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хятад улс сошиал нөлөөлөгчдөө ингэж бэлдэж байна


Жан “ВВ” Си ердөө жилийн өмнө нь том зүйл хийхийг мөрөөддөг 20-оод настнуудын нэг байлаа. Чунцин хотод төрж өссөн тэрбээр гоо сайхны зөвлөгөө бүхий влогууд оруулдаг бөгөөд ойролцоогоор 300,000 орчим дагагчтай байжээ. 23 настай бүсгүйн хувьд энэ нь том тоо хэдий ч яахаас ч буцахгүй, өрсөлдөөн ихтэй инфлюенсерүүдийн ертөнцөд хөл тавихад хангалттай биш байв. 

Азаар Си сошиал нөлөөлөгчдөд менежментийн үйлчилгээ үзүүлдэг томоохон копаниудын нэг болох Ruhnn Holding-ийн анхаарлыг татаж чаджээ. Тус компани сар бүр 5000-аас дээш дагагчтай сошиал нөлөөлөгчдийг шүүж, ирээдүйд амжилт гаргах чадвартай гэж үзсэн 800 хүнийг эхний шатанд шалгаруулж авдаг гэж компанийн дэд ерөнхийлөгч Мак Жоу ярьсан юм. Си өнгөрсөн жил шалгарсан 800 хүний нэг байжээ. 

Үүний дараа оролцогчдыг туршилтад оруулдаг аж. Тэд сошиал нөлөөлөгчдийн маркетингийн мэдрэмжийг шалгахын тулд тус бүрд нь 100 зураг өгч тэдгээрээс хамгийн сайн худалдаалагдах магадлалтай бүтээгдэхүүнийг сонгох даалгавар оноодог байна. Мөн нэг оролцогчийн аккаунтыг 2000 юань (290 доллар)-аар бүүст хийж, хэрэглэгчийн сонирхлыг татаж чадаж буй эсэхийг туршина. Ийнхүү эцсийн шатанд 5-10 оролцогчийг шалгаруулж, гэрээ байгуулан ажилладаг гэв. 

Жан “ВВ” Сигийн дагагчид одоо бараг 1 саяд хүрчээ

Хэрэв гуравдагч этгээд шалгарсан оролцогчидтой бизнесийн зорилгоор хамтарч ажиллахаар болбол Ruhnn компаниас зөвшөөрөл авах шаардлагатай болох гэнэ. Түүнчлэн Ruhnn эдгээр нөлөөлөгчдийн сошиал аккаунтыг удирдах эрхтэй болдог ба нөлөөлөгчид ч аль бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах вэ гэдгийг шийдэхдээ Ruhnn компанитай нарийн зөвлөлддөг байна. Үүнийхээ хариуд сошиал одууд камерын өмнө биеэ хэрхэн зөв авч явах, хэрхэн төрөл бүрийн видео бэлдэх, бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулахтай холбоотой дөрвөн сарын эрчимт сургалтад хамрагддаг. 

"Бид иймэрхүү үйл ажиллагааг инкубатор гэж тодорхойлдог. Учир нь, энэ бол старт-ап бизнесүүдийг бойжуулж, зах зээлд гарахад тусалдаг инкубаторуудтай тун төстэй" гэж сошиал медиа маркетингийн мэргэжилтэн Лорен Халлана ярьсан юм. Мөн тэрбээр сошиал нөлөөлөгчид бие даан, ганцаар оршин тогтнох бараг боломжгүй болсон гэж үзэж байна. "Том компанид харьяалагдсанаар тэд илүү хариуцлагатай ажиллаж, сошиалд оруулж буй постууд нь ч нарийн шалгуураар ордог болно. Нөгөөтэйгүүр тэд сошиал нөлөөлөгчдийн нэг хэсэг болж, илүү мэргэжлийн контент үйлдвэрлэх боломжтой болдог" гэв. 

Харин USC Annenberg сэтгүүлзүйн сургуулийн дэд профессор, "Сошиал медиа энтертайнмент" номын зохиолч Дэвид Крэйг "Баруун төвтэй сошиал медиа салбар шинэ зүйл байж мэдэх ч Хятадад бусдаас илүү хурдтай хөгжиж, бүтээгчиддээ тун ашигтай карьерийг бий болгож байна" гэжээ. 

Dayi Zhang

Ruhnn компанийн анхлан хөрөнгө оруулсан сошиал нөлөөлөгчдийн нэг нь Дэй Жан (Dayi Zhang) билээ. Хятадын Кайли Женнер, интернет худалдааны "хатан хаан" хэмээгддэг тэрбээр өнгөрсөн жил нэг тэрбум юанийн (145 сая доллар) бүтээгдэхүүнийг онлайнаар худалдаалж чаджээ. 

Дэй Жан саяхан Парисын загварын долоо хоногт оролцохдоо дөнгөж тайзнаа гарч, олны хүртээл болж буй шинэ загваруудын зургийг авч, тэр дор нь Ruhnn компанийн хувцас загварын багийнханд илгээжээ. Ингээд тус баг дөрвөн цагийн дотор төстэй загварыг урлаж, орой гэхэд Дэй Жан фэнүүддээ эл хувцсыг танилцуулахад бэлэн болсон байв. Тэрбээр Таобао дээр лайв хийхдээ хүмүүсээс санал, хүсэлтийг нь сонсож, таалагдаж буй өнгө, материал, загвар зэргийг нь асуудаг гэнэ. Улмаар загварын чиг хандлагыг тодорхойлоход эдгээр саналуудыг харгалзан үздэг гэж 31 настай, сошиал нөлөөлөгч бүсгүй ярьжээ. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
1 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
6
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

huselt 2019.11.16 66.181.161.39

Insta haygiig oruulj boloh u? Uzeh gesen ym

0 Хариулах


Зочин 2019.11.17 202.179.25.46

Энэ чинь ви чат хятадын дотоод зах зээл

0 Хариулах