Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хятадад Коммунист намын бодлогыг сурталчлах зорилготой аппликэйшн трэнд болж байна


Хятадын Коммунист намын хэрэгжүүлж буй шинэ кампани иргэдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа бололтой. Тодруулбал, эрх баригч намын бодлого, үйл ажиллагааг иргэдэд таниулах зорилго бүхий Xuexi Qiangguo (үгчилбэл Хятадыг хүчирхэг болгоход суралцахуй гэх утгатай) аппликэйшнийг Apple-ийн App Store-оос хамгийн олон хүн татаж авчээ. Уг аппликэйшнийг Алибаба компани бүтээсэн юм байна. 

Хэрэглэгчид өөрийн жинхэнэ нэр, утасны дугаарыг ашиглан нэвтрэх бөгөөд Ерөнхийлөгч Ши Жиньпиний улс төрийн үзэл баримтлалтай холбоотой богино дүрс бичлэг, мэдээ нийтлэл, баримтат кино үзэж сэтгэгдэл бичих, улс төрийн бодлоготой холбоотой тест бөглөх боломжтой гэнэ. Түүнчлэн Wechat-тай адил бусад хүмүүс руу зурвас илгээх (илгээсэн зурвасыг хүлээн авагч уншсан даруйд устдаг), видео хурал хийх, дугтуйтай мөнгө бэлэглэх зэрэг бусад үйлчилгээг авах боломжтой аж.   

Сүүлийн жилүүдэд Хятадын Коммунист нам залуучуудын сонирхлыг татах, бодлого мөрийн хөтөлбөрөө тэдэнд таниулахын тулд олон сонирхолтой кампанит ажил хийж байжээ. Жишээ нь, рэп дуу гаргах, Wechat-ын стикер, зурагт ном бүтээх, намын үзэл баримтлалын талаарх мэдлэгийг шалгах шоу нэвтрүүлэг хүртэл зохиож байв. Өнгөрсөн сард л гэхэд Карл Марксыг гол дүр болгосон долоон бүлэгтэй хүүхэлдэйн кино Хятадын алдартай видео сайт болох Bilili дээр тавигджээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Нетаньяху: Израил нүцгэн гараараа тулалдахад бэлэн
2
4 өдрийн өмнө
ОХУ-д монгол оюутан охин бүтэлгүй дурлалаас амиа хорложээ
3
4 өдрийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
санал болгох
1
Уржигдар
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
2
4 өдрийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
3
4 өдрийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.