Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хятадад царай таних системийг ашиглан метроны төлбөрөө төлж эхэллээ


Хятадын технологийн нийслэл гэгддэг Шэньжэнь хотод 5G сүлжээ, царай таних системийн тусламжтайгаар метроны төлбөр төлөх туршилтыг хэрэгжүүлж эхэлжээ. 

Хүмүүс метроны буудалд орж ирээд төлбөр төлөх хэсэгт метроны карт юм уу гар утсаа уншуулдаг байсан бол одоо зөвхөн царайгаа таниулахад л хангалттай болжээ. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний царайг таньж, бүртгэлтэй данснаас төлбөрийг суутгах замаар метронд зорчих аж. Уг технологийн ачаар хүмүүс метроны картаа мартах, цэнэглэх зэрэгт санаа зовох шаардлагагүй болж байгаа юм. Нөгөөтэйгүүр метронд хэдэн удаа, хаашаа зорчсныг тандах боломжтой болж байна. 

Одоогийн байдлаар царай таних системийг ашиглан метронд зорчих туршилтыг зөвхөн нэг буудалд хэрэгжүүлж байгаа бөгөөд хэдий хугацааны дараа уг систем бүх метронд ашиглагдаж эхлэх мөн ихэр болон адилхан төрхтэй хүмүүсийн хэрхэн ялгах нь тодорхойгүй байна. 

Гэхдээ энэ нь царай таних системийг төлбөр тооцоонд ашиглаж эхэлсэн анхны тохиолдол биш билээ. Учир нь 2017 оноос эхлэн Хятадад дахь KFC-ийн сүлжээгээр үйлчлүүлэхдээ царайгаа таниулан төлбөрөө төлөх боломжтой юм. 

Дашрамд дурдахад, сүүлийн жилүүдэд Хятадад царай таних, явдлаар таних зэрэг дэвшилтэт системүүд хурдтай нэвтэрч байгаа бөгөөд томоохон хотуудад гудамжинд байрлуулсан камерын тусламжтайгаар хүний нас, хүйс, тухайн байршилд хэр удаан амьдарсан зэрэг мэдээллийг гаргаж авах боломж хэдийнэ бүрдээд байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
9 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
9 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
1
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.