Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хятадын ‘Genghis Khan Airlines’ нислэг үйлдэж эхэллээ


Хятадын ‘Genghis Khan Airlines’ компани Arj21-700 онгоцоор Шанхай-Өвөр Монголын чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн тухай Синьхуа агентлаг мэдээллээ. Төрийн өмчит Өвөр Монголын Аялал Жуулчлалын Хөрөнгө оруулалтын компанийн мэдлийн ‘Genghis Khan Airlines’ нь өнгөрсөн оны гуравдугаар сард нислэг үйлдэх урьдчилсан зөвшөөрлийг авсан бөгөөд 2019 оны эхээр нислэг үйлдэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа тухайгаа мэдээлж байжээ. 

Одоогоор Хөх хотын Баита Интернэшнл нисэх буудлаас дотоодын бүс нутагт нислэг үйлдэх, ачаа тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа юм байна. Тус агаарын тээврийн компани одоогийн байдлаар дотооддоо үйлдвэрлэсэн анхны тийрэлтэт онгоц болох Arj21-700 онгоцноос гурвыг худалдан авч нислэг үйлдэж байгаа аж. Мөн ирэх таван жилд онгоцныхоо тоог 25 болгон нэмэгдүүлэх зорилготой байгаа талаар Синьхуа агентлагийн мэдээнд дурджээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
10 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
10 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
2
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.