Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ким Кардашьян Инстаграмдаа нэг пост оруулсныхаа төлөө 300-500 мянган долларын төлбөр авдаг


Реалитай шоуны од Ким Кардашьянтай хамтран ажиллахын тулд бизнесийнхэн хэр их мөнгө зарцуулдаг нь түүний саяхан гаргасан шүүхийн нэхэмжлэлийн материалаас ил болжээ. 

Кардашьян өнгөрсөн хоёрдугаар сард өөрийн эзэмшлийн "Kimsaprincess" компанийн нэрийн өмнөөс "Missguided" фаст фэшн брэндийн эсрэг гомдол гаргаж, 10 сая доллар нэхэмжилсэн байна. Тус брэнд өөрийнх нь имиж, гадна төрхийг хууль бусаар ашигласан гэж Кардашьян үзэж байгаа аж. 

"Missguided" брэнд олны танил хүмүүсийн өмсдөг хувцаснуудын дуураймал, хямд хувилбарыг гаргадгаараа танигджээ. Уг брэнд Ким Кардашьяний алтлаг өнгийн даашинзтай зургийг компанийнхаа вэб хуудас болон сошиал медиад байршуулж, дуураймал загварыг нь худалдаанд гаргасан аж. 

Кардашьян үүнийг хууль бус гэж үзсэн бөгөөд үүнтэй төстэй ажил дээр хэдэн зуун мянган доллараар хэмжигдэх төлбөр авдаг гэж шүүхэд мэдүүлжээ. Харин өнгөрсөн тавдугаар сард түүний шүүхэд гаргасан өргөдөл ил болсон юм. Уг материалд дурдсанаар Кардашьян өөрт таалагдсан компанийн бүтээгдэхүүний постыг Инстаграмдаа оруулахдаа 300-500 мянган долларын төлбөр авдаг гэсэн байна. 

Түүнчлэн Кардашьян компаниудтай урт хугацаагаар хамтран ажиллахаар болвол хэдэн сая доллараар хэмжигдэх гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийн лиценз олгодог гэж Кардашьяний зөвлөх Тодд Вилсон мэдээлжээ. Энэ тохиолдолд тухайн компани Кардашьяний нэр болон гадаад дүрх төрх, имижийг бүтээгдэхүүний сурталчилгаандаа албан ёсоор ашиглах эрхтэй болдог аж.

Эх сурвалж: Business Insider

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
3
0
0
0
0
1
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.