Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Кино үзээд 1000 долларын цалин авах боломжтой ажлын байр зарлагджээ


Диснейн кинонуудыг хуруу даран хүлээдэг фэнүүдэд яг тохирох "мөрөөдлийн ажил"-ыг тус компаниа зарлажээ. Тодруулбал, 30 хоногт Диснейн кино, шоу нэвтрүүлгүүдээс 30 контентыг сонгож үзээд 1000 долларын цалин авах ажлын байранд таван хүн шалгаруулж авахаар болсон байна. Түүнчлэн шалгарсан хүмүүс Disney+ видео стримингийн үйлчилгээг бүтэн жил ашиглах эрх хүртэхээс гадна Диснейн гарын бэлгүүдийг хүлээж авах гэнэ. 

Уг ажлын байранд 18-аас дээш настай, АНУ-ын иргэн эсвэл, тус улсад удаан хугацаагаар оршин суух эрхтэй хүмүүс өргөдлөө илгээх боломжтой юм байна.   Мөн өргөдлийн форумд өөрийнхөө дуртай Диснейн аль нэг бүтээлд ревью бичих шаардлагатай гэжээ. Өргөдлийг арван нэгдүгээр сарын 7 хүртэл хүлээж авах бөгөөд сонгогдсон хүмүүс арван нэгдүгээр сарын 12-оос 30 хоногийн "аяллаа" эхлүүлэх аж. 

Сонирхуулахад, Дисней компани Netflix, Hulu зэрэг видео стримингийн үйлчилгээ үзүүлэгчидтэй өрсөлдөхөөр арванэгдүгээр сараас Disney+ үйлчилгээг нэвтрүүлж байгаа ба сарын 7 долларын хураамжтай юм байна. 

Эх сурвалж: Digital Trends 

холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хосын харилцааны тухай үнэнийг өгүүлэх 10 реалистик кино
2
1 цагийн өмнө
Хятад улс сошиал нөлөөлөгчдөө ингэж бэлдэж байна
3
2 цагийн өмнө
Depeche Mode хамтлагийн тухай баримтат киног Монголд албан ёсны эрхтэйгээр гаргана
санал болгох
1
1 цагийн өмнө
Хятад улс сошиал нөлөөлөгчдөө ингэж бэлдэж байна
2
3 цагийн өмнө
Хэт эелдэг, нөхөрсөг байхын 5 сул тал
3
5 цагийн өмнө
Ажлаасаа гарч, хайртай голоо цэвэрлэхээр шийдсэн унгар эр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
0
4
0
6
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Монголхүү 2019.10.21 202.9.43.149

Манайд TV үзээд цалин авдаг ажлын байр байдагшд. Хяналтын инженер

0 Хариулах


Зочин 2019.10.26 145.253.2.180

Nuli reklam l vziishdee haha

0 Хариулах