Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Кинонд тоглож буй нялх хүүхдүүдийг хэрхэн уйлуулдаг вэ?


Хүүхдүүд үргэлж л уйлж байдаг. Гэвч хүссэн үедээ тэднийг уйлуулах эсвэл уйлахыг нь зогсооно гэдэг амархан зүйл биш гэдгийг ээж, аав болсон хүн бүр мэдэх биз дээ. Тэгвэл кинонд тоглож буй нялх, бага насны хүүхдүүдийг хэрхэн найруулагчийн хүссэн мөчид уйлуулдаг юм бол?   

Энэ тохиолдолд кино уран бүтээлчид тусгай мэргэжилтнийг хөлсөлдөг гэнэ. Хүүхдүүдийг уйлуулж, инээлгэх чадвараараа Холливудад танигдсан мэргэжилтнүүдийн нэг бол Элейн Холл. Тэрбээр зар сурталчилгаа, телевизийн шоу, кинонд тоглож буй нялх, бага насны хүүхдүүдтэй ажилладаг. Элейн өөрийгөө найруулагчийн юу хүсэж байгааг, камерын өмнө юуг хийхийг хүүхдүүдэд ойлгуулдаг "хэлмэрч" хэмээн тайлбарласан юм. 

Хүүхдүүд насанд хүрсэн жүжигчдийн адил сонгон шалгаруулалтад орж жүжиглэх эрхээ олж авдаг ч тэдэнтэй ажиллахын тулд хэд хэдэн журмыг мөрдөх шаардлагатай. Тухайлбал, хүүхэд өдөрт дөрвөөс илүү цаг ажиллаж болохгүй, хүүхэд оролцсон хэсэг тус бүрийн цаана студийн багш (нярай хүүхэд бол давхар асрагчтай байх) ажиллах шаардлагатай байдаг аж. Иймээс Элейн шиг мэргэжилтнүүд богино хугацаанд үр бүтээлтэй ажиллахын тулд тусгай техникүүдийг ашигладаг байна. 

Зураг авалтын үеэр Элейн камерын ард зогсож байдаг бөгөөд хүүхдийг уйлуулахын тулд өөрөө уйлж эхэлдэг гэнэ. Хэчнээн нялх, нярай хүүхэд байлаа ч уйлж буй чимээ сонссон л бол тэр даруйдаа даган уйлдаг аж. Энэ бол байгалиас заяасан бусдыг ойлгох, мэдрэх чадвар хэмээн тэрбээр тайлбарласан юм. Мөн энэ нь 100 хувь баталгаатай арга гэжээ. 

Түүнчлэн камерын өмнө таагүй үнэртэй зүйл тавих, чанга дуу чимээ гаргах зэргээр хүүхдийг уйлуулж болох ч эдгээр нь хүүхдийн эрүүл мэндэд муу учир ашиглахаас татгалздаг гэв. 

"Тэгвэл хэрхэн тэднийг уйлахыг зогсоож, тайвшруулах вэ" гэж асуухад Элейн хүүхдийг тэврээд бүх зүйл аюулгүй, бүгд зүгээр гэж ойлгуулахад л тэр дороо тайвширдаг гэжээ. Шаардлагатай тохиолдолд шаржигнадаг тоглоом, хонх ашигладаг байна. Үүнээс гадна хүүхэд болон хамтран тоглож буй жүжигчин хоёр зураг авалтаас гадуур цагийг хамт өнгөрөөж, дотносох нь чухал гэж Элейн ярьжээ. 

Эх сурвалж: Business Insider

холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Калифорни муж 8 цагаас өмнө хичээл орохыг хориглосон анхны муж боллоо
2
Уржигдар
Ажлын бус цагаар мэйл бичсэн ажилтныг хүний нөөцдөө мэдэгдсэн байжээ
3
3 өдрийн өмнө
Эрдэмтэд анх удаа нэг хүнд зориулсан эм гаргажээ
санал болгох
1
14 цагийн өмнө
Алисагийн тэмдэглэл: Амьдралыг минь тэр чигт нь өөрчилсөн "1-11" үг
2
15 цагийн өмнө
Монгол, Хятадын дипломат харилцааны 70 жилийн ойн шуудангийн марк худалдаанд гарлаа
3
21 цагийн өмнө
Калифорни муж 8 цагаас өмнө хичээл орохыг хориглосон анхны муж боллоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
1
14
0
1
1
2
4

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.