Киноны түүхэн дэх хамгийн 'инээдтэй' 8 алдаа
Дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулж буй "Хаан ширээний тоглоом" цувралын дөрөвдүгээр ангид Старбаксын кофены аяга үзэгдсэн нь цахим орчинд нэг хэсэгтээ л ярианы сэдэв болов. Зарим нь үүнийг санаатай 'маркетинг' гэж харж байхад нөгөө хэсэг нь байж боломжгүй алдаа гэж үзэж байгаа аж.
Гэхдээ алдаа гаргасан нь ганц HBO биш юм. Бидний үзэх дуртай шилдэг бүтээлүүдэд ч байж боломгүй, заримдаа бүр инээдтэй гэмээр алдаа гарсан байдаг. Ер нь эцсийн эцэст хүн бүр л алддаг. Тиймээс Дейенерисийн ууж байгаад орхисон кофе кинонд орсныг уучилцгаая.
1. "Бөгжний эзэн" - Машин үзэгддэг хэсэг
Сэм, Фродо хоёр ярилцан алхах зуур арын хэсэгт машин явж харагддаг. Гэвч энэ нь кинонд гардаг ганц алдаа биш юм. "The Return of the King" ангид Фродогийн нүүрэн дэх сорив бүр ямар ч шалтгаангүйгээр хэд хэдэн удаа байраа сольсон байдаг юм.
2. "Бүрэнхий: Шинэ сар" - Шивээсний байрлал солигддог
Анхааралтай ажиглавал "Шинэ сар" ангид цөөнгүй алдаа бий. Дүрс солигдох хооронд жүжигчдийн үсний засалт өөрчлөгдөх, цэвэрхэн байсан машин бохир болсон байх гэх мэт алдаа гарсан байдаг. Гэхдээ хамгийн илэрхий нь Жакобын шивээсний байрлал. Мөрний дээд хэсэгт байсан шивээс өөр нэг хэсэгт нэлээд доошилсон харагдах жишээний.
3. "Америкийн мэргэн буудагч" - Хиймэл хүүхэд
Крис Кайлын хүүхэд тэвэрдэг хэсэг уг нь киноны хамгийн сэтгэл хөдөлгөм хэсэг байх байв. Гэтэл алдарт найруулагч Клинт Иствуд энэ хэсэгт хиймэл хүүхэд ашигласан нь харахад л мэдэгдэхүйц, эвгүй алдаа болж хувирсан даа.
4. "Хямд зохиол" - Буудалцахаас өмнөх сумны нүх
Найруулагч Квентин Тарантино, жүжигчин Самюэль Л.Жексон, Жон Траволта зэрэг чадварлаг уран бүтээлчдээс бүрдсэн үзүүштэй бүтээл. Буудалцаан гарахаас өмнө сумныхаа нүхийг урьдчилаад гаргачихсан байсныг эс тооцвол шүү дээ.
5. "Гладиатор" - Газан хөдөлгүүрт морин тэрэг, онгоц, орчин үеийн хувцастай хүн
Домогт бүтээл "Гладиатор"-т л гэхэд дурдамгүй өнгөрч болохгүй хэд хэдэн алдаа гарчээ. Жишээ нь, Колизей дахь тулааны үеэр онхолдсон морин тэрэгний ард газны төмөр сав байгаа нь тун тод харагддаг. Мөн Максимус тулалдах үед Колизейз орчин үеийн хувцастай зураглаач зогсож, тэнгэрт онгоц нисэж байхыг та анзаарсан уу?
6. "Хатан зүрх" - Бас л машин!
Зураг | Тайлбар |
"Хатан зүрх" кинон дээр ч багагүй техникийн алдаа харагддаг. Тулааны үеэр дайчдын барьсан зарим зэвсэг төмөр биш резинтэй адил уян материалтай байгааг ажиглаж болно. Мөн тус бүтээлээс хамгийн тод ажиглагдсан алдаа нь морьт цэргүүдийн цаана тодоос тод харагдаж буй машин.
7. "Карибын тэнгисийн дээрэмчид" - Ковбой, янзалсан хумс
Зураг | Тайлбар |
Киноны эхлэл хэсэгт Элизабет хараагдсан алтан зоосыг үзэх үед хумс нь богинохон байх боловч Жэк Спарровд хулгайлагдсаны дараа Элизабетыг засаж янзалсан, урт хумстай байхыг харж болно. Түүнчлэн хөлөг дээр хэсэг дээр Жэкийн ард Ковбой малгайтай эр зогсож байгаа нь харагддаг.
8. "Харри Поттер" - Нэжгээд алдаа
Зураг | Тайлбар |
Бидний үзэж өссөн "Харри Поттер" киноны ангиудад ч илэрхий алдаанууд ажиглагддаг. Жишээ нь, "Харри Поттер ба Нууцат өрөө" ангид л гэхэд Хогвартсын сурагчид дунд зураглаач зогсож буйг, Харрин Том Ридлитэй тулалдаж байхдаа гарандаа шарх авдаг ч дараагийн хэсэгт цус нь арилсан байхыг анзаарч болно.
Батсүх 2019.05.13 66.181.161.127
Америкийн мэргэн буудагч дээр чинь тэр мужийн хуулиндаа дөнгөж төрсөн хүүхэд кинонд тоглуулж болдоггүй гээд тэгсэн байдаг байхаа
0 0 Хариулах
Зочин 2019.05.11 66.181.176.229
lol
1 0 Хариулах
Зочин 2019.05.11 66.181.190.57
Мандхай цэцэн хатан д цэргүүд дайнд мордож хатан сүү өргөөд үлддэг хэсэгт гүвээ дээр цэргүүд гарахад цаад хөндийд ачааны машин давхиж явах, айлуудын гадна мотоцикл харагдаад л хамаг настр унагаж байгаа юм даа
4 0 Хариулах
Зочин 2019.05.11 202.126.88.32
hgjiltei ym
0 0 Хариулах
asdfasdfasdf 2019.05.10 66.181.190.38
asdfasdfasdf
0 0 Хариулах
Shuree 2019.05.09 112.72.11.114
Unheer ynziin
3 0 Хариулах