Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"GOT"-ийн жүжигчин Кит Харингтон стресс болон архинаас болж эмчилгээнд оржээ


Өдгөө 32 настай, Game of Thrones цувралын хамгийн алдартай Жон Снөү / Эйгон Таргариены дүрийг бүтээсэн жүжигчин Кит Харингтон стресс болон архины өндөр хэрэглээнээс болоод эмчилгээнд явжээ. 

Тэрбээр Коннектикут мужид байрлах нэгэн маш үнэтэй газар сар гаруй хугацаанд байрлаж байсан бөгөөд киноны төгсгөл гарахаас долоо хоногийн өмнө буюу тавдугаар сарын 19-нд гарч ирсэн байна.

Тэрбээр сэтгэл хөдлөлөө хянах, бясалгал хийх зэргээр стресс дарамтаас салах эмчилгээ хийлгэж байсан бөгөөд тэрхүү газар сарын хугацаанд эмчилгээнд ороход 120,000 гаруй ам.долларын өртөгтэй байдаг гэнэ. Кино зураг авалтын үеэр танилцаж гэрлэсэн жүжигчин Роуз Лесли нөхрөө энэ тал дээр маш их дэмжиж байгаа гэжээ.

Кит Харингтоны найз Page Six сайтад, "Шоу ингээд дууссан нь түүний хувьд үнэхээр хэцүү байгаа. Маш олон жилийн турш хамтдаа бүтээхээр ажилласан зүйл нь дуусч байгаад тэр их эмзэглэсэн. Роуз бас түүнийг маш их дэмжиж, тайван амгалан байгаасай гэж хүсэж байгаа. Түүнд одоо амралт хэрэгтэй" гэж хэлсэн байна. 

Эх сурвалж: Page Six

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2022.10.26
House Of The Dragon | Зураг авалтын үеийн ХӨГЖИЛТЭЙ 23 зураг
2
2022.10.11
House Of The Dragon | Үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн үзэгдэл зохиолд тусгагд...
3
2022.09.14
House Of The Dragon | Их мастерын Ранирад өгсөн ЦАЙ ямар учиртай вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
9
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.