Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Kleenex Mongolia"-ийн мэдрэмжтэй маркетингийн ард хэн байдаг вэ?


Сошиалд олны танил хүмүүс, влоггер, сошиал нөлөөлөгчдөөс дутахааргүй олон мянган шүтэн бишрэгчидтэй, пост бүр нь хамгийн их шуугиан тарьдаг нэг хуудас бий. Өдөр тутмын анхдагч хэрэгцээний бүтээгдэхүүн болох салфетка, ариун цэврийн цаасыг цахим орчинд хүн бүрийн мэддэг "дүр" болгон хувиргаж, хэрэглэгчидтэйгээ хамт инээж, баярлаж, хошигнож чаддаг мэдрэмжтэй тэднийг Kleenex Mongolia хуудсаар нь хүмүүс илүүтэй мэддэг болжээ.   

ЗурагТайлбар





Сэтгэлд хоногшсон кинонууд гэдэг шиг сэтгэлд хоногшсон постуудтай, өөрийн гэсэн шүтэн бишрэгчдийн хүрээллийг бий болгосон Kleenex Mongolia хуудсын ард хэн байдаг, хэрхэн ажилладаг талаар мэдэхийг хүссэн хүмүүс хаа сайгүй. Тэр бүү хэл Top fan нь болох гэж "алалцдаг" үнэнч хэрэглэгчид ч бий.   

Ингэхэд нээрээ бүтээлчээ "барьж дийлэхгүй" энэ хуудсын ард хэн байдаг юм бол? 

Бид багахан судалгаа хийж Kleenex Mongolia хуудсын хөгжүүлэлт хийдэг хамт олонтой холбоотой хэд хэдэн зүйлсийг олж мэдэв.   

21 жилийн түүхтэй Монголиан Стар Дистрибюшин ХХК нь дэлхийд танигдсан, дээд зэргийн чанартай гэр ахуй, гоо сайхан, хүүхэд арчилгааны 20 гаруй нэр төрлийн брэндийг албан ёсны эрхтэйгээр монгол хэрэглэгчдэд нийлүүлдэг аж. Тэдний нэг нь Kleenex брэнд юм байна. 

Тус компанийн Маркетингийн алба миллениал, Z үеийн эрч хүчтэй залуусаас бүрддэг бөгөөд Kleenex брэндээс гадна өөр дөрвөн ч сошиал хуудсын хөгжүүлэлтийг хийдэг гэнэ. Тодруулбал:

1. Охид бүсгүйчүүдийн өдөр тутмын амьдралын хэв маягийг харуулсан хөгжилтэй, мэдрэмжтэй контентуудыг хүргэдэг ГОО МЭДРЭМЖ гоо сайхан, арьс арчилгааны хуудас

ЗурагТайлбар





Гоо мэдрэмж” хуудас эмэгтэйчүүдийн амьдралд тохиолддог чухам үнэнийг харин ч нэг хөгжилтэй, бодитойгоор илэрхийлнэ гээч. Эгдүү хүрэм иллюстрашн зурагтай постуудыг нь үзэхэд уйдна л байхгүй. Бас иллюстрашний дүрүүддээ монгол хэв маягийг шингээсэн нь ойр дотно сэтгэгдэл төрүүлсэн шүү.   

2. Гэрт тохиолддог олон хөгжилтэй агшныг гэр ахуйн арчилгаа, цэвэрлэгээний бараа бүтээгдэхүүнтэйгээ уялдуулдаг ГЭРЭЛ НЭМНЭ хуудас

ЗурагТайлбар






Монголчууд бидний амьдрал хэчнээн баялаг басхүү хөгжилтэй болохыг “Гэрэл Нэмнэ” хуудсын постуудаас харж болно.   

3. Бяцхан үрсийг эрүүл саруул өсч бойжиход шаардлагатай хэрэгцээт мэдээллээр хангахыг зорьдог ээжүүдэд зориулсан HUGGIES MONGOLIA хуудас

ЗурагТайлбар





Хүүхдээ өсгөж буй ээжүүд “Huggies Mongolia” хуудастай нөхөрлөхөд гэмгүй. Энэ хуудас зөвхөн ээжүүд л ойлгох асуудал, хүүхэдтэй холбоотой хэрэгцээт мэдээллүүдийг хүргэдгээрээ онцлог юм билээ. 

4. Амны хөндийн ариун цэвэр, эрүүл мэндийн SPLAT MONGOLIA сошиал хуудас 

ЗурагТайлбар





Шүдний өвчлөл нь 200 гаруй өвчний эх үүсвэр болдог тухай сонсож байсан уу?  Гэтэл монгол хүүхдүүдийн 87-96 хувь нь шүд цооролттой, амны хөндийд нь ямар нэгэн “асуудал”-тай шүд доод тал нь 8 байгааг саяхны судалгаагаар тогтоосон байна. Бүр цаашилбал, насанд хүрэгчдийн 90 орчим хувь нь шүд цоорох өвчтэй байгаа аж.   Иймээс эрүүл мэнддээ анхаарал хандуулахыг зорьж буй хэн бүхэн “Splat Mongolia” хуудсыг дагаж хэрэгцээт мэдээллээ авахыг зөвлөж байна. 

Kleenex-ийн залуус бидний мэддэгээс олон сошиал хуудсуудын хөгжүүлэлтийг хийдэг байгаа биз? Тэдний бэлтгэдэг шинэлэг, бүтээлч контентуудыг үзэхийн зэрэгцээ хэрэгцээт мэдээллээ авахыг хүсвэл эдгээр хуудсуудыг дагаарай. 

Эдгээр контентуудыг ганцхан админ, график дизайнер бүтээх бус бүгдийг багаараа хамтарч гүйцэтгэдэг гэдгийг тэд онцлон хэлж байсан. Бид дараагийн удаа Kleenex Mongolia-гаар овоглосон Монголиан Стар Дистрибюшин ХХК-ийн Маркетингийн албаны "Social Know How", ажлын арга барил, компанийн соёлын талаар та бүхэнтэй хуваалцах болно. 

Нөгөө алдартай Kleenex Mongolia хуудсын ард байдаг хүмүүс чинь энэ шүү дээ ;)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
53
0
1
0
2
6

Сэтгэгдэл бичих (13)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Б.Сэлэнгэ 2019.10.15 66.181.170.34

Уншаад сэтгэгдэл өндөр байна.

0 Хариулах


ZOCHIN 2019.07.25 139.5.217.213

Kotexiin contentuud unen xuurxun umnud yvaad baidimaa

0 Хариулах


Khulan 2019.07.24 150.129.141.133

Ed narin bur alig n ch heregledegguin bna ... het reclamdsan yumnuud eruusu talagddagui

5 Хариулах


Зочин 2019.07.24 182.160.2.31

Mergejiliin tuvshin copy paste sain hiij chaddag mundag bag bn.

0 Хариулах


Зочин 2019.07.24 66.181.161.103

tegjil taarna bagaaraa bol yund ch hvrne shvvdee

1 Хариулах


Зочин 2019.07.24 165.208.1.16

tulbur tulj uursniigee magtuuldag bolj de

3 Хариулах


Зочин 2019.07.24 202.21.110.250

chi uneheer ataarhuu hun bna shu haha

2 Хариулах


Зочин 2019.07.24 109.19.49.83

tged? asudal bnu pyzda mn

7 Хариулах


sda gej 2019.07.23 82.254.200.17

zalu humus ch uurldu

0 Хариулах


Зочин 2019.07.23 202.21.108.141

Kleenex гоё маркетингтай ч Өд энэ тэр, монгол юмаа л авахыг хичээдэг дээ

0 Хариулах


Зочин 2019.07.24 66.181.161.12

Өд монгол гэж хаанааас сонсоовээ монголд л савладагшдээ монголд нойлийн цаам битгий хэо цаасч хийж чадахгүй

0 Хариулах


Зочин 2019.07.23 182.160.34.225

ямар гомо баг вээ харваас

4 Хариулах


Зочин 2019.07.23 202.126.88.68

Ataarkhuu huur wee yaadag haha

1 Хариулах


Зочин 2019.07.23 103.229.121.79

Амжилттай яваа брендийн ард зүгээр л цахим хуудсыг нь хөгжүүлж, дизайн график гаргаж, контент бүтээхэд нь 5 хүнтэй бүхэл бүтэн баг байдаг наас. Тэгсэн Монгол компаниуд ганцхан маркетингийн менежертээ хамаг юмаа даатгадаг шаас. Монгол захирлууд бол үнэн голоо цохисон, горгор хулгайчууд.

0 Хариулах


Зочин 2019.07.28 103.26.195.176

YG unen

0 Хариулах


Зочин 2019.07.24 124.158.107.86

яг үнэн шүү би л гэхэд хэдэн ч хүний ажил хийгээд байгаам дээ бурхан минь хаха. маркетинг хийх, хуудас хөгжүүлэх, дизайн гаргах, эх бэлдэх гээд энэ 5-ын ажлыг ганцаараа хийж нтр... гэхдээ хуудас маань боломжийн сайн амжилттай л яваа шүү

0 Хариулах


Зочин 2019.07.23 66.181.170.34

Захирлаа энийг уншаарай ;)

0 Хариулах


Зочин 2019.07.24 66.181.188.236

ip gaar ni unshchih viidee hahaha

0


Зочин 2019.07.23 202.21.110.250

goy niitlel bna. ajliin amjilt husey

0 Хариулах


Зочин 2019.07.23 103.122.21.204

Hugjiltei, mergejildee garshsan humuus shuu postuudad n durtai. Tgd kleenex l awdagdoo hehe

0 Хариулах


Зочин 2019.07.23 59.153.113.86

Gerel nemne page ch bs ynziin shuu.

0 Хариулах