Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Комедиан Зеленский Украины Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа


Украины Ерөнхийлөгчийн сонгуульд 41 настай комедиан Володимир Зеленский ялалт байгуулсан талаар BBC агентлаг мэдээллээ. Тэрээр гурван долоо хоногийн өмнө болсон анхан шатны санал хураалтаар сонгогчдын 30 гаруй хувийн саналыг авч байсан бол хоёр дахь шатны санал хураалтаар сонгогчдын 73 хувийн саналыг авч, Порошенкогийн эсрэг үнэмлэхүй ялалт байгуулжээ. Харин 2014 оноос хойш Украины Ерөнхийлөгчөөр ажилласан Петр Порошенко 24.6 хувийн санал авсан байна. 

Зеленский түүний төлөө саналаа өгсөн иргэдэд хандаж хэлсэн үгэндээ "Би та бүхний итгэлийг хэзээ ч алдахгүй... хэдийгээр миний бие албан ёсоор тангараг өргөөгүй байгаа ч Украины иргэний хувиар Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан бүх улсуудад хандаж хэлэхэд: Биднийг хар! Боломжгүй зүйл гэж байхгүй" гэжээ. 

Сонирхолтой нь, Зеленский санамсаргүй байдлаар Украины Ерөнхийлөгч болж буй багшийн тухай өгүүлдэг "Слуга Народа" нэртэй телевизийн цувралд тоглож олонд танигдаж байжээ. Мөн тэрээр энэ удаагийн сонгуульд дээрх телевизийн цувралтай ижил нэр бүхий намаас нэр дэвшиж ялалт байгуулсан аж. 


Хэрэв дээрх санал хураалтын үр дүн баталгаажвал Зеленский дараагийн 5 жилд Украин улсыг удирдах юм. Ийнхүү өмнө нь ямар нэгэн улс төрий албан тушаал хашиж байгаагүй хүн Украин улсын аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад бодлогыг тодорхойлох эрх бүхий албан тушаалыг хашихаар болж байна. 

 Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
8
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.